Таны элэг өөхөлж буйг илтгэх 6 шинж тэмдэг болон энэ өвчнийг эдгээхэд туслах 5 хоол хүнс

2

Элэгний эсүүд хэт их өөхөлснөөс улбаатайгаар 80 гаруй сая Америк хүн элэгний өөхлөлтөөс болж амь насаа алдаж байгаа гэсэн судалгааг гаргажээ. Их хэмжээгээр архи уух нь элэг өөхлөх хамгийн ноцтой шалтгаан боловч 40 болон 50 нас хүрэх үеийн хэт таргалалт болон хоёрдугаар төрлийн чихрийн шижин өвчнөөс болж уг өвчнөөр өвчлөх магадлал өндөр байдаг байна.

Харамсалтай нь уг өвчнөөр өвчилснөө ихэнх хүмүүс мэддэггүй гэнэ. Элэг өөхөлж буйг илтгэх 6 шинж тэмдэг болон өвчний эсрэг сайн нөлөөтэй хоол хүнсийг танилцуулж байна.

 

Шинж тэмдэг

1. Ядарч туйлдах

Шалтгаангүйгээр ядарч туйлдах нь уг өвчний нэгэн шинж тэмдэг юм.

2. Гарын алга улайх

Элэг нь өөхөлж буй хүний гарын алга улайх шинж тэмдэг илэрдэг байна.

3. Хэвлий орчмоор өвдөх

Хэвлийн дээд хэсгээр өвдөх болон зовиурлах нь уг өвчний үед илрэх шинж тэмдэг байж болох бөгөөд хэрэв энэ шинж тэмдэг илэрсэн бол мэргэжлийн эмчид яаралтай хандах хэрэгтэйг анхаарна уу.

4. Хэвлийгээр хавагнах

Шалтгаангүйгээр таны хэвлий хэсэг хавагнах болсон бол элэг өөхөлж байгаа эсэхээ үзүүлэх хэрэгтэй.

5. Хөх томрох

Элэг нь өөхөлж буй хүмүүсийн хөх энгийн үетэй харьцуулахад огцом томордог болох нь судалгаагаар батлагджээ.

6. Шар өвчин

Уг өвчний үед илрэх бас нэг шинж тэмдэг бол арьс шарлаж, нүд цагаарах явдал юм.

Хэрэв таны элэг архи хэт их архи ууснаас болж өөхлөөгүй бол хэд хэдэн арга хэмжээг авч болно. Тэдгээрийн нэг бол жингээ хасах, дасгал хөдөлгөөн хийх бөгөөд хэрэв та чихрийн шижинтэй бол сахарын хэмжээгээ хэвийн байлгах хэрэгтэй. Идэх хоол хүнсээ сонгохдоо зөв сонголт хийх нь чухал болохыг анхаарна уу.

 

Хоол хүнс

1. Кофе

Кофе уудаг хүмүүсийн элэг уудаггүй хүмүүсийнхтэй харьцуулахад бага өөхөлдөг болох нь тогтоогджээ. Иймд өдөр бүр нэг аяга сайн чанарын чансан кофе уух нь сэтгэл санааг дэмжихээс гадна эрүүл мэндэд ач тустай юм.

2. Ногоонууд

Бууцай, буржгар байцаа, брюсселийн үрслэг болон брокколи зэрэг нь таныг жингээ хасахад сайнаар нөлөөлөх бөгөөд элэг өөхлөх явцыг удаашруулах давуу талтай.

3. Авокадо

Найрлагадаа үрэвслийн эсрэг үйлчилгээтэй эрдэс бодис агуулдаг учир элэгний үйл ажиллагааг дэмжиж, өөхлөхөөс сэргийлнэ. Салат болон хачирхалтай талхтай хольж идэх нь сэтгэл санаа тавгүйтэхийг мөн болиулна.

4. Хушга

Хушга элэгний үйл ажиллагааг дэмждэг. Мөн омега-3 өөх тосны хүчлийг агуулдаг учир эрүүл мэндэд сайн нөлөөтэй.

5. Сармис

Хоолонд гайхалтай сайхан амт оруулахаас гадна бие организм таргалах болон элэг өөхлөхөөс сэргийлэх ач тустай хоол хүнс бол сармис юм.

Хэрэв танд дээр дурдсан шинж тэмдгүүд илэрвэл мэргэжлийн эмчид хандаж шинжилгээ өгөөрэй. Харин дараа нь элэгний үйл ажиллагаанд ач тустай хоол хүнсийг хоолондоо хэрэглэж, дасгал хөдөлгөөн тогтмол хийгээрэй гэж зөвлөе.

45
ГоёГоё
12
ХөөрхөнХөөрхөн
10
ТэнэглэлТэнэглэл
10
ГайхмаарГайхмаар
9
Ха ХаХа Ха
4
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
3
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *