Швед улсад айл өрхүүдийг цонхондоо хөшиг өлгөхийг нь яагаад xориглодог вэ? Ийм учиртай гэж ёстой мэдээгүй юм байна

1

Шведийн орон сууцнуудад хөшиг байхгүй байгааг та анзаарч байсан уу? Яагаад гэдэг асуулт өөрийн эрхгүй төрнө. Нутгийн ард иргэд хувийн амьдралаа бусдын нүднээс нуух зүйлгүй ил гаргаж байгаа нь танд хачирхалтай санагдаж мэдэх юм.

Таныг Шведэд аялж байхад ганц хоёр айл хөшигтэй байсан бол энэ тохиолдолд зөвхөн гоёл чимэглэлийн л зориулалттай гэж ойлгоорой. Одоо танд яагаад хөшиггүй байдгийг тайлбарлаж өгье. Аль 1700 оноос хойш Шведэд ард иргэдээ цонхондоо хөшиг өлгөхийг xориглосон хууль баталсан байдаг юм. Уг хуулийг одоо болтол дагаж мөрддөг, гэхдээ зайлшгүй дагаж мөрдөх зохицуулалтад хамрагддаггүй.

Шалтгаан 1

Decoholic

Таны хөрш өөрийнхөө үнэнч хөдөлмөрөөр олсон мөнгөөр л амьдарч байгаа эсэхийг тань хянах зорилготой байжээ. Мөн хатан хааны албатууд тухайн хүн хууль дүрэм зөрчиж байгаа эсэх, ямар нэгэн сэжигтэй зүйл байгаа эсэхийг цонхоор нь харж шалгах боломжийг олгоно.

 

Шалтгаан 2

Tom’s Wallpapers

Эрт дээр үед эмэгтэйчүүд цонхны тавцан дээр лаа асааж орхидог байжээ. Далайд гарч загасчлахаар эсвэл холын замд анд явсан эр нөхөр нь шөнө оройн цагаар гэртээ эргэж ирвэл цонхон дээр лаа асаж байх ёстой. Эр нөхрүүд нь лаагаар гэрээ олж ирнэ. Яагаад гэвэл энэ үед гудамжнууд нь гэрэлтүүлэггүй байсныг санаарай.

За, тэгээд та төсөөл дөө – хэрвээ цонхондоо хөшигтэй байсан бол гал түймрээс салахгүй нь.

 

Шалтгаан 3

Lumi Visual

Шведэд өвөл эрт харанхуй болдог. Хөшигтэй гэрт улам л эрт харанхуй болно гэсэн үг. Шведүүд өөрсдөө элдэв янзын таазны гэрэлтүүлгэд дургүй, тэд гэрийнхээ бараг булан бүрт л ширээний, ханын гэрэлтүүлэг байрлуулсан байдаг. Одоо үед орчин үеийн гэрэлтүүлгүүд их тавих болжээ.

Тэд бүүдгэр гэрэлд дуртай улс, зөөлөн гэрэлд гэр тав тухтай болдог гэж үздэг ажээ. Үүнээс гадна одоо болтол цонхныхоо тавцан дээрээ гоёмсог гэрэл тавьж гэрээ чимдэг байна.

Та энэ тухай юу гэж бодож байна?

43
ГайхмаарГайхмаар
20
ТэнэглэлТэнэглэл
15
ГоёГоё
14
ХөөрхөнХөөрхөн
7
БахархмаарБахархмаар
6
Ха ХаХа Ха
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *