Нүүр Зөвлөгөө Бие эрхтэн хөгширч, өвчний эх үүсвэр тавигдаж байгаагийн анхны шинж тэмдэг

Бие эрхтэн хөгширч, өвчний эх үүсвэр тавигдаж байгаагийн анхны шинж тэмдэг

0
0

Эртний оньсогыг таах гэж оролдоорой: хэн эхэлж дөрвөн хөллөж яваад дараа нь хоёр, сүүлд нь гурав хөл дээр явдаг вэ? Хариулт энгийн – энэ бол хүн. Хөлд ороогүй байхдаа дөрвөн хөллөж мөлхдөг, томроод хоёр хөлөөрөө явна, хөгшрөөд таяг тулна. Уйтгартай хариулт байна уу?

Өндөр нас – жирийн явах чадвараа хүртэл алдах хэрэг үү?

Орчин үеийн хүмүүс 30 наснаас хойш бие эрхтний ачаалал даах чадвар, хөдөлгөөн мууддаг гэдэгтэй нэгэнт эвлэрчээ. Насны энэхүү доройтолд юу нөлөөлж байна вэ, энэхүү шинж тэмдэгтэй тэмцэж болох уу?

Бид яагаад уян хатан чанараа алддаг вэ?

Өнгөрсөн зуунаас эхлэн эрдэмтэд хүний сэтгэл санаа зөвхөн сэтгэл зүйд нөлөөлөөд зогсохгүй булчин, үе мөчинд нөлөөлдөг болохыг тогтоосон.

Харамсалтай нь хүссэнийхээ зоргоор тайвширч чадахгүй. Гучин нас гэхэд заримдаа бүр эрт чөлөөтэй хөдлөх гэдэг ойлголтыг мартсан байдаг. Энэ нь өөрийн гэсэн нэр томьёотой болжээ: тулгуур эрхтний амнези. Хөгширч байгаа худлаа дохиог чухам энэ л өгдөг ажээ. Уг өвчний үндсэн шинж тэмдэг нь булчин болон холбоосны уян хатан чанар алдагдах, нуруу бөгтийх, үе мөчөөр өвдөх, доголох зэрэг болно.

Уян хатан чанар зөвхөн гадна төрхөд илрээд зогсохгүй цусны эргэлтэнд ч мөн илэрнэ. Энэ нь бодисын солилцооны хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг бөгөөд шууд бусад төрлийн өвчлөлийн эх үүсвэр болно.

Стрессээ тайлахын тулд зөвхөн тайвшрах гэж оролдоод үр дүнд хүрэхгүй гэж сэтгэл судлаачид үзэж байна. Өдөр тутмын сунгалтын дасгал хөгширч байгаа хуурамч дохиог арилгаж чадахаас гадна бие махбодь болон оюун санааг идэвхжүүлэхэд дэмжлэг болно гэж зөвлөжээ. Мэргэжилтнүүд өндөр насандаа хөгшрөлтийн мэдрэмжийг мэдрэхгүй байж болно гэж үзэж байна.

 

Бидний бие эрхтэнд юу өөрчлөгддөг вэ?

Орчин үеийн хүний идэвхтэй хөдөлгөөн эрс багассан. Дэлхий даяараа компьютерчиж, оффист суугаа ажил хийдэг болсонтой холбоотой.

Өнөөдөр хэдэн сая хүн компьютерийн ард 8-10 цаг сууж ажиллаж байна. Удаан хугацаанд хөдөлгөөнгүй суусан ядаргаа нь цахилгаан шатгүйгээр дээш доош гарч чадахгүй гэдэг бодлыг хүртэл суулгаж өгчээ. Өдөр тутмын биеийн тамирын дасгалгүйгээр, ялангуяа уян хатан чанарыг хадгалах дасгалгүйгээр бидний булчин суларч, ачаалал даах чадвараа алддаг. Үр хүүхдүүд маань биднээс үлгэр дуурайлал авч идэвхгүй хөдөлгөөн, өвчлөл нь амьдралын байдаг л хэв маяг гэж хүлээн авдаг ажээ.

Уян хатан чанараа алдах – хөгширч байгаагийн анхны шинж тэмдэг бөгөөд өвчний эх үүсвэр тавигдана.

Хэрвээ та муурыг сайтар ажиглаж байсан бол ямар ч хүч гаргахгүйгээр булчингаа сунгаж суниаж байдгийг харсан биз. Харамсалтай нь байгалиас заяасан уг үйлдлийг бид бараг мартаж дээ.

Энгийн тестээр шалгана. Үндсэн булчинг таван минут халаасны дараа урагш бөгтийж гарынхаа хурууг шаланд хүргэх гэж хичээгээрэй. Хөлийг өвдгөөр нугалахгүй. Хэрвээ та 50-иас дээш настай ч энэ дасгалыг хийж чадаж байвал – сайн байна. Залуу бол гарын алгаараа шаланд хүрнэ.

Та тестийг ямар түвшинд давж гарсан ч бай, танд гэж хэлэхэд аль ч насандаа хүн шпагат сууж чадахаар тийм уян хатан байдаг ажээ.

Сунгалтын дасгал нь хүний байгалиас заяасан уян хатан чанарыг хадгалахад тусална. Үүнээс гадна булчинг хүчилтөрөгчөөр хангах, яс болон холбоос эдийг бэхжүүлэх, нуруу тэгшлэх, цусны даралт тогтворжуулах зэрэг сайн талтай. Хамгийн гайхалтай үр дүн бол биеийн ерөнхий байдал дээрдэж таны хөдөлгөөн маш идэвхтэй болно.

Биеийн хүчний байдлаар ядарсан ч гэсэн уян хатан чанараа алдаагүй хүн сэтгэл санааны хувьд өөдрөг байдгийг та анзаарсан уу? Эсрэгээрээ уян хатан чанараа алдсан хүн хичнээн амраад ч сулбагар хэвээрээ л байна.

Санаж яваарай: уян хатан чанар – сэргээж болох чадвар. Байнгын бэлтгэл сургуулилт хийхэд өндөр насалсан ч энэ чанараа хадгалж болно. Ганцхан нөхцөл бий: өөр дээрээ байнга ажиллах. Нэг удаа шүршүүрт ороод үхэн үхтлээ дахиж орохгүй гэж та боддоггүй биз дээ?

 

Юунаас эхлэх вэ?

Интернет дээр сунгалтын маш их видео хичээл байх хэдий ч уян хатан чанараа алдсан хүмүүст тохирохгүй нь олон. Эдгээр хичээлийг зааж байгаа багш нар олон жилийн өмнө өөрөө юунаас эхэлж байснаа мартсан байдаг бололтой. Залуу багш нарын сунгалтын хичээлийг дагаж хийгээд чадахгүй байгаадаа санаагаар бүү уна. Тэд ийм үр дүнд хүрэхийн тулд ямар их цаг, хүч зарцуулсныг та мэдэхгүй. Гимнастик, балетаар хичээллэж амжилт гаргасан хүн ганцхан жил зарцуулаагүй нь мэдээж.

Юуны түрүүнд өөрт тохирох энгийн дасгалыг сонгоно. Дасгалыг хийх явцад аажим хүндрүүлэх ажээ.

Мэдээж найдвартай, аюулгүй арга – ойр дөт байрлах фитнес клубт бүртгүүлэх. Гэхдээ санхүү зэрэг өөр нөхцөл байдлыг харгалзан үзээд гэртээ бие даан видео хичээлээр хичээллэх бүрэн боломжтой.

 

Сунгалтын дасгалыг хэрхэн зөв хийх вэ?

  1. Сунгалтын дасгалыг 10-15 минутын бие халаалтгүйгээр (хөнгөн аэробик ачаалал: гүйлт, үсрэлт, суух зэрэг) хэзээ ч эхлүүлэхгүй. Могой шиг уян хатан хүмүүс ч аливаа сунгалтыг бие халаалтаас эхэлнэ. Хэтрүүлж болохгүй: булчин хэт ачаалал авбал сунгалтын дасгалын үр дүн гарахгүй.
  2. Статик болон динамик дасгалыг (савлах, суух) хослуулна.
  3. Нуруу байнга тэгш байрлалд.
  4. Урагш бөгтийсөн их биеийг тэгшлэхдээ хэзээ ч өвдгөө нугалахгүйгээр дээш болгохгүй, хэзээ ч үгүй шүү. Урагш тонгойсон их биеийг дээшлүүлэхдээ өвдгөөрөө заавал нугална. Ингэснээр та өгзөг орчмоор үүсэх эрсдэлтэй гэмтлээс урьдчилан сэргийлж байгаа хэрэг.
  5. Дасгалыг 8-10 удаа хийж эхэлнэ эсвэл 30 секундээр. Биед таагүй мэдрэмж төрөх ёсгүй бөгөөд булчингийн өвчин мэдрэгдэхгүй байх ёстой.
  6. Сунгаж байгаа булчингаа суллахыг хичээж, тэр булчин дээрээ анхаарлаа хандуулна.
  7. Эхлэл байрлалаас амьсгалаа аваад, сунгалт хийхдээ гаргана.
  8. Сунгасан байрлалаасаа зөөлөн удаан гарна.
  9. Ачааллыг нэмэх гэж хичээсний хэрэггүй, бас хурдан үр дүнд хүрэх гэж бүү улайраарай.
  10. Бүү залхуур, дасгалыг тогтмол өөдрөг сэтгэл санаатайгаар хийнэ.

Биеийн уян хатан чанараа сэргээхээр дасгал хийхээсээ өмнө эмчтэй зөвлөөрэй! Эмчийн эсрэг заалттай биш бол дасгалаа үнэнчээр хийж үр дүнгээ хараарай.

47
ГоёГоё
14
ГайхмаарГайхмаар
8
БахархмаарБахархмаар
7
ХөөрхөнХөөрхөн
6
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Тэрбум төгрөгийн шагналын сантай Shake & Win шинэ жилийн урамшуулал эхэллээ

СКАЙтел компани шинэ оны баярыг угтан энэ жилийн хамгийн том шагналын сантай Shake & W…