
Ихэнх хүмүүс ямар хоол хүнс эрүүл болохыг тэр бүр сайн мэддэггүй. Гэхдээ жирэмсэн байх үед бие организм өөрчлөгддөг ба энэ нь нэмэлт уураг, витамин болон эрдэс бодис таны биед хэрэгтэй болно гэсэн үг юм. Үүнээс үзэхэд, хоёр болон гуравдугаар сарын үед гэхэд бие организмд нэмэлт 300-500 калори өдөр бүр хэрэг болдог ба энэ нь эх болон урагт хэрэгтэй байдаг байна. Эх хүн амаржсаны дараа өдөр бүр их хэмжээний калорийг хоол хүнсээс авч байх ёстой, учир нь эхний хэдэн саруудад хүүхдээ хөхүүлэх шаардлагатай байдаг.
Үүнээс харахад жирэмсэн үед олон төрлийн шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх хэрэгтэй болох нь харагдаж байна. Иймд бид жирэмсэн эхчүүддээ зориулж долоо, долоо хоногийн зайтай ямар хоол хүнс идэх хэрэгтэй болохыг харуулсан жагсаалтыг хүргэхээр бэлтгэлээ.
Эхний 7 хоногууд
Жирэмслэлтийн эхний 7 хоногуудад, өөрийн бие организм болон хүүхдэдээ зориулж шим тэжээллэг хоол хүнс идэх хэрэгтэй. Түүнчлэн биед хэрэгтэй шим тэжээлийг нөөцөлж авах нь чухал. Фолийн хүчлээр баялаг хоол хүнсийг энэ үед идэх нь хамгийн тохиромжтой ба энэ нь тархи, нугасны үйл ажиллагаанд сайн нөлөөтэй. Магнигаар баялаг ногоон навчит ургамлууд идвэл өглөөгүүр хөндүүрлэж өвдөхөөс сэргийлнэ.
- Ногоон навчит ургамлууд
- Брокколи
- Өндөг
- Шош

4-12 дахь долоо хоног
Жирэмслэлтийн 6 дахь долоо хоногт, хүүхдийн улаан цусны эсүүд бүрэлдэж, зүрх нь цохилж эхэлдэг. Энэ үед та төмрөөр баялаг хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Хүнсний ногооноос бусад хүнсэнд төмөр их хэмжээгээр агуулагддаг ба энэ элементийг бие маш амархан шингээж авдаг, гэхдээ хэрэв та цагаан хоолтон бол төмөр биед шингэх үйл явцыг хурдасгах үүднээс витамин C амин дэмээр баялаг жүржийн шүүс уух хэрэгтэй.
- Сүү, сүүн бүтээгдэхүүн
- Өндөг
- Мах
- Далайн гаралтай хоол хүнс
Эхний саруудын дараа хүүхдийн тархи биеийнх нь бусад хэсгүүдээс илүү хурдацтай хөгжиж эхэлдэг. Омега-3 тослог болон “DHA” хүчил нь энэ үйл явцад эерэг нөлөө үзүүлнэ.
- Хар амар загас
- Сардинь
- Найрлагандаа “EPA” эсвэл “DHA” агуулсан төрөлтийн өмнөх нэмэлт тэжээл

13-28 дахь долоо хоног
Энэ бол хамгийн чухал үе ба хүүхэд маш хурдацтай хөгждөг. Та их хэмжээний шим тэжээлийг энэ үед хэрэглэх нь чухал.
Бета-каротин болон “DHA”-ийг нүдэнд зориулан хэрэглэх:
- Лууван
- Амтат төмс
- Бууцай
- Хар амар загас
- Сардинь
Ясны хөгжил болон бэхжилтэд зориулан кальци хэрэглэх:
- Сүү
- Тараг
- Тофу
- Бяслаг
- Сардинь
Кальцийг биед амархан шингээхийн тулд витамин D амин дэм хэрэглэх:
- Сардинь
- Май загас
- Витаминжуулсан сүү
Ялгаруулах, сэргээн засварлах болон ДНК-ийн функцэд зориулан цайр хэрэглэх:
- Улаан мах
- Дун
- Шош
- Самар
- Буудайн үр
- Сүү, сүүн бүтээгдэхүүн

29-40 дэх 7 хоног
Жирэмслэлтийн сүүлийн 7 хоногууд эхэлж байна гэж ойлгож болно, хоол хүнсэндээ нэмж хэрэглэх олон зүйлс бий.
Цусны бүлэгнэлд зориулан витамин К амин дэм хэрэглэх:
- Буржгар байцаа
- Бууцай
- Ногоон навчит шош
- Навчит манжин
- Брокколи
- Цэцэгт байцаа
- Байцаа
Кальци болон магнийг яс бэхжүүлэх зорилгоор хэрэглэх:
- Сүү
- Бяслаг
- Шош
- Авокадо
- Гадил
- Бөөрөлзгөнө
Эрүүл уушгитай байхад зориулж селен хэрэглэх:
- Бразил самар
- Өндөг
- Бор будаа

Төрсний дараа
Төрсний дараа эмэгтэй хүн өөртөө анхаарах нь маш чухал. Та юу идэхээс шалтгаалж, хүүхдийг хөхүүлж буй сүүний найрлаганд шим тэжээл байх эсэх нь шийдэгдэнэ. Нэмж хэлэхэд бие организмаа эрүүл байлгах нь чухал.
Үрэвслийг намдаах зорилгоор зэс хэрэглэх:
- Гүнждийн үр
- Буйлс самар
- Мөнх ногоон бутлаг модны самар
Хүүхдийн нүдний хөгжилд зориулан бета-керотин хэрэглэх: Хүүхдийн нүд хорвоод мэндэлснээс хойш 6 сар хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн хөгжсөөр байдаг. Иймд бета керотиноор баялаг хоол хүнс идэх нь хөхний сүүгээр дамжуулан хүүхдийн нүдэнд шим тэжээл өгөх ач тустай.
- Лууван
- Амтат төмс
Их хэмжээний калори агуулсан хоол хүнс хэрэглэх нь чухал! Эмэгтэйчүүд хөхүүл байх үеийн эхний саруудад өдөр бүр 300 буюу түүнээс дээш калорийг хоол хүнсээс авч байх ёстой.

Энэхүү хэрэгтэй мэдээг жирэмсэн найзууддаа болон гэр бүлийнхээ гишүүдэд заавал дуулгаарай, мөн та жирэмсэн үедээ ямар хоол хүнс идэж байсан талаараа сэтгэгдэл бичих хэсэгт үлдээгээрэй.








Odgiih Bunia
2019/05/16 at 10:43
Tegshee Tumee
На. Ѳнѳрѳѳ
2019/05/16 at 10:53
Naya Zamand
Г. Алтанцэцэг
2019/05/16 at 13:16
Б.Заяа
Solongo Sukhbaatar
2019/05/16 at 14:40
Зулаа Батдорж
Ганзориг Алтангэрэл
2019/05/16 at 17:36
Hairaa Долгорсүрэн Ж.
Odmaa Sanjaadorj
2019/05/16 at 18:32
Б. Батгэрэл
Dov Tsetsgee
2019/05/16 at 19:03
Хел хунд эхнэрээ тайван байлгаж эруул саруул хуухэдтэй болцгоогоорой
Abele Abele
2019/05/16 at 20:20
Энхбаяр Дэлгэртөр
Enkhtuul Bayar Erdene
2019/05/16 at 21:16
Zoloo Zolgerel
Orgilbold Gantumur
2019/05/16 at 22:05
Jagaa Jagaa
Byambaa Hundmaa
2019/05/16 at 22:20
Aldarmaa Aagii
Bgn Zrg
2019/05/16 at 22:24
Ann Bkh
Bekhkhuyag Bolor
2019/05/16 at 22:42
Solongo Lhagvajav
Demberelsvren Urantuya
2019/05/16 at 22:54
Munkhzul Zulaa
Ozero Ozero
2019/05/16 at 23:23
Huurhun Shulam
Их Тугчин Хорлоо Амартүвшин
2019/05/17 at 07:36
Sar Uul Saruulhan
Баяраа
2019/05/18 at 14:05
Бууцайг жирэмсэн хүнд тохирохгүй гэх юм байна лээ.
Баяраа
2019/05/18 at 14:05
Бууцайг жирэмсэн хүнд тохирохгүй гэх юм байна лээ.