Нүүрний арьсны цаанаас тодорч ил харагдах “аалзан” судаснаас салах 5 үр дүнтэй арга

2

Залуу насан дээрээ судасны өвчнөөр өвчлөхийг хэн ч хүсэхгүй. Тэр дундаа нүүрэн дээр ил харагдах судас хүсэх зүйл биш. Нас ахих тусам энэхүү өөрчлөлт явагдах эрсдэл улам нэмэгдэнэ, тиймээс бага дээр нь эмчилж арилгах арга хэмжээ авах хэрэгтэй.

expertaesthetix / instagram

Аалзан хэлбэртэй тодорсон судас нь арьсны нимгэн хэсэгт байрлах хялгасан судасны бүдүүрэл болон бөөгнөрлөөс болж үүсдэг.

Уг өөрчлөлт нь төрөл бүрийн хүчин зүйлээс шалтгаалах боловч юуны түрүүнд удамшил ихээр нөлөөлдөг байна.

  • Эрсдэлтэй хоёр дахь бүлэгт босоо ажилтай хүмүүс хамаарна
  • Дараа нь цаашлаад дааврын тэнцвэрт байдал алдагдсан хүмүүс (жирэмсэн, өсвөр насныхан, цэвэршиж байгаа болон цэвэршсэн эмэгтэйчүүд)
  • Эцэст нь судасны мэс засал хийлгэсэн эсвэл хэт ягаан туяаны эмчилгээнд орсон хүмүүс орох ажээ.

Хэрхэн эмчлэх вэ?

Уг өвчин нь арьсны өнгө өөрчлөгдөх, бага зэрэг хавагнах, тэр ч бүү хэл зарим тохиолдолд таагүй мэдрэмж төрүүлнэ, өвдөх ч үе бий. Тиймээс өвчнийг хүндрэхээс өмнө зайлшгүй эмчлэх шаардлагатай. Флеболог эмч үзээд хийлгэх шинжилгээний жагсаалтыг гаргана. Шинжилгээний хариуг үндэслэн зөвхөн мэргэжлийн эмч л хөлөн дээрх ийм төрлийн судасны эмчилгээг эхлүүлэх ёстой. Харин нүүрэн дээрх тодорсон судсыг гоо сайханчийн зөвлөмжөөр явж эмчлүүлнэ:

  • Нүүрээ угааж байхдаа зөөлөн хүрэх
Geinz Angelina / Shutterstock.com
  • Өөрийн арьсанд тохирох SPF хамгаалалттай нарны тос түрхэхээс гадна нарны шууд тусгалаас хамгаалж малгай өмсөнө
  • Согтууруулах төрлийн ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх

 

Тодорсон судсыг арилгах аргууд

1. Консилер/өө дарагч. Хэрвээ арьсны өөрчлөлт үл мэдэг бол сайн чанарын гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхэд хангалттай.

carolina_vein_care_aesthetics / instagram

2. Склеро эмчилгээ. Хялгасан судасны ханыг цавуудах тусгай бодисыг судсанд шахна.

3. Ретиноид болон А амин дэмийн агууламжтай тос.

4. Хүчтэй даралтат гэрэл. Арьсны гүнд нөлөө үзүүлэх лазер эмчилгээ байх юм, гэхдээ арьсны гадаад гадаргад сөрөг нөлөө үзүүлэхгүй – өнөө цагт түгээмэл эмчилгээнд тооцогдоно. Хэд хэдэн удаа давтан эмчилгээ хийх шаардлагатай.

5. Цахилгаан болон радио хэлбэлзлээр судсанд нөлөөлөх эмчилгээ. Үнийн хувьд боломжийн байхаас гадна тодорсон судсыг хурдан арилгах үр дүнтэй аргад тооцогдоно. Судсанд зүү хатгаж судсыг агшаах ток болон импуль шахна.

Geinz Angelina / Shutterstock.com

 

Гэрийн нөхцөлд арилгах бусад аргууд:

  • Хэтэрхий халуун усаар нүүрээ бүү угааж байгаарай
  • Мөсөн бигнүүр эсвэл алимны уксусаар нүүрээ арчилна. 10-15 минут жин тавина.
  • Арник, зуун наст болон С амин дэмтэй маск тавина. Ардын уламжлалт уг маск нь нүүрний улаан, сорвийг багасгах үйлчилгээтэй.

Асуудалтай арьсыг арчлах эдгээр аргуудыг бусадтайгаа хуваалцаарай. Мөн танд юу тус болсныг ч бидэнтэй хуваалцахыг хүсэж байна.

7
ГоёГоё
6
БурууБуруу
4
БахархмаарБахархмаар
4
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *