Сахалтай хосууд гэрлэлтийн гэрчилгээгээ хүлээн авчээ

0

Сахалтай хосууд гэрлэлтийн гэрчилгээгээ хүлээн авчээ


Америкийн Вашингтон мужийн Сиэтл хотод гэрлэлтийн тэгш эрхийн хуульд хэрэгжиж эхэлсэн эхний өдөр буюу 2012 оны 12-р сарын 5-ны өдөр гэрлэлтээ батлуулж, гэрлэлтийн гэрчилгээгээ гардан авсан хосын зургуудыг та бүхний өмнө дэлгэж байна. Цахим ертөнцөд “Сахалтай хайр” гэж нэрлэгдсэн 56 настай Larry Duncan нь тэтгэвэрт гарсан сэтгэцийн сувилагч бол түүний хос 48 настай Randell Shepherd нь компьютерын программчин нэгэн юм. Тэд Вашингтоны Норт Бенд хотын иргэд бөгөөд 11 жилийн турш хамтдаа байгаа аж.Үдэшлэг дээр анх бие биенээ хараад анхны харцаар дурласан хэмээн Duncan өгүүлсэн бол Shepherd “Тэр над руу дөхөж ирээд надаас гадагшаа гарах уу гэхэд би тэгье гэсэн.” хэмээсэн байна. Тэдний хурим өчигдөр буюу 12-р сарын 9-ний өдөр нутгийн сүмд болсон ба тэнд тэднээс гадна нилээд олон ижил хүйстнүүдийн хурим болжээ. Хэдийгээр тэд сүсэг бишрэлтэй биш боловч Duncan “Хүмүүс надад Бурхан хэрэггүй зүйлсийг хайрладаггүй юм гэж хангалттай хэлж байсан. Би хэн нэгэнд хандаж, сүмд Бурхан хэрэггүй зүйлсийг ч бас хайрладаг юм гэдгийг онцлон хэлэхийг хүссэн.” гэж хэлсэн байна.
Larry Duncan, Randell Shepherd нартай нэгэн зэрэг тус мужид гэрлэлтийн гэрчилгээгээ хүлээн авсан бусад ижил хүйстэн хосуудын зургуудыг энд мөн нийтэллээ. Тухлан сууж, таалан болгооно уу.


Толгойдоо гивлүүр өмссөн Amy Andrews өөрийн хос Jeri Andrews-ыг үнсэж байна. Энэ хосууд хэдий тухайн үед хууль ёсны биш байсан ч 2011 онд гэрлэх ёслолоо хийцгээсэн байна.
Сиэтлл дэх шүүхийн гадаа хүлээж байгаа хосууд

Вашингтоны Аубурн хотод гэрлэлтээ бүртгүүлсэн анхны хосууд болох Amanda Dollente, Kelly Middleton нар

Шүүхийн гадаа хүлээнгээ ном уншиж байгаа Patt Pope болон түүний дэргэд үнсэлцэж байгаа Joy, Jenn McKenna нар

Melody Platt, Beratta Gomillion нар 32 жилийнхээ ойгоор хуримаа хийхээр төлөвлөж байгаа аж.

Deb Dulaney өөрийн хос Diane McGee-г гэрлэлтийн гэрчилгээний бүртгэлийг бөглөхийг харж байна.

Jeannine Godfrey, Katharine Tossey нарын гэрлэлтийн гэрчилгээ

Вашингтоны Ванкуверт гэрлэлтийн гэрчилгээгээ авч байгаа Ashley Cavner, Jessica Lee нар

Сиэтлл хотод гэрлэлтийн гэрчилгээний бүртгэлээ бөглөж байгаа Lyle Martin, Oday Phimmasone нар

2012 оны 12-р сарын 6-нд Вашингтоны Ванкуверт гэрлэлтээ бүртгүүлсэн Jocelyn Guzman, Shawn Sanders нар

Мөн өдөр гэрлэлтийн гэрчилгээгээ хүлээн авсан Jane Abbott Lighty, Pete-e Petersen нар

39 жил хамтдаа байсан James Griener, Paul Harris нар

12-р сарын 6-нд гэрлэлтээ батлуулсан Laurie Johnson, Margaret Witt нар

Шүүхийн танхимын үүдний өрөөнд гэрлэлтийн гэрчилгээгээ бариад бие биенээ үнсэж байгаа Bret Goodwin, Andy Goodwin нар

Claudia Gorbman, Pam Keeley нар гэрлэлтийн гэрчилгээгээ уншиж байна.

Кинг каунтигийн дарга Dow Constantine гэрлэлтийн гэрчилгээ олгохын өмнө цугларсан олонд баяр хүргэж байна.

Кинг каунтид гэрлэлтээ батлуулсан Brendon K. Taga, Jesse Page нар

Brendon K. Taga, Jesse Pageat нар тангаргаа өргөж байна.

Зургаан жилийн турш хамтдаа байсан Corrinalyn, Jennifer Guyette нар тангаргаа өргөж байна.

Вашингтонд гэрлэлтээ батлуулсан ижил хүйстэн хосууд

Кинг каунтигийн дарга Dow Constantine гэрлэлтийн гэрчилгээгээ гардан авсан ижил хүйстэн хосуудын хамт зургаа авахуулж байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. villaa

    2012/12/13 at 23:20

    :194: mmedkuee yooy :194:

  2. Зочин

    2013/01/30 at 14:32

    gaihaltai l ym

  3. Зочин

    2013/02/09 at 14:25

    zawaan shaaas

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *