
Шударга шулуун байх, чин сэтгэлээсээ хандах зэрэг нь хайр дурлал болон нөхөрлөлийн аль алинд нь эрүүл харилцааг бий болгодог. Нэг талаасаа энэ нь зөв хандлага юм. Нөгөө талаасаа хүмүүс, тэр тусмаа зарим нэг зурхайн ордууд ямар үед хэт илэн далангүй, бүдүүлэг авир гаргадаг вэ?

Олон хүмүүс бодлогогүй үг хэлж, дотнын хүмүүсээ гомдоочихоод, сүүлд нь боломж олдвол алдаагаа цайруулж, гоё сайхан үгээр уучлалт гуйдаг. Гэхдээ зарим хүмүүсийн хувьд аманд орж ирсэн үг бүрээ ямар ч бодлогогүй, шууд хэлэх хандлагатай байдаг бөгөөд ингэснээр тэд эргэн тойрны хүмүүсээ гомдоож, сэтгэлийг нь өвтгөж байна гэдгээ ухамсарладаггүй байна.
Тэгвэл ямар зурхайн ордууд бүдүүлэг авирлахгүйн тулд зарим үед чимээгүй өнгөрөх ёстой байдаг вэ?
Хамгийн бүдүүлэг зурхайн 5 орд
1. Хонь
Энэ зурхайн ордынхон худлаа ярьж чаддаггүй, тийм болохоор тэд үргэлж, ямар ч үед зөвхөн үнэнийг л хэлнэ. Хонинууд энэ ертөнцийг хар, цагаанаар хардаг. Тэдэнд хандаж хэлэхэд, энэ нь зөв ч байж болно эсвэл буруу ч байж мэднэ. Тухайн хүнээс тэд зөвхөн үнэн ярьж байна уу эсвэл худлаа дүр эсгэж байна гэдгийг олж мэдэхийг хүсдэг.

2. Охин
Эдгээр хүмүүс эцсийн найдвар гэж бодсон үедээ л худлаа хэлнэ. Охины ордынхон хэрэв үнэнийг хэлж байвал, энэ нь олон шалгуурыг давсан гэсэн үг юм. Сонирхолтой нь гэвэл, тэд бусдыг гомдох эсэхийг бодолцолгүй, ямар нэгэн үйлдэл хийдэг бөгөөд энэ нь заримдаа санаатай байх нь ч бий.

3. Үхэр
Тэд бүх төрлийн зөрчил, маргааныг аль болох эерэг байдлаар шийдэхийг хичээдэг боловч, заримдаа Үхрүүд хэл амаа хянаж чадаагүйгээс болж, юу бодож байгаагаа шулуухан хэлчихдэг гэмтэй. Тэдэнд худлаа ярих таалагддаггүй бөгөөд энэ талын авьяас ч угаасаа тэдэнд байхгүй. Харин Үхрүүд нэр цэвэр үлдэхийн тулд зарим үед бага зэрэг худал хэлэх тохиолдол байдаг.

4. Мэлхий
Тэд бүдүүлэг зан авир гаргаж байгаагаа шударга, шулуухан зан чанар гэж андуурдаг. Мэлхийнүүд бусдыг сайн хайрлаж, халамжилдаг. Гэхдээ тэд үнэнийг хэлэх нь тухайн хүний сэтгэлийг өвтгөхөөс биш, нөхцөл байдлыг өөрчилж чадахгүй гэдгийг мэддэггүй. Гэр бүлийнхэн нь Мэлхийг бүдүүлэг авирладаг гэдгийг хамгийн сайн мэднэ.

5. Нум
Эдгээр хүмүүс шударга байх дуртай бөгөөд хүмүүстэй нээлттэй харьцдаг. Мөн Нумууд хэт илэн далангуй байх нь зарим хүмүүсийг галзуурахад хүргэдэг байна. Бүх зүйлд өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь шударга, шулуун зантай холбоотой гэж үзэх боловч, зарим талаараа зохисгүй үйлдэл юм.

Та өөрийгөө эсвэл хайртай хүнээ энэ жагсаалтаас олсон уу? Хариултаа сэтгэгдэл үлдээх хэсэгт бичээрэй.








Battsetseg Lkhagvabazar
2019/10/24 at 20:44
Solo Vjin unshaarai.
Даримаа Батбаяр
2019/10/25 at 04:29
Mac
Hongorzul Gongor
2019/10/25 at 09:32
Шунал Тачаал
2019/10/25 at 18:10
Яг л байнадаа
Bayasgalan Narantsetseg
2019/10/25 at 19:20
харин ч амар
Г. Од Гэрэл.
2019/10/25 at 19:46
Оюунбайгаль Б. 2рт тууж явна аххаа 2ла
Oyu Dc
2019/10/25 at 19:47
Yun unen bichtsiin xaxa yadii honi ugaasaa hamgiin shudarga n
Amka Anar
2019/10/25 at 20:14
Yg heljee
Otgonjargal Baasansuren
2019/10/25 at 20:33
Honi tegdiinmaa tegdiin tee
Bolor Mungu
2019/10/26 at 09:37
Яг л байна
Шаравнямбуу Мандах
2019/10/27 at 14:29
Яанаа миний орд бна ш дээ кк
Nina Simone
2019/10/27 at 22:17
Хонь, мэлхий хоёр бүр яааааг шүү