Саа өвчин тусч алхаж чадахаа больсон энэ эр олон жилийн турш голыг хуванцар хог хаягдлаас нь цэвэрлэсээр иржээ. Түүний уг үйлдэл олон хүний анхааралд өртсөн ба одоо амьдрал нь эрс өөрчлөгдсөн байна 

1

Хүрээлэн буй орчноо байнга хайрлаж, хамгаална гэдэг хүндхэн ажил байдаг ч N.S. Rajappan-ы хувьд хэзээ ч асуудал болж байгаагүй ажээ. Бүсэлхийнээс доош мэдээ алдаж, саажих өвчтэй хэдий ч тэрээр нутгийн голоо хайрлан хамгаалж, хуванцар хог хаягдлыг тогтмол цэвэрлэж иржээ. Түүний байгаль орчноо цэвэрлэж байгааг харуулсан зурагнууд цахим сүлжээнд эх дэлхийгээ хайрлах сэтгэлтэй хүмүүст урам зориг өгсөөр байна. Манай сайт уншигч танд түүний түүхийг зурагчин Nandu Ks-ийн дарсан зургийн хамтаар хүргэхээр бэлдлээ.

Хүмүүс завин дээр суух эр рүү хогоо шиддэг

Nandu Ks-ийн хувьд инженерийн ажлаасаа гарч, хүсэл мөрөөдлөө дагаж зурагчин хийх болсон нэгэн. Тэрээр мэргэжлийн камер түрээслэж, зураг авч хаа сайгүй хэрэн хэсдэг бөгөөд нэгэн өдөр N.S. Rajappan-ы сууж байгаа завь руу хаягдал хогоо шидэж байгаа хачирхалтай үйл явдалтай таарсан аж. Ийнхүү Nandu Ks хөгшин эрийн зургийг дарж, түүнтэй ярилцжээ.

 

N.S. Rajappan голд хаясан хуванцар хогийг олон жилийн турш түүж, байгаль орчноо хамгаалдаг ажээ

Өдгөө 69 настай N.S. Rajappan-ы хувьд залуу насандаа саа өвчин тусч, алхаж чадахаа больжээ. Гэсэн ч тэрээр амьдрах хүсэл зорилгоо алдалгүй тэмцсээр, сүүлийн 5 жилийн турш голд хаягдсан хуванцар хогийг түүж, байгаль орчноо хамгаалахын зэрэгцээ түүсэн саваа зарж амжиргаагаа залгуулдаг ажээ. “Хэн нэгэн уснаас энэ хогийг цэвэрлэх л хэрэгтэй шүү дээ” хэмээн ярьсан тэрбээр нэг завь хуванцар савыг $0.17-р зардаг байна.

 

Түүний зураг цахим орчинд нийтлэгдсэн даруйдаа маш олон хүний анхаарлын төвд оржээ

© Nandu Ks / Facebook

Nandu Ks дарсан зургаа хөгшин эрд үзүүлсний дараагаар цахим сүлжээнд нийтэлсэн нь олны анхаарлын төвд орж, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ч түүний талаар мэдээ гарч эхэлжээ.

 

Түүнд тусламжийн гараа сунгах хүмүүсийн тоо улам бүр нэмэгдсээр байна

Ийнхүү түүний талаар энэхүү мэдээ Энэтхэгийн Ерөнхий Сайдын сонорт хүрснээр түүний энэ ёс суртахуунтай хөдөлмөрч зан чанар, хичээл зүтгэлийг өндрөөр үнэлжээ. Түүнчлэн олон хүмүүс түүнд тусламжийн гараа сунгаж моторт завь, шинэ сууц, моторт тэргэнцэр зэрэг зүйлсийг бэлэглэж, сайн сайхныг хүссээр байгаа аж.

 

Өдгөө Nandu Ks болон N.S. Rajappan нар сайн найзууд болцгоожээ

Тэр явдлаас хойш тэд нөхөрлөж, Nandu Ks хөгшин эрийн гэрээр байнга зочилж, цахим сүлжээнд хамтдаа зургаа оруулдаг болжээ. Тэдний амьдрал ийнхүү өөрчлөгдсөн ч N.S. Rajappan гол усаа цэвэрлэж, хуванцар хогоо түүсээр, харин Nandu Ks хүсэл мөрөөдөлдөө үнэнчээр үлдэж гэрэл зурагчнаа хийж байгаа аж.

Та N.S. Rajappan шиг хөдөлмөрч хэн нэгнийг таних уу? Таны хувьд хүрээлэн буй орчноо хамгаалахын тулд юу хийдэг вэ?

9
ГоёГоё
5
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *