
Давхар эрүүг яаж үр дүнтэй арилгах вэ? Энэ асуултыг маш олон эмэгтэйчүүд тавьдаг. Уг асуудлыг илүүдэл жинтэй холбон тайлбарлах нэгэн ч гарна. Мөн нурууны мурийлт зэрэгтэй холбон тайлбарлах тохиолдол ч бий. Үүнээс гадна оффист суугаа ажил хийдэг хүмүүст илүү тохиолддог гэдэг. Нүүрний зөв хэлбэртэй болоход тэгээд юу саад болоод байдаг юм бол? Энэ байдлаас гарах арга чарга гэж байна уу?

Давхар эрүүг яаж үр дүнтэй арилгах вэ?
Давхар эрүү гарахад нөлөөлөх маш олон хүчин зүйлс байдаг ажээ. Үүнд бас эрүүл мэндийн байдал ч нөлөөлөх талтай. Жишээ нь, бамбай булчирхай эсвэл нурууны мурийлтын асуудал. Давхар эрүүний үндсэн шалтгаан эрүүл мэндтэй холбоотой бол эмчид үзүүлэх зайлшгүй шаардлагатай болно.

Төгс арга
Давхар эрүүтэй нойтон алчуураар тэмцэж болох юм. Халуун, давстай усанд алчуураа норгоно. Нэг аяга усанд 1 цайны халбага давс гэж тооцоорой. Хэтрүүлж огт болохгүй шүү. Ус ч гэсэн хэтэрхий халуун байх ёсгүй. Аливаа гоо сайхны арчилгаа, иллэгийг хэтэрхий хүч хэрэглэж, өөртөө тааламжгүй мэдрэмж төрүүлэхээр хийж болохгүй.
Иллэг хийж байхдаа алчуураа үе үе дахин норгож байвал зүгээр. Норгоод бага зэрэг мушгина. Алчуур чийгтэй байх ёстойгоос бус ус дусахаар хэмжээнд нойтон байх ёсгүй. Алчуураараа алгадаж байгаа мэт хөдөлгөөнөөр иллэгийг хийж эхэлнэ.

Алчуураар алгадаж байхдаа дундуур нь гараараа иллэг хийж болно. Өөрөөр хэлбэл алчуур, гар хоёроор хослуулж иллэг хийнэ гэсэн үг. Эрүүний зөвхөн дунд хэсгээр бус хоёр талаар ч гэсэн иллэг хийх ёстойг бүү мартаарай. Иллэгийг мөсөөр арчиж эсвэл хүйтэн усаар угааж дуусгана.

Сонирхолтой хэрэгсэл
Давхар эрүүг гуашаар арилгаж болдог. Үүний тулд сайн чанарын гуаш хэрэгтэйгээс гадна нүүр, хүзүүний арьс арчилгааны тос хэрэгтэй. Тосыг хүзүүндээ түрхээд хаш чулуун гуашаар зөөлөн иллэг хийнэ. Хуванцар бус харин зөвхөн чулуун гуаш хэрэглэх ёстойг анхаараарай.
Гуашаар иллэг хийх зааврыг интернэтээс эсвэл YouTube-ээс авч болно. Энэ чиглэлийн бичлэг хэдэн мянгаараа байх тул өөрт таалагдсаныг сонгох боломжтой юм. Гэхдээ ийм иллэгт хориглох заалт байдгийг үл тоож болохгүй. Жишээ нь, арьсанд ямар нэгэн гэмтэл байгаа бол гуаш хэрэглэхийг эрс хориглодог.

Арьсны асуудалтай хүмүүс гуаш хэрэглэхээр арьс улам үрэвсэх аюултай. Үүнээс гадна хэтэрхий хүч гаргаж болохгүй, эс бөгөөс арьс гэмтэж хөxөрдөг. Тунгалгийн зангилааны хэсэгт маш болгоомжтой хандахыг хичээгээрэй. Огт гэмтээж болохгүй шүү.

Гэрийн нөхцөлд давхар эрүүг яаж арилгах вэ?
Та ямар ч төрлийн иллэг сонгосон байж болно, хамгийн гол нь арьсандаа анхаарал болгоомжтой хандаарай. “Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гэгчээр бүр дордуулах вий. Бүгд л чанга арьстай, сайхан харагдахыг хичээх нь мэдээж. Сайхан зүс царай – хүнд хөдөлмөр, нэг өдрөөр ч зогсохгүй, байнгын тогтмол хөдөлмөр шаардана. Бие махбоддоо та л хайр халамжтай хандах ёстой шүү дээ.
Уншигч та давхар эрүү арилгах өөрийн гэсэн аргатай юу? Тэгвэл сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.







