Нүүр Зөвлөгөө Эдгээр шинж тэмдгийг анхаарч амтат чинжүүгээ сонгож аваарай. Амт нь өөр байх юм шүү!

Эдгээр шинж тэмдгийг анхаарч амтат чинжүүгээ сонгож аваарай. Амт нь өөр байх юм шүү!

0
1

ШИНЭ МЭДЭЭГ ХАМГИЙН ТҮРҮҮНД ХҮЛЭЭЖ АВМААР БАЙНА УУ?

Хэрвээ танд бүртгэл амжилттай болсон талаарх мэдэгдэл очоогүй бол доорх товчлуур дээр дахин дараарай!

Амтат чинжүү – С амин дэмийн эх үүсвэр. Цитрусын төрлийн жимс болон нэрс ч давж гарахгүй.  Шим тэжээлтэйгээс гадна салат, төрөл бүрийн хоолны өнгө үзэмжийг чимнэ. Бодисын солилцоог идэвхжүүлэх, хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг дэмжинэ. Хэрэглэх гэж байгаа зорилгоос шалтгаалан амтат чинжүүг хэрхэн сонгохоо хүмүүс тэр болгон мэддэггүй.

Бусад ногооны адил “хүү”, “охин” гэж бий. Эдний хооронд ямар ялгаа байгаа болон төрлөөсөө шалтгаалаад юунд ашиглахыг танд танилцуулахаар бэлдлээ. Ялгаа нь маш их шүү.

Амтат болгар чинжүү

Ямар хүйсийн чинжүү болохыг эргүүлж харахад л хангалттай. Хэрвээ чинжүү 4 хэсэгтэй байвал – эмэгтэй, гурав бол – эрэгтэй хүйс. Хүйсийн ялгааг ингэж мэднэ. Мөн хэлбэрээр нь ялгаж болно, эрэгтэй хүйс нь илүү сунасан, харин охидууд богино, бүдүүндүү байна. Одоо хамгийн сонирхолтой хэсэг рүүгээ оръё – амтны ялгаа болон хэрэглээ.

Эмэгтэй хүйсийн амтат чинжүүний амт эрэгтэйгээ бодвол илүү чихэрлэг. Үүнээс гадна, эмэгтэй хүйс нь зөөлөн байдаг. Шинээр нь болголгүй идвэл илүү тохиромжтой: төрөл бүрийн салатанд хийнэ, гэхдээ рагу зэрэг махтай хоолонд хийхгүй байхыг зөвлөж байна – хоол тань илүү усархаг болно шүү.

Эрэгтэй хүйс нь эсрэг тэсрэг амтыг мэдрүүлнэ. Хүчиллэг, хатуу. Тийм учраас даршлах, рагу зэрэг бусад төрлийн хоолонд ашиглах буюу халуун хэмд болгож хэрэглэвэл илүү зохимжтой. Зарчмын хувьд, түүхийгээр нь хэрэглэхэд амттай ч эмэгтэй хүйсийнхийг амтаараа гүйцэхгүй.

Бас нэгэн сонирхолтой баримт бол эрэгтэй чинжүүнд цөөхөн үр байдаг. Хэрвээ чинжүүний үрээр чинжүү тарих гэж байгаа бол эмэгтэй хүйсийг сонгоно.

Чинжүүг арилгахдаа бид иштэй хэсгийг нь авч  хаядаг, угтаа тэр хэсэгт амин дэм, эрдэс бодис ихээр агуулагддаг байна. Бас нэгэн мэдүүштэй зүйл бол хүнд байх тусам шүүслэг амттай гэж үздэг.

Чинжүү худалдан авахдаа ишийг нь сайтар ажиглаарай. Ногоон, хатуу байх ёстой. Хэт хуурай эсвэл хар өнгийн иштэй чинжүү авахгүй байхыг зөвлөж байна. Ийм төрлийн чинжүү шим тэжээл бага байдаг.

Толботой чинжүү ч авах хэрэггүй. Ялангуяа түүхийгээр нь хэрэглэх гэж байгаа бол. Толботож харласан, хальс нь зөөлөрсөн, хөөсөн байвал мөөгөнцөртэй байхыг илтгэж болно. Шаргал өнгийн толбо байвал хортон шавьжид идүүлснийг гэрчлэх ажээ.

Шинэ чинжүү хөргөгчинд долоо хоног орчим хадгалагдана. Хадгалахдаа гялгар уутанд хийхгүй – хоёр хоногийн дараанаас муудах тул салатанд хэрэглэх боломжгүй болох ажээ.

Шинэхэн, амттай чинжүү сонгон авч шим тэжээлээр бие махбодио хангаарай. Энэхүү нийтлэлийг найз нөхөдтэйгөө хуваалцахыг зөвлөж байна.

35
ГайхмаарГайхмаар
6
ХөөрхөнХөөрхөн
4
БахархмаарБахархмаар
3
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Таны эрүүл мэндийг аажмаар муутгаж буй 4 буруу зуршил

Согтууруулах төрлийн ундаа, тамхи, буруу хооллолтыг л муу дадал зуршил гэж бодож байна уу?…