Өдгөө дэлхийн хэмжээнд алдартай жүжигчид болсон 14 хүмүүс анх урлагийн ертөнцөд хөл тавьж байх үедээ ямар байсан бэ?

1

Сүүлийн үеийн кино уран бүтээлүүдийг үзэх үед бидний мэдэхгүй жүжигчид ихээр харагдах болоод буй билээ. Ийнхүү урлагт нэгэн шинэ үеийн төлөөлөл хүч түрэн орж ирж байгаагийн нэгэн адил бидний эртний танил жүжигчид ч бас өөрийн цаг үедээ шинэлэг хэв маягийг урлагийн салбарт оруулж ирж байсан нь гарцаагүй. Манай сайт уншигч танд тэднийг дэлгэцийн уран бүтээлд анх гарах үедээ хэдэн настай, ямар дүр төрхтэй байсан талаарх мэдээллийг бэлдлээ.

1. Johnny Galecki

© National Lampoon’s Christmas Vacation / Warner Bros., and co-producers, © The Conners / Jax Media, and co-producers

Жүжигчин Johnny Galecki 1987 онд ердөө 12 настай байхдаа “Murder Ordained” кинонд Doug Rule гэх хүүгийн дүрийг бүтээж байсан бол 1989 онд “National Lampoon’s Christmas Vacation” кинонд мөн тоглож байв.

Ийнхүү урлагийн салбарт нэгэнт орж, хожим “The Big Bang Theory” цувралд дүр бүтээснээр тэрээр алдар нэрийн оргилд гарсан түүхтэй. Тэрбээр хамгийн сүүлд “The Conners” цувралд David Healy-ийн дүр бүтээсэн байна.

 

2. Mayim Bialik

© Beauty and the Beast / Witt/Thomas Productions, and co-producer, © Call Me Kat / Farm Kid, and co-producers

Алдарт жүжигчин Mayim Bialik-ийг бид “The Big Bang Theory” цувралын Amy Farrah Fowler-ын дүрээр нь сайн мэдэх билээ. Тэгвэл тэрээр хамгийн анх 1987 онд “Beauty and the Beast” кинонд Ellie-ийн дүрийг бүтээж байжээ. Тухайн үед тэрбээр 12 настай байсан аж. Харин хамгийн сүүлд тэрээр энэ онд нээлтээ хийсэн “Call me Kat” кинонд дүр бүтээжээ.

 

3. Neil Patrick Harris

© Clara’s Heart / MTM Enterprises, and co-producer, © It’s a Sin / Red Production Company

1988 онд 15 настай байхдаа тэрээр “Clara’s Heart” кинонд дүр бүтээснээр урлагийн замнал нь эхэлжээ. Удалгүй тэрээр “Doogie Howser, M. D.”, “How I Met Your Mother” цувралуудад дүр авч олны танил болсон юм. Өдгөө тэрээр “Uncoupled” цуврал болон “Anita” хэмээх кинон дээр ажиллаж байгаа аж.

 

4. Shia LaBeouf

© Breakfast with Einstein / Motion Picture Corporation of America (MPCA), © Pieces of a Woman / BRON Studios, and co-producers

1998 онд 12 настай байхдаа Shia LaBeouf “Breakfast with Einstein” кинонд тоглож байв. Хожим тэрээр 2007 онд “Тransformers”, 2008 онд “Indiana Jones” зэрэг алдартай кинонуудад дүр бүтээсэн билээ. Харин түүний хамгийн сүүлд тоглосон киногоор өнгөрсөн жил нээлтээ хийсэн “Piece of a Woman” кино нэрлэгдэж байна.

 

5. Natalie Portman

© Léon / Gaumont, and co-producers, © Thor: Love and Thunder / Marvel Studios, and co-producer

Израиль гаралтай жүжигчин Natalie Portman-ын хамгийн анхны дэлгэцийн уран бүтээл бол 1994 онд нээлтээ хийсэн “Léon” кино байв. Хожим тэрбээр “Star Wars” цувралд Padmé Amidala-ын дүрийг, Марвел студийн бүтээл “Thor”, “Thor: The Dark World” болон “Thor: Love and Thunder” кинонд Jane Foster-ын дүрийг бүтээсэн юм. Өдгөө тэрээр нээлтээ хийх тов нь хараахан гараагүй байгаа “We Are All Completely Beside Ourselves” цувралд дүр бүтээж байгаа аж.

 

6. Gael García Bernal

© Teresa / Televisa, © Old / Universal Pictures, and co-producers

Тэрээр 1989 онд 11 настай байхдаа “Teresa” хэмээх телевизийн цувралд тоглож байсан бөгөөд хожим “Love is a Bitch”, “And Your Mother Too”, “The Crime of the Padre Amaro” кинонуудад дүр бүтээж, алдарт “Сосо” хүүхэлдэйн кинонд Хекторын дүрд дуу оруулж байжээ. Өдгөө тэрээр “Untitled YouTube Series” хэмээх цуврал дээр ажиллаж байгаа аж.

 

7. Josh Hartnett

© Halloween H20: 20 Years Later / Dimension Films, and co-producers, © Ida Red / Roxwell Films, and co-producer

1998 онд 20 насандаа “Halloween H20: 20 years later” кинонд Жонын дүрд тоглож байсан тэрээр хожим алдарт “Pearl Harbor”, “Black Hawk Down” зэрэг кинонуудад дүр бүтээсэн билээ. Харамсалтай нь түүнээс хойш тэрээр дэлгэцийн уран бүтээлд төдийлөн их харагдахаа больж, замнал нь уруудаж эхэлсэн юм. Хамгийн сүүлд тэрээр “Ida Red” хэмээх кинонд туслах дүр бүтээсэн байна.

 

8. Joaquin Phoenix

© ABC Afterschool Specials / American Broadcasting Company (ABC), © C’mon C’mon / A24, ans co-producer

1974 онд Пуэрто Рикод мэндэлсэн жүжигчин Joaquin Phoenix ердөө 8 насандаа “Seven Brides for Seven Brothers” кинонд дүрээ мөнхөлж байв. Ийнхүү ах нарын хамтаар “ABC Afterschool Specials” зэрэг кинонд тоглож урлагийн салбарт хөл тавьж байжээ.

Өдгөө Жокерын дүрээрээ алдартай болсон түүний хамгийн сүүлчийн уран бүтээлээр өнгөрсөн жил нээлтээ хийсэн “C’mon C’mon” кино нэрлэгдэж байна.

 

9. Nicole Kidman

© Bush Christmas / Barron Entertainment, and co-producers, © Nine Perfect Strangers / Blossom Films, and co-produces

Жүжигчин, продюсер, дуучин Nicole Kidman 1983 онд 16 насандаа “Bush Christmas” кинонд дүр бүтээж байсан бөгөөд түүнээс хойш “Batman Forever”, “The Hours”, “Moulin Rouge”, “Perfect Strangers” зэрэг уран сайхны кино болон цувралуудад дүр бүтээжээ.

 

10. Diego Boneta

© Alegrijes y rebujos / Televisa S.A. de C.V., © Luis Miguel: La serie / Gato Grande Productions, and co-producers

Мексик гаралтай жүжигчин, дуучин Diego Boneta анх 2004 онд 14 настай байхдаа “Alegrijes y rebujos” хэмээх мексик телевизийн цувралаар анх дэлгэцнээ гарч байв. Хожим 2012 онд нээлтээ хийсэн “Rock of Ages” кинонд дүр бүтээсэн бол өдгөө тэрээр “At Midnight” хэмээх бүтээл дээр ажиллаж байгаа аж.

 

11. Robert Downey Jr.

© Pound / Floyd L. Peterson Productions, © Dolittle / Universal Pictures, and co-producers

Тэрээр 1970 онд 5 настай байхдаа “Pound” кинонд Puppy-гийн дүрийг бүтээж байжээ. Хожим тэрээр “Sherlock Holmes” цуврал болон “Iron Man” киногоороо алдар нэрийн оргилд хүрсэн юм. Өдгөө тэрээр “Sherlock Holmes 3” болон “The Sympathizer” кинонд дүр бүтээж байгаа ажээ.

 

12. Jodie Foster

© The Doris Day Show / Arwin Productions, © The Mauritanian / Wonder Street, and co-producers

Тэрээр ердөө 7 насандаа “The Doris Day Show” кинонд Jenny Benson-ийн дүрийг бүтээж байв. Ийнхүү тэрээр “Taxi Driver”, “The Silence of the Lambs”, “Maverick” зэрэг кинонуудад тоглосон юм.

 

13. Bryan Cranston

© One Life to Live / American Broadcasting Company (ABC), and co-producers, © Your Honor / CBS Television Studios, and co-producers

Алдарт “Breaking Bad” цувралын Walter White-ийн дүрээрээ алдартай найруулагч, продюсер, гитарчин, жүжигчин Bryan Lee Cranston нь 1968 онд 12 настайдаа “One Life to Live” цувралд дүр бүтээж байжээ. Хожим тэрээр “Seinfeld”, “Malcolm in the Middle” зэрэг цувралуудад дүр бүтээж, “Madagascar 3: Europe’s Most Wanted” хүүхэлдэйн кинонд дуу оруулж байв. Хамгийн сүүлд тэрээр өнгөрсөн жил дэлгэцнээ гарсан “Your Honor” цувралд дүр бүтээжээ.

 

14. Penn Badgley

© Will & Grace / KoMut Entertainment, and co-producers, © You / A+E Studios, and co-producers

“Gossip Girl” цувралаараа бидний танил болсон жүжигчин Penn Badgley хамгийн анх 1999 онд 13 настайдаа “Will & Grace” цувралд дүр бүтээж байв. Тэрээр замналынхаа туршид “John Tucker Must Die”, “Easy A”, “Greetings from Tim Buckley”, “You” зэрэг цувралуудад дүрээ бүтээжээ.

Хэн нь таны хүүхэд насны хамгийн дуртай жүжигчин байсан бэ?

2
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *