Бүсгүйчүүд нэг загварын хувцас өмсөж, намхан болон өндөр хүмүүст хэрхэн харагдахыг харьцуулан харуулжээ

0

Хувцасны худалдан авалт болгон амжилттай дуусахгүй. Тэр болгонд зөвхөн үйлдвэрлэгчийг ч буруутгаад байх хэрэггүй. Худалдан авагч болон тухайн хувцсыг сурталчилсан загвар өмсөгчийн биеийн галбир эрс тэс ялгаатай байгаа учраас худалдан авагчид зохихгүй байх нь элбэг. Зарим нэг дэлгүүрүүд энэ талаар сонирхолтой төсөл хэрэгжүүлсэн байдаг юм: тухайн загварын хувцас өөр өөр галбиртай хүмүүст хэрхэн харагдаж байгааг харуулсан зураг, бичлэг хийнэ. Жишээ нь, адилхан гоёлуудыг 150 болон 175 см өндөртэй бүсгүйчүүдэд өмсгөжээ. Ямар харагдаж байгааг та сонирхоно уу:

Бүсгүйчүүд адилхан загварын хувцас намхан болон өндөр хүмүүст хэрхэн зохихыг харуулжээ

mafo_fashion / Instagram

 

Өдөр тутмын чөлөөт хувцас

mafo_fashion / Instagram

 

Шоотой цамц

mafo_fashion / Instagram

 

Жийнс, футболк

mafo_fashion / Instagram

 

Даашинз

mafo_fashion / Instagram

Сүүлийн үед дэлхийд алдартай томоохон дэлгүүрүүд иймэрхүү төсөл хэрэгжүүлэх болсон: харилцан адилгүй бие галбиртай хүмүүст тухайн загварын хувцас яаж зохихыг харуулна. Нэг сyмаар хоёр туулай бyyдах шиг: нэгдүгээрт, харьцуулсан зураг сошиал сүлжээнд муугүй хандалт авна, хоёрдугаарт гэвэл, үйлчлүүлэгчдэд тустай төсөл – өөрийнхөө галбирт яаж харагдахыг ямар нэгэн байдлаар ойлгоод авчихна.

 

Банзалтай дүр төрх

mafo_fashion / Instagram

 

Хар, цагааны хослол

mafo_fashion / Instagram

 

Спортоор хичээллэхдээ ч үзэсгэлэнтэй харагдах ёстой

mafo_fashion / Instagram

 

Тусгай ажиллагаанд гарч болно

mafo_fashion / Instagram

 

Спортын бас нэгэн загвар

mafo_fashion / Instagram

 

Зөөлөн цэнхэр өнгөтэй хослол

mafo_fashion / Instagram

Өөр галбиртай бүсгүйчүүдэд адилхан загварын хувцас өмсгөх хамгийн алдартай төслийг найз бүсгүйчүүд хэрэгжүүлдэг:  Марии Кастелланос, Дениз Мерседес нар. Тэдний тухай бидэнд бэлдсэн нийтлэл бий.

 

Жийнсэн өмдтэй цэмцгэр загвар

mafo_fashion / Instagram

 

Бяцхан хар даашинз

mafo_fashion / Instagram

 

Хурц өнгийн костюм

mafo_fashion / Instagram

 

Зуны хурц төрх

mafo_fashion / Instagram

 

Банзалтай зуны төрх

mafo_fashion / Instagram

Мөн үргэлжлүүлээд адилхан хувцас S, M болон L хэмжээтэй бүсгүйчүүдэд хэрхэн зохиж байгааг эндээс сонирхоорой.  

17
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2022/05/02 at 03:04

    Neg razmeriin huwtsas 2 uur undurtei hvmvvst yaj haragdah ni oilgomjtoi t1 haritsuulalt bna

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *