Сайн ба муу нөлөөтэй 3 төрлийн стресс гэж байдаг. Тэгвэл аль стресс нь хүний эрүүл мэндэд ач тустай байдаг вэ?

5

Ямар ч стрессгүй амьдарна гэдэг мөрөөдөлтэй ижил зүйл, гэхдээ судлаачид хүн тав тухтай бүсээсээ гарах нь үнэхээр сайн нөлөөтэй болохыг хэлж байна. Эерэг тал нь гэвэл та өсч дэвшинэ. Гэхдээ стрессийн бүх төрөл биднийг урам зоригоор тэтгэхгүй.

Та бүхэнд стрессийн 3 төрөл бидэнд хэрхэн нөлөөлдөг тухай хэрэгцээтэй мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

Сайн болон муу стресс

Бидний амьдрал бүхэлдээ сорилтуудаар дүүрэн байдаг бөгөөд тэдгээр сорилтуудаас болж стресс бий болдог. Гэхдээ стрессийн хэд хэдэн төрөл эсвэл түвшин гэж байдаг бөгөөд эдгээр нь эерэг болон сөрөг нөлөөтэй байдаг:

  1. Эерэг хариу арга хэмжээ. Энэ бол бидний хөгжил дэвшил болон зан характерын нэг хэсэг бөгөөд товчхондоо бол зүрхний цохилтыг ихэсгэж, дааврын хэмжээг нэмэгдүүлнэ.
  2. Тэвчээртэй хариу арга хэмжээ. Хүнд хэцүү нөхцөлтэй холбоотой байдаг сонор сэрэмжийн системийг идэвхжүүлнэ. Салах эсвэл гэмтэх, аль ч тохиолдолд хүлээцтэй байна.
  3. Хортой хариу арга хэмжээ. Хэвийн бус бөгөөд эрүүл мэндэд хор хөнөөлтэй.

Гэхдээ бидний бие яагаад стрессийн төрлөөс хамаарч, харилцан өөр байдлаар хариу арга хэмжээ үзүүлж байгааг ойлгох нь чухал юм.

 

1. Цочмог стресс

Цочмог стресс бол түгээмэл төрөл. Шинэ сорилт эсвэл үйл ажиллагаанд үзүүлж буй хариу үйлдэл юм. Та ажил дээрээ алдаа гаргаж, найзтайгаа маргалдаж эсвэл сургууль дээрээ хүнд даалгавар хийх шаардлагатай болж болно.

Та хүүхдэдээ дугуй унахыг зааж өгөхөд, энэ нь та хоёрын аль алинд нь цочмог стресс болох боломжтой. Хэдий тийм боловч хөгжилтэй байна.

© depositphotos.com © depositphotos.com

Тохирсон хэмжээний цочмог стресс тархийг идэвхтэй болгож, эрүүл мэндэд тусална. Судалгаанаас харахад, стресстэй үйл аявдал хоорондоо холбоотой эсүүдэд нөлөөлж, оюун санааны чадварыг сайжруулдаг гэж үзжээ.

© depositphotos.com © depositphotos.com

 

2. Тохиолдлын цочмог стресс

Цочмог стресс тогтмол тохиолдоход, үүнийг тохиолдлын цочмог стресс гэж нэрлэдэг. Та жижиг зүйлсэд байнга санаа зовох үед сөрөг мэдрэмж таныг удирдах болно. Үр дүнд нь ядрах, толгой өвдөх болон дархлаа сулрахад хүргэж болзошгүй.

Энэ бол яагаад амьдралын хэв маягаа зөв болгож өөрчлөх, өөрийгөө аливаа зүйлийг амар хялбараар хүлээж авахад сургах нь чухал болохын илрэл юм.

© depositphotos.com

Бидний зарим нь байнга ийм байх хандлагатай байдаг. Жишээ нь онцгүй ааштай болон сэтгэл зовнидог хүмүүс илүү их стресстдэг байна.

© depositphotos.com

 

3. Архаг эсвэл хортой стресс

Цочмог стрессийг шийдвэрлэлгүй удаан хугацаагаар тэр чигт нь орхивол, аажмаар архаг стресс болж хувирна. Үүний үндэс нь аз жаргалгүй гэрлэлт, муу ажил эсвэл ядуурал байж болно.

Энэ стресс маш аюултай бас хортой. Таны бие физиологи болон оюун санааны эрүүл мэндийг үгүй хийж, хорт хавдар, зүрхний өвчин болон хэт таргалалт болох эрсдэлийг нэмэгдүүлнэ. Судалгаагаар архаг стресс ой санамжийг муудахад хүргэдэг дааврын хэмжээг өсгөдөг болохыг баталжээ.

© depositphotos.com

Заримдаа архаг стресс болоход хүргэж буй шалтгаанд хүүхэд насандаа хүнд хэцүү амьдралыг туулсан замнал нөлөөлдөг. Энэ нөхцөлд зарим хүмүүс сэтгэцийн эмчилгээнд хамрагдах эсвэл бясалгал хийх хэрэгтэй. Хэрэв та өдөр бүр архаг стрессийн шинж тэмдгийг мэдэрч байгаа бол, таны амьдрал бүр ч илүү ээдрээтэй болж, энэ стрессээс ангижрах арга зам олоход хүндрэл учирна. Иймд аль болох стресстэхэд хүргэж буй хүчин зүйлсийг өөрчлөхийн тулд хичээх нь чухал.

© depositphotos.com

Стресстэхгүй байх нь эрүүл мэндэд бас сөрөг нөлөөтэй гэдэгтэй та санал нэг байна уу? Танд өөрийн гэсэн тохиолдлын болон архаг стрессээс ангижрах арга бий юу? Бидэнтэй санал бодлоо солилцоорой.

4
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Өөрөөсөө ч юу хүлээхээ болчихдог болчихвол

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *