Хамгийн жижигхэн шилдэг 10 сууц

0

Өнөө үед шинэ байр сууц барих нь үнэтэйг эс тооцсон ч орон зайн хувьд хязгаарлагдмал гэсэн асуудалтай тулгарах болсон. Түүнчлэн уламжлалт хэлбэр хэмжээ бүхий ердийн тоосгон эсвэл зуурмаган сууцанд амьдрахыг хүсдэггүй хүмүүс ч олон болжээ. Тэд хамгийн өвөрмөц, хамгийн онцгой содон сууцыг эрхэмлэдэг бөгөөд өөрсдийн хүссэн сууцыг бариулж, барьж суух нь элбэг. Тэдгээр өвөрмөц сэтгэлзүйтэй хүмүүсийн амьдардаг хамгийн ер бусын, онцгой жижигхэн сууцнуудыг сонирхуулъя.

1. Hemloft

Канадын Joel Allen-ы загварыг нь гаргасан өндөг хэлбэрийн энэ сууц модон дээр байрладаг. Бритиш Колумбын Вистлерийн ойролцоо байдаг энэ сууцныхаа яг хаана байрладгийг тэрээр хэнд ч мэдэгдээгүй. Учир нь Allen засгийн газраас үл хөдлөх хөрөнгө барих зөвшөөрөл аваагүй аж.Хамгийн жижигхэн шилдэг 10 сууц 1

2. Мини хаус

Визуал арт дизайнер Michelle de la Vega-гийн энэ бяцхан сууц зочны өрөө, унтлагын өрөөтэй. Анх гарааш байсныг засаж энэ сууцыг бүтээжээ.Хамгийн жижигхэн шилдэг 10 сууц 2

3. Уулын кабин

Үнсэн саарал өнгөтэй энэ сууц Австралийн Латернс суурингийн ойролцоо байрладаг. Амралтын түр сууц байдлаар ашиглагддаг энэ сууцнаас байгалийн үзэсгэлэнг тольдож болно.Хамгийн жижигхэн шилдэг 10 сууц 3

4. Exbury Egg

Судалгааны станц, хөвөгч гэр хэлбэрээр ашиглагддаг энэ сууц зураач Stephen Turner-ын бүтээл бөгөөд Beaulieu гол дээр хөвөн байрладаг.Хамгийн жижигхэн шилдэг 10 сууц 5

5. Ufogel

Австрийн уулын хажуу дээр байрлах энэ сууц тавилга хэрэгслээр бүрэн тоноглогдсоны дээр уулсын оргилыг харах боломжийг олгодог.Хамгийн жижигхэн шилдэг 10 сууц 4

6. Le Nuage

Үүл гэсэн утгатай Le Nuage хэмээх нэртэй энэ сууц Франц дахь нэгэн нуурын эрэг дээр байрладаг. Амралтын зориулалттай, хүүхэлдэйн киноны үүл хэлбэрийн энэ сууц насанд хүрсэн хүмүүсийг хүүхэд насанд эргүүлэн аваачихын хамт насан туршийн нандин дурсамжийг үлдээнэ.Хамгийн жижигхэн шилдэг 10 сууц 6

7. Pod House

ROB GmbH-ын барьсан энэ бяцхан сууцыг байнгын сууц, амралтын сууц болгон ашигладаг.Хамгийн жижигхэн шилдэг 10 сууц 7

8. Цасан байшин

Santambrogio-гийн загварыг нь гаргасан Simplicity нэртэй энэхүү хөх өнгийн шилэн сууц бүхий л тавилгаар тоноглогдсон.Хамгийн жижигхэн шилдэг 10 сууц 8

9. Port-A-Bach

Atelierworkshop Architects-ын энэхүү контайнер сууц нь аюулгүй байдал болон тогтвортой байдлыг хангана. Мөн ачааны машинд чирээд явах боломжтой.Хамгийн жижигхэн шилдэг 10 сууц 9

10. Зөөврийн MiniMod

MAPA Architects-ын бүтээсэн энэхүү зөөврийн сууц нь ухаалаг, шинэлэг, тогтвортой сонголт. Ган төмөр их биеийн системийг захиалагчид өөрийн хүссэнээр тохижуулах боломжтой.Хамгийн жижигхэн шилдэг 10 сууц 10

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Erka Erka

    Erka Erka

    2014/11/25 at 14:06

    goy yaj hideg n bsan bol goy bhgui yu kkk

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *