
Маш ихээр ховордоод буй цасны буюу цоохор ирвэс нь уулын хүйтэн орчинд дасан зохицсон, бие бахим, үс зузаан, чих жижиг дугуй байдаг тул дулаан бага алддаг байна. Том муурын бусад төрлүүд дотроо цоохор ирвэс архирч чаддаггүй боловч хамгийн сүрлэг сүүлтэй нь юм. Тавхай өргөн байдаг нь цасан дээр явахад жингээ жигд хуваарилахад хэрэгтэй бөгөөд тавхайндаа үстэй байдаг нь эгц, тогтворгүй гадаргуу дээр явахад тусалдгаас гадна дулаан алдагдлыг багасгадаг гэнэ. Ирвэсийн сүүл урт, уян хатан байдаг нь тэнцвэрээ олоход нь дэм болдог. Сүүл нь зузаан үсээр бүрхэгдсэн байдаг ба унтахдаа сүүлээрээ нүүрээ хучдаг тул хөнжлийн үүрэг гүйцэтгэдэг аж. Сүүлээ хамарныхаа доор байрлуулж амандаа зуух нь тэднийг хүйтнээс хамгаалах арга гэж үздэг бөгөөд яг ямар ач холбогдол, үр дүнтэй гэдгийг тодорхой тайлбарлаж чадаагүй байна, магадгүй энэ нь тэдний генийн удамшил ч байж болох юм.








Зочин
2016/05/22 at 13:19
Yamar saihan amitan be, gaihaltai uzesgelentei yum
Зочин
2016/05/23 at 09:03
bi ch zuuj uzmeer haragdaj bn suul ni
asdf
2017/01/24 at 21:35
Сүүлээ зүгээр тавиад явахаар даахгүй газар унагаагаад муухай болоод байдаг юм болуу :))
Зочин
2018/01/11 at 19:22
ямар ч том муур тоглох дуртай байдаг. Ирвэс зүгээр л хааяа уйддаг байхгүй юу