Ордуудын хайр дурлал: өөртэйгөө төгс нийцэх хосоо олж мэдээрэй!

0

Хүн болгон өөрийн чин үнэнч хайрттайгаа учрахыг хүсдэг. Бие биенээ нөхөж амьдрах нэгнийгээ олсон нэгэн байхад, зарим нэг нь олохгүй байх нь бий…

Одон орон судлаачдын хувьд хариулт бий ажээ: ордуудын шинж тэмдгээрээ хоорондоо тохирох эсэхээ эхлээд шинжих.

Чухам тохирох хүнтэйгээ л учрах хэрэгтэй. Хэрвээ чадвал харилцаагаа нураах алдаанаас зайлсхийж чадна. Ямар нэгэн учир шалтгаан байгаа бололтой …

Хонь + Бумба эсвэл Ихэр

Хонь – байгалиасаа авантюрист хүмүүс. Тэднийг байнга хөдөлгөх хүн хажууд нь байх хэрэгтэй. Тэд цугтаа амжилтад хүрч чадна.

 

Үхэр + Загас эсвэл Мэлхий

Үхэр гэр бүлийн үнэ цэнийг дээдлэх хүсэлтэй бөгөөд гэр амьтай нэгэн. Түүнийг аугаа их хайраар хайрлахад хариу барина. Энэ ордныхонтой бат бөх гэр бүлийн харилцаа тогтоож болно.

 

Ихэр + Хонь эсвэл Арслан

Тэд тэнцвэрт байдлыг эрхэмлэх хэдий ч уйтгар гунигт автах дургүй. Амьдралыг нь хурцалж өнгөлөх хөгжилтэй хань тохирно.

 

Мэлхий + Үхэр эсвэл Охин

Мэлхийн хувьд амьдрал тэр чигээрээ хайр дурлал. Тэдний итгэлийг хүлээх амаргүй. Тэд хууран мэхлэхгүй, харилцаандаа анхаарал тавьдаг нэгэнтэй насаараа амьдрахад бэлэн.

 

Арслан + Ихэр эсвэл Жинлүүр

Романтик, өөдрөг сэтгэлтэй нэгэн. Тэрээр магтаалд дуртай бөгөөд өөрийгөө анхаарлын төвд байлгах дуртай. Хосоороо ажил хийх хүсэлтэй хүмүүст Арслан амжилт авчирна.

 

Охин + Мэлхий эсвэл Хилэнц

Охины ордныхон хүйтэн хүмүүс санагддаг хэдий ч тэд аливаа асуудлыг эмзэг хүлээж авдаг. Элдэв маргаанаас зайгаа барьж гэрийн халуун дулаан орчныг илүүд үзнэ. Тэдний итгэлийг олж авч чадвал алдаа гаргасан нэгнийг ч өршөөн хайрлах зүрхтэй хүмүүс.

 

Жинлүүр + Арслан эсвэл Нум

Жинлүүрийнхэн маш эрч хүчтэй ханийг эрэлхийлдэг. Өөртөө тавьсан зорилгынхоо төлөө тэмцдэг, үүнд нь хэн ч саад хийж чадахгүй. Жинлүүрийнхэнтэй цуг байна гэдэг байнга өөрийгөө хөгжүүлнэ гэсэн үг.

 

Хилэнц + Охин эсвэл Матар

Эмзэг, гоц ухаантай. Түүнийг байгаагаар нь хүлээж авах хэрэгтэй. Түүнийг сэтгэл хөдлөлтэй гэдгийг мартаж болохгүй, болгоомжтой хандаж байгаарай.

 

Нум + Жинлүүр эсвэл Бумба

Хайр дурлал ба үнэнч байдал – Жинлүүрэнхний хувьд хамгийн үнэтэй бэлэг. Тэдэнтэй байх таатай, цуг байгаа хүнийхээ эрч хүчийг сэлбэнэ үү гэхээс огт шавхахгүй. Түүнийг үнэлж байхад тэрээр дуртай.

 

Матар + Хилэнц эсвэл Загас

Тэд алдаа гаргах хүсэлгүй ч дараа нь үүндээ харамсдаг. Тэд гоо үзэсгэлэнтэй бөгөөд амьдралыг үнэлэх гайхалтай мэдрэмжтэй. Матартай нөхөрлөсөн бол таныг хаяна гэж бүү эмээ, ямар ч нөхцөл байдалд таныг орхихгүй.

 

Бумба + Хонь эсвэл Нум

Бумба аливаа зах хязгаарт баригдах дургүй хүн бөгөөд адал явдлыг эрэлхийлэгч. Хайрлуулж л байвал ямар ч адал явдалтай учрахад бэлэн. Бумбын ордныхонд зүрх сэтгэлээ үнэнчээр нээж байгаа хүмүүс таалагддаг.

 

Загас + Матар эсвэл Үхэр

Тэднийг ойлгож хайрлаж байвал тэд аз жаргалтай байдаг. Өөрийг нь чухал гэдгийг байнга мэдрүүлж байх ёстой орд бол загас. Загасны ордныхонтой аз жаргалтай амьдрах үндэс бол – хамтын сонирхол!

 

Хамтын амьдралаа аз жаргалтай байлгахын тулд зурхайн орд чухал. Мэдээж аз жаргалтай гэр бүлийг бий болгоход заавал эдгээр ордууд хоорондоо зохицно гэсэн хууль байхгүйг бодолцох л хэрэгтэй.

40
БахархмаарБахархмаар
11
ХарамсалтайХарамсалтай
11
ТэнэглэлТэнэглэл
10
БурууБуруу
7
ГоёГоё
7
Ха ХаХа Ха
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *