Таны мэдлэгийн цар хүрээг өчүүхэн ч гэсэн өргөжүүлэх цоо шинэхэн 14 хачирхалтай баримт (бүгд бодит үнэн)

2

Дэлхий дахинд өдөр болгон шинэ нээлт хийж байгаа, бид тэр болгоны хурдыг гүйцэхгүй ихэнхийг нь мэдэхгүй өнгөрөөнө.

Таны мэдлэгийн цар хүрээг өчүүхэн ч гэсэн өргөжүүлэхийн тулд шинэхэн баримтуудыг танилцуулахаар бэлдлээ.

© wikipedia © depositphotos

Аймшгийн кинон дээр гардаг аллагын багаж хэрэгсэл нь – цахилгаан хөрөө байдаг – энэ нь анх төрөхөд ашиглагддаг багаж байжээ.

 

Халиу гар гараасаа барилцаж унтдаг – ширүүн урсгалд урсаж задгай далай руу орохгүй эсвэл эрэг рүү шидэгдэхгүйн тулд бие биенээ хамгаалж байгаа хэрэг юм.

 

© depositphotos © depositphotos

Шархадсан эсвэл айсан опоссум үхсэн мэт жүжиглэдэг, нүд нь гөлөрч амнаас нь хөөс сахрана, бөгсний нүхээр нь муухай үнэртэй шингэн ялгардаг. Аюул өнгөрөнгүүт амьтан ид шидийн юм шиг л амилж цааш явах ажээ.

 

© depositphotos

Солонгост хүүхдийн насыг эхийнхээ хэвлийд байсан хугацаанаас нь эхэлж тоолдог.

 

© depositphotos

Шинэ бал туршиж үзэж байгаа хүмүүсийн 97% нь хамгийн түрүүнд өөрийнхөө нэрийг бичдэг байна.

 

© depositphotos © depositphotos

Унтахаасаа өмнө хөгжим сонсдог ихэнх хүмүүс бусдаас илүү хурдан нойрсоно, мөн илүү их унтаж шөнө бага сэрвэлздэг ажээ.

 

© depositphotos © depositphotos

Парламент-скверт байрлах Уинстон Черчиллийн хөшөөг тогонд залгасан – учир нь толгой дээр нь шувуу суухаас ийн хамгаалжээ.

 

© depositphotos

Хятадын зарим нэг бүсэд цайндаа сахар хийхийн оронд давс хийж уудаг.

 

© depositphotos © depositphotos

70-аад оны үед Бельгийн сургуулиуд хүүхдүүдэд шар айраг зардаг байжээ. “Хүнсний” гэсэн нэртэй шар айргийг хийжүүлсэн ундаанаас дээр буюу хүүхдүүдийн өсөлтөнд сайнаар нөлөөлнө гэж үзэж байв. Мөн жирэмсэн эхчүүдэд ч шим тэжээлтэй хэмээн уухыг зөвлөж байсан түүхтэй. Зарим нэг ээж нар хүүхдээ шар айргаар угжиж байсан тохиолдлууд ч бий – учир нь шар айргийг цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр хийдэг тул шим тэжээлтэй гэж үзжээ.

 

© depositphotos © wikipedia

Миньонууд – “Despicable Me” хүүхэлдэйн киноны шар амьтан төдий биш юм. Францын эзэнт хааны үед хааны тойрон хүрээлэгчид, ойр дотнын хүмүүс, сайн найз нөхөр, бүр заримдаа хааны гэр бүлийнхний хэн нэгний нууц амрагийг миньионууд гэж нэрлэдэг байжээ.

 

© depositphotos © depositphotos

Бразилд уншсан номынх нь тоогоор шоронд эдлэх ялын хугацааг багасгахыг зөвшөөрдөг.

 

© depositphotos

Эрүүн дээрх хонхорхой – генетик мутац юм. Хонхорхойг бий болгосон мутац нь эцэг эхийн үрийн шингэнд агуулагдсан байдаг ажээ.

 

© depositphotos

Судалгаанаас харахад эрчүүдийн гэдэс хэдий хэр том байна төдий чинээ сайн найз залуу эсвэл нөхөр байдаг ажээ. Үүнийг баталгаажуулж дараах баримтуудыг танилцуулжээ: махлаг эрчүүд ханьдаа дандаа цаг зав гаргаж чаддаг; илүүдэл жинтэй ч өөрийгөө өндрөөр үнэлдэг; өөртөө итгэлтэй; уян зөөлөн; хайртай хүндээ шахалт дарамт үзүүлдэггүй гэжээ.

 

© depositphotos

30 наснаас хойш хүний өндөр багасч эхэлдэг бөгөөд 10 жил тутамд 1 см-ээр намхан болно. Нуруу, нугасны дикс хоорондын шингэн багасч байгаа учраас хүн намхан болж агшдаг байна. Өтөл насанд нуруу бөгтийж байгаа нь ч энэхүү өөрчлөлтөд нөлөөлдөг гэжээ.

Энэхүү нийтлэлд дурдсан ямар баримт таныг илүү их гайхшралд оруулав? Та манай дэлхий дахинд өрнөж байгаа өөр сонирхолтой баримтуудыг мэдэж байгаа юм биш биз? Коммент хэсгээр бидэнтэй хуваалцаарай.

15
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *