2030 онд нисэх онгоцнууд нисэж байхдаа эрчим хүчээ хуримтлуулна

0

Барселоны дизайнер Oscar Viñals нисэх онгоцны ирээдүй ямар байх тал дээр ур ухаанаа уралдуулжээ. Тэрбээр 2030 онд нисэх онгоцнууд ямар байхыг өөрийн концепциор илэрхийлсэн байна. Тус бүрийн хэрэгцээг хангах эрчим хүчийг гаргах чадвартай энэхүү нисэх онгоц нь ердийн нисэх онгоцтой харьцуулахад 75 дахин дуу чимээгүй байх гэнэ. AWWA-QG Progress Eagle нэртэй уг нисэх онгоц 800 зорчигчийг тээвэрлэх багтаамжтайн дээр чулуужсан түлш шатаахын оронд устөрөгчийн шатахуун ашиглах аж. Өнөөгийн дэлхийн хамгийн том нисэх онгоц болох Аirbus A380 нь 525 хүний багтаамжтай билээ.

2030 онд нисэх онгоцнууд нисэж байхдаа өөрөө эрчим хүч гаргадаг болно 1

Загварт харуулснаар онгоцыг эрчим хүчээр хангахад 6 устөрөгчийн шатахууны хөдөлгүүр ажиллах юм байна. Эдгээр хөдөлгүүрүүдийн нэг болох гол хөдөлгүүр нь онгоцыг хөөргөхөд шаардлагатай түлхэлтийг үүсгэх зорилгоор ар талд байрлажээ. Энэ гол хөдөлгүүр нь нөгөө таван супер дамжуулагч хөдөлгүүрүүдтэйгээ нэгдэн ажиллах ба нислэгийн үед унтарч агаараас цахилгаан гаргаж авах юм байна.

2030 онд нисэх онгоцнууд нисэж байхдаа өөрөө эрчим хүч гаргадаг болно 2

Онгоцны их биед суурилуулагдсан нарны хавтангууд нь нислэгийн үед зарцуулах цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэнэ. Viñals-ын өгүүлж буйгаар нисэх онгоц нүүрстөрөгчийг огт ялгаруулахгүй юм байна. Илүүдэл эрчим хүч нь батерейнд нөөцлөгдөх аж. Нисгэгчийн бүхээг хоёрдугаар давхарт байрлах ба ор болон ажлын өрөө бүхий оффистой байх юм байна. Нисэх онгоц хөнгөнцагаан, титан, карбон фибер, керамик зэрэг хөнгөн жинтэй материалуудаар хийгдэх гэнэ.

2030 онд нисэх онгоцнууд нисэж байхдаа өөрөө эрчим хүч гаргадаг болно 3

Далавчны далайц 96 метр байх боловч нисэх онгоцны буудалд эргэлт хийхэд хялбар байх үүднээс хэсэгчлэн эвхэгддэг байх юм байна. Энэхүү загвар нь дизайнерын гаргаж буй хоёр дахь нисэх онгоцны концепци бөгөөд өнгөрсөн жил тэрээр 88 метр далавчны далайц бүхий AWWA Sky Whale загварыг бүтээж байжээ.

2030 онд нисэх онгоцнууд нисэж байхдаа өөрөө эрчим хүч гаргадаг болно 4

2030 онд нисэх онгоцнууд нисэж байхдаа өөрөө эрчим хүч гаргадаг болно 5

2030 онд нисэх онгоцнууд нисэж байхдаа өөрөө эрчим хүч гаргадаг болно 6

2030 онд нисэх онгоцнууд нисэж байхдаа өөрөө эрчим хүч гаргадаг болно 7

 

1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *