“Би дүрмийг ягштал баримтлахгүй”. Диана гүнж хүмүүсийн зүрх сэтгэлд үүрд гүнж хэвээр үлдэхэд нөлөөлсөн 7 шалтгаан

2

Диана 32 настай ханхүү Чарльзтай сууж гүнж болохдоо дөнгөж 20 настай байжээ. 16 жилийн дараа 20 дугаар зууны хамгийн алдартай филантроп болж ард иргэдийн зүрх сэтгэлийг эзэмдэж чадсан байв.

Дианагийн тухай илүү ихийг мэдэх тусам түүнийг улам ихээр хайрлана. Ард түмний гүнж гэдэг хэргэмийг олж авахад юу нөлөөлснийг бүгдээрээ олж мэдэцгээе.

1. Тэр сайн үйлсэд идэвхтэй хүчин зүтгэдэг нэгэн байв

© Tim Graham/ Tim Graham Photo Library/Getty Images

Диана гүнж 20 дугаар зуунд сайн үйлсэд бусдаас илүү их нөлөөлсөн гэж гэж үздэг. Тэрээр маш олон төрлийн төсөлд оролцож байжээ, тухайлбал өлсгөлөнтэй тэмцэх, амьтан хамгаалах, сэтгэл зүйн өвчлөлтэй тэмцэх, хавдрын өвчин судлалын чиглэл зэрэг олон чиглэлийг дурдаж болно.

Дэлхийн өнцөг олон өнцөг булан бүрд байгаа эмнэлгүүдээр явж туслалцаа дэмжлэг үзүүлдэг нэгэн байв. Тэрээр хaр тaмхичин, орон гэргүй хүмүүстэй уулзахаас огт цээрлэдэггүй байснаар барахгүй тэднийг хайрлах зай зүрх сэтгэлдээ үлдээж чаддаг байжээ.

© Jayne Fincher / Getty Images

Дианагийн хамтран ажиллаж байсан томоохон хэмжээний сайн үйлсэд ДОХ-той тэмцэх ажлыг дурдаж болно. 1987 онд Их Британид ХДХВ өвчнөөр мэргэшсэн анхны төв үүд хаалгаа нээжээ.

© Jayne Fincher / Getty Images

Тэр өвчтөнүүдийг эргэж тойрч ХДХВ-ийн халдвартай хүмүүстэй гар барина. Уг аюулт өвчин гар хүрэхэд л халдварладаг гэсэн олны буруу ойлголтыг засахын тулд, мөн өвдөж зовсон хүмүүсийн шаналлыг нимгэлэх, тэдэнд сэтгэлийн дэм болох гэж гараас нь барьж ярилцдаг байв. Диана гүнжийн эдгээр уулзалтуудын гэрэл зураг дэлхийн хэмжээний хэвлэл мэдээллийн эхний хуудас дээр ч их гарна. Диана гүнж энэ чиглэлээр үзүүлэх тусламж дэмжлэгээ хэзээ ч зогсоож байсангүй, ДОХ-ыг судлахад зориулж хандив цуглуулах ажлыг ч зохион байгуулсан юм. Дараа нь энэ асуудлаараа Африкт айлчилж байсан удаатай.

 

2. Тэр хүмүүсийг чин сэтгэлээсээ хайрладаг байжээ

© East News

Диана нэг ярилцлагадаа ийн хэлсэн байдаг: “Би толгойгоо биш зүрх сэтгэлээ л дагадаг. Хэн нэгэн тийшээ явж, хүмүүст хайртайгаа илэрхийлэх ёстой биз дээ”. Тэр хэлсэн үгээ нэг биш удаа үйлдлээрээ баталж чадсан хүн.

© Tim Graham Photo Library

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнүүдтэй уулзахдаа орон дээр нь суугаад дандаа гараас нь атгадаг байлаа. Олон хүн түүний энэ үйлдэлд их гайхна, яагаад гэвэл дээдсийн хүрээний хүн ингэж байсныг тэд урьд нь харж байсангүй. Харин Дианагийн хувьд энэ нь “маш энгийн” зүйл. Тэр өвчтэй хүмүүсийг гараас барихдаа бээлий өмсдөггүй, харин хүүхдүүдийг бол дотночлон тэвэрдэг байжээ.

Боснид хийж байсан айлчлалынхаа үеэр Диана дaйнд ам үрэгдсэн цэрэг эрсийг оршуулж байгаа оршуулгын газар хүргэж өгөхийг шаарджээ. Амь үрэгдсэн хүүгийнхээ оршуулга дээр гашуудан зогсох ээж дээр очоод тэврэн авч тайвшруулсан гэдэг.

 

3. Тэр чухал сэдвийг хөндөхийн тулд өөрийнхөө алдар нэрийг ашигладаг байжээ

© ASSOCIATED PRESS/East News

Диана гүнж чухал асуудалд байнга анхаарал хандуулахыг хичээдэг байв. Сэтгэл зүйн эрүүл мэндийн талаар тэр болгон нээлттэй яриад байдаггүй байсан тэр үед Диана гүнж л анх ам нээж энэ сэдвийг хөндөж эхэлжээ. Диана нэгэн ярилцлагын үеэр өөрийнхөө туршлагаас хуваалцсан байдаг юм: өөрийгөө депресс буюу сэтгэл гутралд хэрхэн орж байсан болоод сэтгэл зүйн бусад асуудлын тухай ярьжээ.

 

4. Тэр гайхалтай сайн ээж байлаа

© Julian Parker / UK Press / Getty Images

Хүүхэд хүмүүжлийн асуудал хөндөгдөхөд тэр өөрийн үзэл бодлоо баримталж чадсан нэгэн. Нэгдүгээрт, хатан хааны гэр бүлийн гишүүд хүүхэдтэйгээ олон цагийг өнгөрөөх ёсгүй, хүүхэд асрагчийн халамж дор өсөх ёстой. Диана эх хүн болоод л энэ бүх дүрмийг зөрчсөн юм.

© Jayne Fincher/Hulton Royals Collection/Getty Images, © Jayne Fincher/Hulton Royals Collection/Getty Images

Тэр Уильям, Харри хоёртой боломжтой бүх цагийг цугтаа өнгөрөөдөг байжээ. Өөрийнхөө ажлын хуваарийг тэдэнд тохируулж гаргана, хүүхдүүдээ өөрөө сургуульд нь хүргэж өгнө, авна, бас албан ёсны айлчлалд ч дагуулж явдаг байсан. Тэр олон нийтийн өмнө хүүхдээ хайрлах хайраа нуухыг хүсээгүй юм, тэр хүүхдүүдээ тэврэх дуртай нэгэн байв.

© Julian Parker / UK Press / Getty Images

Тэр олон зүйл дээр яг л жирийн ээж хүн шиг ханддаг байж: хүүхдүүдтэйгээ цагийг зугаатай өнгөрүүлнэ, хүүхдүүддээ жийнсэн өмд, футболк өмсөхийг ч зөвшөөрчээ. Тэр ч бүү хэл нэг удаа Уильямын сургуулийн эцэг эхийн уралдаанд оролцсон байдаг.

Үүнээс гадна баян гэр бүлд төрөөгүй хүүхдүүд хэрхэн яаж амьдарч байгааг хөвгүүддээ харуулж ойлгуулахыг ихэд хичээдэг байжээ. Уильям, Харри хоёрыг орон гэргүй хүмүүст туслах төслийн ажилд туслуулахаар оролцуулах, мөн эмнэлгүүдээр өвчтөн эргэхдээ дагуулж явахыг хичээдэг байв.

 

5. Тэр загварын хатан хаан байлаа

© AP/East News, © LFI/Photoshot/REPORTER/East News, © UPPA/Photoshot/REPORTER/East News

Диана 80-90-ээд оны үеийн загварын чиг хандлагыг тодорхойлогч байлаа. Тэрээр дэлхий дахинаараа дагаж мөрдөх моодны маш олон трендүүдийг гаргаж иржээ. Тэр сайхан хувцаслаад зогсохгүй гоёл чимэглэлээрээ өөрийгөө бүрэн илэрхийлж чаддаг хүн байв.

Сайн үйлсийн ажилд оролцохдоо хурц өнгийн хувцас сонгоно, үүгээрээ өөрийнхөө хайр халамжийг илэрхийлэхийг зорьдог байсан болов уу. Хүүхэд дээр очихдоо тэдний тоглож болох гоёл чимэглэл зүүнэ, тэгээд хэзээ ч малгайтай очдоггүй байлаа. Яагаад гэвэл “малгай өмсөхөөр хүүхэд тэвэрч болдоггүй” гэжээ.

© LFI/Photoshot/REPORTER/East News

Дианагийн хамгийн алдартай гоёл нь магадгүй “өшөө авалтын даашинз” болов уу. Чарльзийг гэр бүлээс гадуурх харилцаа байгаагаа албан ёсоор хүлээн зөвшөөрсний дараа Диана энэ даашинзыг өмссөн юм.

 

6. Тэр маш энгийн харилцаатай хүн байжээ

© Russ Quinlan / Wikimedia Commons

Диана гүнжийг сайн мэддэг хүмүүс түүнийг гайхалтай наргианч зантай бас дандаа л инээмсэглэж явдаг хүн байсан гэж дурсдаг. Нэгэн ярилцлагын үеэр түүнээс яагаад сайн үйлсэд оролцож байгааг асуухад тэр дараах хариултыг өгчээ: “Яагаад гэвэл надад хийх өөр ажил байхгүй” гэж хэлээд инээмсэглэсэн байна. Тэр бусдад хайртай учраас л ийм ажил хийж яваагаа шууд хэлсэнгүй.

Диана 1988 онд Майкл Жексоны концертыг үзэхээр шийджээ. Дуучин гүнж ирэхийг мэдээд түүнийг хүндэтгэх үүднээс шоуны хөтөлбөрөөс “Dirty Diana” дуугаа хасахаар болсон гэдэг. Үүнийг нь мэдсэн Диана дуугаа дуулна гэж төлөвлөснөөрөө дуулахыг хүсжээ.

 

7. Тэр даруухан бас хүмүүст хайртай нэгэн байлаа

© LFI/Avalon/REPORTER/East News, © LFI/Photoshot/REPORTER/East News

Хатан хааны гэр бүл жирийн ард иргэдээсээ байнга л зайгаа барьдаг. Диана анхны алхмыг хийж тэдэнтэй дотно харилцааг бий болгож чадсан юм. Тэр хатан хааны гэр бүлийн гишүүн, гэхдээ харилцсан хүн болгоныг онцгой гэж мэдрүүлж чаддаг нэгэн байв. Тэр хүмүүсийн дунд байх дуртай байжээ.

Тэр бээлий өмсөх маш дургүй, яагаад гэвэл гүнжийн хувьд хүнтэй дотно харилцаа тогтоох нь маш чухал. Диана гүнж өөрийнхөө зовлон шаналлыг гар барилтаар илэрхийлэхийг хүсдэг нэгэн байв. Тэр маш даруухан нэгэн, гэхдээ нөхөрсөг, дур булаам, тийм ч учраас хүмүүс түүнийг хайрлаж хүндэлдэг байсан биз ээ.

© White House Photographic Collection / Wikimedia Commons

Ард түмэн Дианад үнэхээр хайртай байжээ. 1997 онд 36 насандаа нас барахад нь зөвхөн Их Британи уй гашууд унасангүй, дэлхий даяараа гашуудаж байсан юм. Гүнжтэй салах ёс гүйцэтгэх шууд нэвтрүүлгийг 2,5 тэрбум хүн үзсэн, энэ нь түүний хуримыг үзсэн хүмүүсийн тооноос 3 дахин их гэсэн үг.

© Tim Graham Photo Library / Getty Images

Хүмүүс Кенсингтоны цэцэрлэгт бэлэг, цэцэг үлдээж байсан юм. Лондонгийн цэцгийн дэлгүүрүүдийн нөөцийг дуустал цэцэг тавьжээ. Зарим нэг газруудад 1,5 метрийн өндөр цэцэг үлдээсэн байсан гэдэг.

Та Диана гүнжийн талаар дуулж байсан уу? Түүний аль зан чанар танд хамгийн их таалагддаг байсан бэ?

180
БахархмаарБахархмаар
64
ГоёГоё
28
ХөөрхөнХөөрхөн
26
ХарамсалтайХарамсалтай
25
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
4
Ха ХаХа Ха
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Tsagaan Zadgai

    Tsagaan Zadgai

    2021/02/06 at 06:35

    Сайхан хүн

  2. Batochir Tsendsuren

    Batochir Tsendsuren

    2021/02/06 at 10:08

    😊

  3. Баттуяа Цэвээн

    Баттуяа Цэвээн

    2021/02/06 at 12:14

    Сэтгэл зүрхэнд мөнхөд оршино Естой жинхэнэ эмэгтэй

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *