Таны мэдлэгийн цар хүрээг бага ч болов тэлэхэд туслах 25 сонирхолтой баримт

2

Газрын самрын тос алмаз болох боломжтой, хонин гүрвэл нүднээсээ ус уудаг, бас бяцхан коала ээжийнхээ ялгадсыг иддэг. Дэлхий ертөнц биднийг солиотой, хачирхалтай баримтуудаар гайхшруулсан хэвээр – ямар ч хүнийг алмайруулна.

Бид та бүхэнд эдгээр сонирхолтой баримтуудыг хүргэхээр бэлтгэлээ – дуулгахыг тэсэж ядан хүлээж байлаа. Таны мэдлэгийг бага ч болов тэлнэ гэдэгт итгэлтэй байна.

1. Хонин гүрвэлүүд нүдэндээ тогтсон өглөөний шүүдрийг долоож уудаг.

© Matthijs Kuijpers / Biosphoto / Bios Photo / East News

2. Сингапурт хэрэв та зөвшөөрөлгүй хэн нэгний “Wi-Fi” сүлжээнд нэвтэрвэл, 3 жил шоронд хоригдох ялаар шийтгүүлнэ.

3. Газрын самрын тос алмаз болж хувирдаг (их хэмжээний нүүрстөрөгчөөс болж).

4. Гадил ингэж харагддаг, хэрэв та микроскопоор харах юм бол:

© Firearro / reddit

5. Коаланы зулзага ээжийнхээ ялгадсыг идэж, шаардлагатай микробуудыг биедээ авдаг. Ингэснээр эвкалиптын навчийг шингээх боломжтой байдаг.

6. Халимны гавал насанд хүрсэн хүнийхтэй харьцуулахад бараг 2 дахин том.

© dumutter / reddit

7. 2-3 хоолны халбага задь бол хор гэсэн үг, хүний амь насанд ч аюултай.

8. Морь бөөлжиж чаддаггүй. Тэдэнд хүчтэй хавхлаг булчин байдаг бөгөөд энэ нь бөөлжих боломжийг хязгаарладаг байна.

9. Бяцхан аалзнууд усны дуслыг малгай болгон өмсдөг.

© depositphotos.com

10. Усан үзмийн ундаанаас их хэмжээгээр уувал таны ялгадас цэнхэр өнгөтэй болно.

11. Нэг цайны халбага зөгийн балыг гаргаж авахын тулд хэдэн арван зөгий бүхий л амьдралаа зарцуулдаг байна.

12. Та кабелийн утсыг урьд нь юугаар хийдэг юм бол гэж гайхаж байсан уу – зуу зуун нимгэн резинэн туузаар хийдэг.

© -burntoast- / reddit

13. Урьд нь трэйлерийг киноны дараа гаргадаг байжээ. Ингэснээр тэд киноны үйл явдлыг ерөнхийд нь тайлбарладаг байв.

14. Америкийн тугийг Охайо мужийн ахлах сургуулийн сурагч зохиож байсан бөгөөд багш нь тухайн үед түүнд “В” дүн тавьсан гэдэг.

15. Шар шувуунууд хөлөө солбиж сууж чаддаг.

© Sezer146 / reddit

16. Neil Armstrong-ийн ялгадас одоог хүртэл саран дээр байгаа – үнэн гэвэл, хайгуулын ажилтнуудын бүгдийнх нь ялгадас тэнд бий.

17. Үнээнүүд олон төрлийн акцентаар мөөрдөг.

18. Модны альбино яст мэлхий олон төрлийн өнгөтэй байдаг.

© Hellrider91 / pikabu

19. Халим зуны улиралд наранд борлодог.

20. Алтыг идэж болдог.

21. Гүзээлзгэний үр яг боловсорсон манга жимс шиг харагддаг.

© krose4 / reddit

22. “Hello” буюу “Сайн уу” гэдэг үг утас бүтээгдэх (1876 он) хүртэл мэндчилгээний зориулалттай байгаагүй.

23. Дэлхийн өнцөг булан бүрд секунд тутамд Shakespeare тоглогддог байна.

24. Ийстер арал дээрх толгойнуудад бие байдаг.

© UCLA

25. 258 болон түүнээс их литр сүү боловсруулдаг үнээнүүдэд нэр байдаг бол, үүнээс бага литр сүү боловсруулдаг үнээнүүдэд нэр байдаггүй.

Танд энэ жагсаалт дээр нэмэх өөр сонирхол татам баримт байгаа юу? Бид таны нэмэх баримтыг сэтгэгдэл бичих хэсгээс уншихдаа баяртай байх болно!

17
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Munhtulga Tvwshintugs

    Munhtulga Tvwshintugs

    2019/12/13 at 16:41

    Туулайн төмсөг эрхтэнийхээ үзүүрт байдаг

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *