Та HBO сувгийн тухай хэр ихийг мэдэх вэ?

0

Та HBO сувгийн тухай хэр ихийг мэдэх вэ?

Та HBO сувгийн тухай хэр ихийг мэдэх вэ?
Энэхүү сувгийн нийт хөтөлбөрийн 60%-ийг Холливудын дуулиант, хамгийн сүүлийн үеийн хит кинонууд эзэлдэг.
СКАЙМЕДИА IPTV-ийн үзэгчид HBO, HBO Hits, HBO Family, HBO Signature сувгуудыг багцлан, HD форматаар, албан ёсны зөвшөөрөлтэйгээр хүлээн авч үздэг. Харин эдгээр сувгууд тус бүртээ ямар онцлогтой вэ? Түүнчилэн, 7 хоног бүрийн хэд дэх өдөр, хэдэн цагт хамгийн шилдэг, шинэхэн кинонуудаа задалдаг тухай мэдээллийг бэлтгэлээ.
Кинонд дуртай үзэгч та бүхэнд бидний бэлтгэсэн мэдээлэл таалагдана гэдэгт эргэлзэхгүй байна.

Энэ бол ердийн тв суваг биш, харин танай гэрт зориулсан BOX office. Хамгийн сүүлийн үеийн шилдэг драм, Холливудын хит кинонууд, баримтат нэвтрүүлгүүд, үүнээс ч илүүг та HBO сувгаар үзээрэй.

Онцлох хөтөлбөр:

Sunday Night Premiere: Ням гариг бүрийн үдэш 20:00 эсвэл 22:00 цагаас Холливудын хамгийн сүүлийн үеийн хит кинонууд

HBO Originals: Даваа гариг бүрийн үдэш 22:00 цагаас Кино наадмын шагналт шинэ кинонууд болон HBO-ийн бүтээлүүд

The Dark room: /Харанхуй өрөө/ Бямба гараг бүрийн үдэш 00:00 цагаас

Сэтгэл зүйн гүнд нэвтрэх аймшгийн шинэ кинонууд

Midday movie: Даваагаас- Баасан гарагуудын 12:00 цагт цоо шинэхэн 5 кино

Kidzone: Бямба, Ням гараг бүрийн 08:00-09:00 цаг бол таны гэр бүлд тусгайлан зориулсан киноны цаг байх болно.

Холливудын шилдэг кино студи болох Paramount pictures, Sony Pictures, Universal Studios болон Warner Bros-той албан ёсны гэрээтэй ажилладаг. Энэ сувгаар дамжуулан та, сар бүр кино наадмын шагналт, шилдэг 55 хүртэлх киног чанарын өндөр түвшинд хүлээн авч үзэх боломжтой.

Шинэ кино бүрийг алдалгүй үзэхээр дэлгэцийнхээ өмнө суух цаг: Даваа- Пүрэв гаригийн 22:00

Энэ бол завгүй үзэгчдэд зориулсан HBO –ийн тусгай суваг. Та юу үзэхийг хүсэж байна? HBO Hits түүнийг л танд алдалгүй үзүүлдэг. Сар бүр 40 хүртэлх шинэ киног та энэ сувгаар үзэх боломжтой.

HBO Hits HD сувгаар цоо шинэхэн киног хүлээн авч үзэх цаг: Пүрэв гариг бүрийн 21:00, 23:00 /Мэдээж завгүй үзэгчдэд зориулж, шинэ кино бүрээ давтаж үзүүлдэг/

Гэр бүлийн бүх гишүүдэд зориулагдсан 24 цагийн кино суваг. Дэлхийн шилдэг кинонууд, олон ангит цувралуудыг та гэр бүлийнхэнтэйгээ хамтдаа үзэж, цагийг зугаатай, хөгжилтэй өнгөрүүлээрэй.

HBO Family таны гэр бүлд дараах цагуудыг санал болгож байна.

-Өдөр бүрийн 20:00 цагт хамгийн гэгээлэг кинонууд
-Бямба гариг бүрийн 13:00 цагт Таны гэр бүлийн гишүүн бүрт зориулсан цоо шинэхэн кинонууд
-Харин сар бүрийн 2 дахь Ням гаригт 13:00 цагаас хамгийн сэтгэл хөдөлгөсөн кинонуудыг хүлээн авч үзээрэй.

Та СКАЙМЕДИА IPTV-ээр HBO-ийн шилдэг HD сувгуудыг 96 цаг нөхөж, хүссэнээрээ ухрааж, зогсоон үзээрэй.

Дэлгэрэнгүй мэдээллийг: www.skymedia.mn болон 7676 8000, 7676 9000 дугаараас авна уу.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *