Амьдралын хамгийн хүнд бэрх нөхцөлд хэрхэн оюун санаагаар хүчирхэг үлдэх вэ?!

2

Эдгээр дүрмүүд нь танд хэзээд өөрөөрөө үлдэхэд тань тус болох болно!

Үнэнийг ойртон харъя: бид бүгд амьдралд хүнд цаг үеийг туулдаг. Харин харамсалтай нь ихэнх хүмүүс эргэлзээнд автдаг. Түүнчлэн та оюун санаагаар хүчирхэг бус байвал энэ нь дарамт, стресс, өөртөө үл итгэх байдал зэргээр илэрдэг. Үүний дараа сөрөг бодлууд, сөрөг мэдрэмжүүд бий болж эцэстээ буруу үйлдэл хийхэд хүргэдэг. Үүнээс ангижрахын тулд дараах ABC дүрмийг дагана уу!

A“: Бодит байдлыг хүлээж авах. Хүлээж авах гэдэг нь та түүнтэй санал нийлж байна гэсэн үг биш, харин аливааг бодитоор харна гэсэн үг юм. Жишээ нь: та арьс өнгөний үзлийн эсрэг байр суурьтай байж болно. Гэвч та ийм үзэл санаа байдаг гэдэгтэй эвлэрэх хэрэгтэй. Иймээс бодит байдлыг хүлээн зөвшөөрнө гэдэг нь үнэн хэрэгтээ таны хяналтанд байгаа зүйлсийг нээж илрүүлэхийг, мөн уг бодит байдлыг хүлээн зөвшөөрсний дараа өөрийгөө хянах явдал юм. Зарим зүйлсийг та зүгээр л хянах боломжгүй.

“B”: Бүтээмжтэй байх. Бодит байдлыг хүлээн авсны дараа та өөрийнхөө бодол, сэтгэл хөдлөлийг илүү сайн ойлгоно. Энэ нь таны үйлдлийг илүү бүтээмжтэй болгоно. Зөв шийдвэрүүдийг гаргаснаар та асуудлуудыг илүү хялбар мөн шуурхай шийдэх болно.

C”: Сөрөг бодлуудыг хянах. Хэрвээ таны санааг байнга зовоодог зүйлсийг үргэлж бодвол сөрөг бодлууд таныг эзэмдэж, эцэст нь таныг удирдах болно. Үүнээс сэргийлэхийн тулд хүнд үед уншдаг “өөдрөг тарни”-тай байх хэрэгтэй. Энэ нь танд өөдрөг байж, сөрөг бодлыг зохицуулахад тань тустай.

Оюун санаагаар хүчирхэг болох нь булчинтай болохтой адил зүйл юм. Ашиглахын тулд булчинтай болдог. Үүний тулд тогтмол дасгал хөдөлгөөн хийж байж булчин чангарна. Оюун санааны хүч ч мөн ижил. Та тогтмол хичээллэж, сөрөг бодлуудаа хянаж, эерэг байж сурахад хичээл зүтгэл хэрэгтэй.

5
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *