Утасны дугаарын тайлал: таны утасны дугаар таны амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ? Танд ямар дугаар аз авчрахыг мэдэж аваарай!

4

Бидний эргэн тойрон бүхэлдээ тоо, тоо бидний амьдралд ямар чухал шийдвэр гаргаж явдгийг бид тэр болгон мэддэггүй. Тоон судлалын ачаар бид утасны дугаар ямар нөлөөтэй болохыг олж мэдэж чадна.

Утасны дугаар бидний хувьд зүгээр л нэг тооны цуглуулга, хэрэгтэй хүнтэйгээ харилцаа холбоо тогтооход туслах төдий л зүйл гэж үздэг. Харин тоон судлалд бол тоо болгон өөрийн гэсэн чичиргээтэй байх бөгөөд энэ нь хүнд нөлөөлнө. Бид утасны тусламжтайгаар хүмүүстэй харилцдаг, гадаад орчинтой харилцаагаа барина. Тийм учраас тухайн дугаар ямар чичиргээ үүсгэж байгааг та мэдэж байх ёстой гэж мэргэжилтнүүд үзэх ажээ.

Тооцоолол маш энгийн: зөвхөн өөрийнхөө утасны дугаарт орсон тоонуудыг хооронд нь нэмнэ. Жишээ нь: 88253541. Тооцоололд зөвхөн 8 оронтой утасны дугаарыг нэмнэ: 8+8+2+5+3+5+4+1 = 36 = 3+6=9. Гарсан нийлбэрийн тооны энерги таны амьдралд нөлөөлнө.

Хуучны цагт утасны дугаарыг сонгож авах боломж ховор байлаа, харин одоо бид өөрт “азтай” тоогоо сонгох бүрэн боломжтой болжээ. Тооны машинаар бодож үзээд л л өөрт тохиромжтой дугаарыг сонгож аваарай.

 

Нэг

1-ийн тоо хүний эрч хүчийг нэмдэг бөгөөд ажлын амжилт гаргахад тусалдаг. Энэ тооны чичиргээ нь бизнес эрхлэгчид, улс төрч, шинжлэх ухааны ажилтнуудад нэн таатай. Хайр дурлалаа хайж байгаа хүмүүсийн хувьд энэ тоо олон асуудал авчирна: харилцаа хүндэрч, бүр ахуйн хэрүүл маргаан ч гарах магадлалтай.

 

Хоёр

Хоёрын тооны чичиргээ нь дотоод сэтгэлийн тайвшрал авчрахад тусална. Энэ тооны нөлөөн дор сэтгэл хөдлөлөө барих, үл ойлголцлоос зайлсхийнэ, мөн дуртай ажлаа хийхэд тусална. Хоёр – харилцаа холбоо сайтай хүмүүсийн сахиус, ялангуяа үйлчилгээний ажил эрхэлдэг хүмүүст.

 

Гурав

Уран бүтээлч хүмүүсийн хувьд энэ тоо далд авьяасыг нээнэ, жүжигчид, зохиолч гээд уран бүтээл туурвидаг хүмүүсийг бүгдийг нь ивээнэ. Загвар өмсөгч болон стилистүүд ажлын өндөрлөгт гарахад нь тусална. Үүний зэрэгцээ дүрмийн дагуу явдаг, давчуу сэтгэдэг хүмүүст бүтэлгүйтэл, азгүйтлийн шалтгаан болох талтай.

 

Дөрөв

Дөрөв – яг таг тооцоотой хүмүүст тохирох тоо. Энэ тоо тэнцвэртэй, итгэлтэй мөн найдвартай байдлыг илэрхийлнэ. Тийм учраас банкны салбарт ажилладаг хүмүүст, нягтлан бодогч, төсөл боловсруулдаг хүмүүст тохиромжтой. Харин уран бүтээлч хүмүүст муу сэтгэл санааны эх сурвалж болох, өөрийнхөө авьяас чадлыг илэрхийлэхэд нь саад тотгор болно.

 

Тав

Өөрчлөлтийн илэрхийлэл, тийм учраас энэ тоог эзэмшиж байгаа хүмүүс гэнэтийн зүйлд бэлэн байх хэрэгтэй. Аялал, судалгааны ажил хийх дуртай хүмүүст тохирно, өөрөөр хэлбэл урьдчилан төлөвлөгөө гаргадаггүй сэтгэл хөдлөлөөр явдаг хүмүүсийн сахиус болох ажээ. Гэр бүлсэг, ойр дотныхоо төлөө ажиллаж хөдөлмөрлөдөг хүмүүст тохиромжгүй.

 

Зургаа

Зургаагийн тооны чичирхийлэл нь тэнцвэртэй хүмүүст тохиромжтой – тэд эргэн тойрныхондоо анхаарал халамж тавьж чаддаг. Энэ тоо нь зөвхөн гэр бүлийн харилцааг бататгаад зогсохгүй мөн ажил хэргийн харилцааг ч шинэ түвшинд гаргахад нөлөөлнө, тийм учраас бизнес эрхлэгч, удирдлагын багийнханд тохиромжтой. Энэ тооны тусламжтайгаар хүмүүс хоорондын харилцаагаа хамаагүй амар явуулна.

 

Долоо

Далдын хүчтэй тоо гэж үздэг, долоогийн тооны чичирхийлэл нь шинэ мэдээлэл хайх, сэтгэн бодох чадварыг дээшлүүлэхэд нөлөөлнө. Энэ тоо дотоод мэдрэмжийг ч хүчтэй болгодог. Эрдэмтэн, судлаач зэрэг шинжлэх ухаантай холбогдолтой хүмүүст тохирно.

 

Найм

Найм – мөнгөний тоо. Энэ тоо учрах бэрхшээлийг үл тоон зорилго руу яваа хүнд илүү тохиромжтой. Наймын тооны чичиргээ нь материаллаг эд баялагтай холбоотой зоригтой шийдвэр гаргахад нөлөөлнө. Мөн худалдаа наймаа эрхэлдэг бүх хүмүүст тохиромжтой.

 

Ес

Есийн тооны чичиргээ нь фортуна дууддаг гэдэг. Хүний сайхан зан чанарыг нээж энэрэнгүй байхад тусална. Анагаах ухаан, сайн дурын ажилтан, асрагч, сурган хүмүүжүүлэгч, багш нарт илүү тохиромжтой тоо ажээ.

17
ХөөрхөнХөөрхөн
7
ТэнэглэлТэнэглэл
6
Ха ХаХа Ха
5
БахархмаарБахархмаар
5
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Bat Bbtr

    Bat Bbtr

    2019/03/04 at 12:20

    8 bn

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *