Харааны төөрөгдөл ашиглаж гуалиг харагдах 5 арга

0

Бид зураг үзээд бидний харааг мэхлэх гайхалтай аргыг нь хараад магтахад хүрдэг хэдий ч энэ аргыг өөрийнхөө сайн сайхны төлөө ашиглаж болохыг тэр болгон боддоггүй нь харамсалтай.

Дараах нийтлэлийг бид охид бүсгүйчүүдэд зориулж байна. Багахан заль ашиглаж өөрийнхөө өө сэвийг дарж, гоо үзэмжээ тодруулах аргуудыг танилцуулахаар бэлдлээ.

Гуалиг харагдахын тулд бид зөв хувцас сонгох хэрэгтэй.

Хараа мэхлэх арга 1

Босоо шугам нь хүнийг гуалиг харагдуулдаг. Оёдол, зураас эсвэл цахилгаан – энэ бүгд таныг нарийхан харагдуулж чадна. Зураг дээр адилхан биеийн галбир байгаа хэдий ч нэг нь босоо оёдолтой, нөгөө нь оёдолгүй. Ялгааг та олж харж байгаа биз?

Үүнээс гадна оёдол нь нарийхан, өөр хоорондоо ойрхон байх тусам улам л нарийхан харагдуулна.

 

Хараа мэхлэх арга 2

Хөндлөн зураас үнэхээр тарган харагдуулдаг. Гэхдээ дээрх зурагны баруун талынхыг та хараарай, туранхай харагдуулж байгаа биз? Хөндлөн зураас нь биеийн хамгийн өргөн хэсгээр явсанд гол учир оршино.

Тэгэхээр, хөндлөн зураасыг нарийхан харагдахын тулд ашиглаж болох юм байна. Дээрх зурагны голын эмэгтэй хамгийн тарган харагдаж байгаагийн гол шалтгаан хөндлөн зураас бэлхүүсээр явсантай холбоотой. Харин хамгийн зүүн болон баруун талынх хамгийн туранхай харагдаж байна. Хөндлөн зураас биеийн өргөн хэсгээр явах тусам туранхай харагдуулна. Хэрвээ та туранхай, өндөр биш л бол өмд, даашинз, цамцыг бүслэх хэрэггүй. Бэлхүүсээр бүс бүслэх нь таныг бүдүүн бас намхан харагдуулна.

 

Хараа мэхлэх арга 3

Хөндлөн хэрээснүүд биеийг туранхай харагдуулдаг. Зөвхөн хэрээс бус хөндлөн байрлалтай халаас хүртэл таныг гуалиг харагдуулна.

 

Хараа мэхлэх арга 4

Хувцасны мөрөнд ч мөн анхаарал хандуулах хэрэгтэй. Мөрний оёдол, хэлбэр таныг хэрхэн харагдахад шууд нөлөөлнө.

Хэрвээ та өргөн таазтай бөгөөд жижигхэн цээжтэй бол дээгүүрээ өргөн загвартай хувцас сонгоно. Өргөн захтай эсвэл том ухлаадастай байж болно.

Хэрвээ та жижиг таазтай, том хөхтэй бол доошоогоо өргөссөн загварыг сонгох хэрэгтэй.

 

Хараа мэхлэх арга 5

Хар өнгөгүйгээр бид хаачих ч билээ? Энэ бол гол дүрэм: хар өнгө – нарийхан харагдуулдаг.

Зөвхөн хар ч биш, ямар ч бараан өнгө цайвар өнгөтэй хосолбол бүсгүй таны галбирыг гуалиг харагдуулна. Ямартай ч хар бараан өнгийг биеийн “асуудал”-тай хэсгээр өмсөхийг санаж яваарай.

Энэхүү нийтлэлийг найз бүсгүйчүүдтэйгээ хуваалцахыг зөвлөж байна. Бүсгүй та энэхүү зөвлөгөөг ашиглан улам гуалиг харагдах болно гэдэгт найдаж байна.

28
ХөөрхөнХөөрхөн
6
ТэнэглэлТэнэглэл
5
БахархмаарБахархмаар
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *