24 жилийн дараа эргэн уулзсан ихэр эгч дүүсийн сэтгэл хөдлөм түүх

0

24 жилийн дараа эргэн уулзсан ихэр эгч дүүсийн сэтгэл хөдлөм түүх


Хятад улс 1978 онд Үндсэн хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулсан нь “Нэг гэр бүл – Нэг хүүхэд” бодлого байсан. Энэ хууль батлагдсанаас хойш хэдийгээр хориотой зүйл боловч ургийн хүйсийг эхийн хэвлийд нь тодорхойлж сонгон үр хөндөх болсон. Энэ хуулийн нөлөөгөөр дөнгөж төрмөгцөө нэг нь өөр хүнд үрчлэгдэн салж, энэ хорвоо дээр ихэр гэдгээ ч мэдээгүй явсан эгч дүүс 24 жилийн дараа уулзсан сэтгэл хөдлөм үйл явдлын тухай мэдээллийг та бүхэнд хүргэж байна. Энэ бол ихэр эгч дүүс Бао Люлин, Янг Янфей нарын гайхалтай түүх юм.2009 оноос хойш Хятадын өмнөд хэсгийн нэгэн хотод зоогийн газрын кассын ажил хийж ирсэн Бао Люлин огт танихгүй хүмүүс өөрийг нь хэзээний таньдаг хүн шигээ ярьж, андуурдагт үргэлж гайхдаг байжээ. Зоогийн газарт нь хоол идэхээр ирсэн хэн нэгэн “Янфей, чи энд ажиллаж байгаа юм уу?” гээд л, эсвэл “Чи манай нэг хамаатантай гайхмаар адилхан юмаа.” гэх үгстэй байнга учрах болсон залуу бүсгүй өөртэй нь адилхан гэгдэж байгаа тэр нэгэнтэй заавал уулзана гэж бодох болсон байна. Гэвч хүүхдээ төрүүлэх болсны улмаас энэ төлөвлөгөөгөө хойшлуулсан ч түүний оюун бодлоос өөртэйгээ адилхан тэр хүнтэй уулзах бодол огтхон ч салаагүй гэнэ. Харин өнгөрөгч 10-р сард бас л нэгэн эрхэм Баог Янфейтай андуурснаар Бао үл мэдэх тэр хүнийхээ хаягийг олж авах боломжтой болсон байна. Анх уулзсан мөчийнхөө талаар Янфей хэлэхдээ “Би яг л толинд харж байгаа юм шиг л санагдсан.” гэжээ. Хамгийн сонирхолтой нь тэдний амьдралын замнал яг ижилхэн байсан ба ихрүүд хоёулаа 2007 онд, хоёулаа адилхан Бин нэртэй хүнтэй гэр бүл болсон байх аж. Мөн тэд адилхан хүсэл сонирхол, зан араншинтайгаар барахгүй хоёулаа зургаан настайдаа хуруун дээрээ яг адилхан шарх авсан нь өдгөө сорви болон тогтсон байна.

1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. MUNHJARGALTUGULDUR

    2012/12/10 at 19:41

    muu hujaanuudad ym baih ymaa

  2. 88556640

    2012/12/10 at 20:11

    ойрд яагаад олигтой мэдээ оруулхаа байваа

  3. Зочин

    2012/12/11 at 08:58

    jinhene ajilchin hunii huruunuud bna daa huurhii.

  4. Зочин

    2012/12/12 at 21:55

    ee ene 2 yamar hoorhon yumbe

  5. SuPeR_XeRo

    2012/12/13 at 21:22

    usniih n zasalt hurtel adilhan uu??

  6. uniQu3

    2012/12/14 at 20:56

    хммм

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *