Нүүр Зөвлөгөө Сэтгэл хөдлөлтэй холбоотой 15 төрлийн өвчин

Сэтгэл хөдлөлтэй холбоотой 15 төрлийн өвчин

0
0

Сүүлийн жилүүдэд эрдэмтэд сэтгэл санаа болон бие махбодийн эрүүл мэнд шууд холбоотой болох тухай их ярьдаг болсон.

Сэтгэл санааны таагүй байдлаас үүсэх зарим нэг өвчлөлийн талаар танилцуулахаар бэлдлээ.

Анхаарах зүйл: өөрийгөө оношлох нь учир дутагдалтай. Сэтгэл санаагаа сайжруулах нь эрүүл болох алхамын нэг хэсэг гэж үзнэ. Өвчний ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд зөвхөн мэргэжлийн эмчид хандах ёстойг анхаарна уу.

Хоолой эрвэгнэх

Хоолой өвдөх эсвэл ямар нэгэн зүйл тээгэлдэх нь таны тухай нэгийг өгүүлж байна. Танд аль хэдийн гадагш гаргах ёстой ямар нэгэн гомдол байгаа. Зарим нэг тохиолдолд хоолой эрвэгнэх төдийхнөөр илрэх бол зарим нэг нь байнгын ханиалгатай үлдэнэ.

  • Айдас, гомдол, түгшүүр зэргээ бид бүгд ил гаргаж байх ёстой. Тэгвэл “ханиад” арилна.

 

Харааны асуудал

Ойрын хараа муудах нь ирээдүйгээсээ айж байгаагаас үүдсэн байж болно. Урагш холыг харах хүсэлгүй байгаа нь депресст хүргэх ч аюултай. Цаашлаад хараагаа алдах хүртэл эрсдэлтэй.

  • Ирээдүйд юу болохыг хэн ч мэдэхгүй, дассан газраасаа салах үе хэзээ нэгэн цагт ирнэ. Танд ч бас адил. Нөхцөл байдлыг хүлээн зөвшөөр – айдас тань таныг орхино.
  • Заримдаа урьдчилан тооцоолох, төлөвлөх хэрэггүй үе байдаг. Өнөөдрөөр амьдар.

 

Нүүрээр тууралт гарах

Хэрвээ та өдөрт 2 кг шоколад идээгүй эсвэл 14 настай л биш бол өөртөө итгэлгүй байгаагаас тань болж нүүрэн дээгүүр батга гарна.

  • Та хүн болгонд таалагдах ёстой 100 долларын мөнгөн дэвсгэрт биш. Танд сайхан зүйл маш их бий. Өөрийгөө хайрлаж хүндлээрэй.

 

Бөгтийх – баяр баясалгүйн шинж тэмдэг

Хэрвээ хүүхэлдэйн киноны баатар мөрөө чихнийхээ ард нууж доош хараад байвал ямар нэгэн таагүй зүйл болсон буюу тэр уйтгар гунигтай байгааг илтгэнэ. Уран сайхны хэтрүүлэгтэй ч гэлээ бодит байдалтай дөхөж байгаа юм.

  • Хэрвээ та нурууны ямар нэгэн өвчинтэй бол баяр хөөрийг мэдрэхгүй, олигтой амарч чадахгүй.
  • Захирлуудын хурлаар асуудал хэлэлцүүлэх гэж байгаа бол харц дээш, мөрөө тэгшил. Тархи цусаар дүүрэхээс гадна хүчилтөрөгчөөр хангагдана. Ингээд л та тайвширч эхэлнэ.

 

Зүрхээр дэлсэх

Хэтэрхий их санаа зовоход бидний зүрхээр дэлсдэг. Энэ нь зүрх, судасны өвчлөлийн суурь тавигдана гэсэн үг. Хүн уйтгар гунигаасаа үхэж болохын тод жишээ юм.

  • “Уй гашуун, уйтгар гуниг”-т хязгаар тавь. Бусдын зөвлөгөөг бүү сонс.
  • Бясалгал, сэтгэл зүйчийн зөвлөгөө, найз нөхөдтэйгөө орой үдэш цай ууж дэмий ярих – ийм байдлаар өөрийгөө тайвшруулна.
  • Ямар нэгэн сэтгэл хөдлөлийг өөртөө бүү барь. Ямар ч байдлаар таниас гарч байх ёстой: хөгжилтэй инээд, хашхираа, нулимс. Дараа нь мэдрэлийн өвчтэй болж байснаас нэг удаа дэлбэрэх хэрэгтэй.

 

Сколиоз – сэтгэлийн хэт

Хүүхдээ загнаж байхад та түүнийг ямар байдалтай болсныг анзаарсан уу? Нуруугаараа бөгтийгөөд нүдэн дээр жижигрээд байгаа мэт санагдана. Энэ нь сэтгэл санааны дарамтаас болж бие өөрчлөгдөж байгаа хэрэг юм. Энэхүү хамгаалалтын систем нь дотоод эрхтнийг хамгаалж байгаа ажээ.

  • Шулуун нуруутай хүн нь эмзэг сэтгэлтэй гэж ойлгож болохгүй. Эсрэгээрээ, нуруундаа байнга анхаарал хандуулж байдаг хүн өөртөө илүү итгэлтэй байж чаддаг ажээ.

 

Харшил

“Би үүнийг тэсэхгүй нь ээ” гэж хэр олон хэлж үзсэн бэ? “Би энэ хүнийг тэвчихгүй”, “Дарга бүр амьсгалахыг минь хүртэл боож байна”? Харшил – сүрдүүлэгт үзүүлж буй хариу үйлдэл. Арьсны цочрол – шууд утгаараа сэтгэл зүйн цочрол гэж ойлгож болно.

  • Энэ нөхцөл байдлыг өөрчилж чадахгүй бол – асуудалд хандах нөхцөл байдлаа өөрчлөөрэй: “Энэ хүнд бас сайн сайхан зүйл бий”, “Энэ ажлаар би өөрийгөө мэдрүүлнэ”.

 

Амьсгалахад бэрх болох

Астмын өвчтэй хүмүүсийг та анзаарсан уу? Өөртөө итгэлгүй хүмүүс байдаг. Хүндээр амьсгалж байгаа хүмүүсийг хаягдсан хүүхдийн хам шинжтэй гэж үздэг. Хаягдаж орхигдохоос айх, тусламжгүй мэт сэтгэгдэл, ээждээ хэт уягдсан мэт.

  • Танд ил харагдахгүй байгаа ч танд хайртай. Таны ойр дотны хүмүүс, найз нөхөд, – та ганцаараа биш, итгээрэй.
  • Сэтгэл дотроо өөртөө найдвартай орон зай бий болго, тэндээ хийсвэрээр очиж өөрийгөө тайвшруул.

 

Гэдэс ходоодны асуудал

Өөрийгөө хэт дөвийлгөх үзэл хүзүүнээс эхлэн цээжээр дамжин гэдсэнд нөлөөлөх буюу дотор муухайрах хүртэл мэдрэмж төрүүлнэ. Тийм учраас хэн нэгэн таныг доромжилж дорд үзвэл та гомдлоо залгилгүй өөдрөгөөр хариу үзүүлээрэй.

  • Өөрийгөө зөвөөр үнэл. Хэн нэгэнд шаардлагатай бол хариуг нь зохих ёсоор өг.
  • Шөнө орондоо ороод “Тэгж л хэлдэг байж” гэсэн бодол тус болдог. Ийм бодол нь сэтгэл санаа тайвшруулахад нөлөөлдөг нь сонин.
  • Заримдаа зүгээр л тоолгүй орхих хэрэгтэй. Бусад хүмүүсийн сэтгэлийг юу түгшээж байгааг бид мэдэхгүй, ажил дээрх хамгийн төлөв даруу хүн юунаас болж галзууртлаа уурлах нь таашгүй.

 

Үс унах

Хэн нэгнийг алдах, хэн нэгэнтэй хэрэлдсэнээсээ санаа зовж байгаагаас болж үс ихээр унадаг.

  • Учир битүүлэг нөхцөл байдал үүсвэл амин дэм ууж байгаарай. Найзууд ирж л байдаг, явж л байдаг. Харин эрүүл мэнд таньтай үхэн үхтэл тань цуг.
  • Сэтгэлдээ уйтгар гунигийг хуучин захидал шиг бүү хадгал. Ил гаргаж, сэтгэл хөдлөлөө илэрхийл. Үүнд спортоор хичээллэх маш тус болно.

 

Зүрх савлах

Байнгын сэтгэл хөдлөх нь зүрхэнд муугаар нөлөөлдөг. Цусны эргэлтийн хэвийн үйл ажиллагаа алдагдах, нойргүйдэлд хүргэнэ.

  • Бясалгал хийх, йогоор хичээллэх, амьсгалын дасгал хийх.
  • Стрессийн үед өөрийгөө тайвшруулах арга техникт суралцана. Шүлэг унших, жишээ нь дуу дуулж болно. Таагүй мэдрэмжийг мартагнуулах ямар ажил төрөл байна үүнийг олж хийгээрэй.

 

Элгэнд зөвхөн согтууруулах төрлийн ундаа нөлөөлөхгүй

Хорсол, уйтгар гуниг элгэнд муугаар нөлөөлдөг. Гүнзгий амьсгалахад баруун хэсгээр хөндүүрлэх, явганаар алхахад цээжээр хатгана. Сөрөг сэтгэл санаанаасаа ангижрахгүй бол ходоод болон цөсөнд ч нөлөөлөх магадлалтай.

  • Нөхцөл байдлыг өөр өнцгөөс харж сураарай. Уурлах ямар ч шалтгаан байхгүй, зөвхөн таны буруу хүлээлт байж болно. Ингэхээр бүх зүйлд та өөрөө буруутай болох нь. Танд хариу үйлдэл хэн ч үзүүлэхгүй. Сайтар бодож үзээрэй.

 

Хамрын ханиад, хамар битүүрэх

Хамт олон, найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ эсвэл өөрөө өөртэйгөө байнга зөрчилдөөд байвал сэтгэл дотор гомдол, ичгэвтэр байдал хуримтлагдана. Бие махбодь өөрөө уг асуудлыг шийдэж чадахгүй учраас сөрөг сэтгэл хөдлөл хамрын ханиад, ринит зэргээр  илэрнэ.

  • Асуудлыг тэр дор нь шийдэж байгаарай. Өөрийгөө эсвэл нөгөө хүнээ хэдэн минут дуугаа хурааж тайвшрахыг санал болго. Тайвширсны дараа асуудлаа тайван шийдэх оролдлого хийнэ.

 

Бронхит

Байнгын айдастай яваа хүн уушгины асуудалтай болно: астма, амьсгаа давхцах, бронхит, хүчилтөрөгчийн дутагдал зэрэг.

  • Уушгины аливаа өвчнийг анагаах эм уухын зэрэгцээ сэтгэлийн түгшүүр байгаа эсэхэд анхаарлаа мөн хандуулна уу. Үүнээс гадна, нойргүйдэл зэрэг сөрөг сэтгэл санаа байгааг анзаараарай.
  • Нойрны зөв дэглэм тогтооно. 3 цаг тутам ажлаа завсарлаж өөртөө амралт олго. Явганаар явж бай. Эргэн тойрныг ажигла: таны амьдралд түгшүүртэй зүйл үнэхээр их байна уу эсвэл та өөрийгөө дэмий зовоож байна уу?

 

Бөөр татах эсвэл өвдөх

Айдас эсвэл дотоод сэтгэл үймэрсэн бол бөөрний төрөл бүрийн өвчлөл үүсгэнэ. Бөөрний асуудал цаашлаад шээсний замд нөлөөлөх ажээ.

  1. Харамсалтай нь айдсыг хиймлээр арилгах боломжгүй, айдас нь бие махбодийн өөрөө өөрийгөө хамгаалах систем юм. Бидний ганц хийж чадах зүйл бол зөв дүгнэлт гаргах. Өөрийнхөө айдсыг хүлээн зөвшөөр – энэ цагт л та ямар арга хэмжээ авахаа мэднэ.

Психосоматик бүх талыг судалдаг. Нар мандан гийгүүлж байгаа ч таны сэтгэл санаа таагүй байвал та мөрөө тэгшлэн дээшээ хараарай – таны сэтгэл санаа өөрийн эрхгүй сэргэнэ. Яг одоо та өөрийнхөө сэтгэл санааг ямар нэгэн байдлаар өөрчилж чадахааргүй байвал ядаж сууж байгаа эсвэл зогсож байгааг байрлалаа нэг өөрчлөөд үзээрэй.

19
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Онгоцонд унтаж чаддаггүй хүмүүст зориулсан 9 зөвлөгөө

Онгоцонд ороод л унтаад өгдөг хүмүүст үнэхээр атаархмаар. Танихгүй хүмүүсийн дунд тав тухг…