Найз нөхөрлөлийн холбоогоо дуусгах цаг болсныг илтгэх 11 шинж тэмдэг

4

1. Нөхөрлөл нь өрсөлдөөн болох

Найз нөхдөдөө хүрсэн амжилтаа хуваалцаж, найз нар нь энэ амжилтад баярлаж явах нь хэвийн үзэгдэл боловч баасан гаригийн оройн уулзалт авьяас чадалтайгаа гайхах уралдаан болж хувирах бол дэмий хэрэг. Хэрвээ та дараагийн уулзалтандаа ярих, гайхуулах ямар нэг гавьяа, мундаг үйлийнхээ жагсаалтыг бэлдэж байвал юм буруугаар эргэж байгаагийн шинж юм.

Мөн танд бүтэлгүй явдал тохиолдох үед найз нөхөд тань дэмжиж туслах ёстой болохоос харин таны энэ бүтэлгүйтлийн хажууд ямар мундаг байгаагаа гайхуулах нь тэнэг хэрэг.  Энэ таны ертөнцийг үзэх үзэл, өөрийгөө үнэлэх үнэлэмжинд тань муугаар нөлөөлөх болно. Ингэх хэрэг бий гэж үү?

 

2. Хардах

“Нэг бол би, эсвэл тэр” гэсэн зарчим хүүхдийн цэцэрлэгт байх боловч насанд хүрсэн хүмүүсийн хувьд иймэрхүү тулган шаардах, хардалт нь багаар хэлэхэд хачин хэрэг юм. Та өөр бусад хүнтэй найзалж, хайрлаж дурлаж болох ба найз тань үүнийг ойлгохгүй бол харьцахаа болих хэрэгтэй.

 

3. Найр наадам тань шарталтаар дуусах

Тантай цуг шөнөжин бар хэсэж, ганц нэг татаж, зугацаацах найз нөхөдтэй байх нь сайхан хэрэг. Гэхдээ уулзалт болгон тань архиар тэжээгдэж, өглөө нь шартсан хүн өчигдрийнхөө байдлыг бодохоор ичмээр байвал энэ нь бас нэг дохио юм шүү.

Найз нөхдөд нийтийн сонирхол гэж байж болох ч архи дарс энэ уулзалтын гол утга учир байж болохгүй юм. Ийм нөхцөлд арай өөр хамаарлын тухай ярьж таарах байх. Түүнээс гадна найз нөхөдтэйгөө уулзах нь бие сэтгэлийг сэргээж байх ёстой болохоос толгой нь өвдсөн юм орноосоо босож чадахгүй байх ёстой юм биш.

 

4. Та чимээгүй сонсогч болох

Хайр дурлал болон найз нөхөрлөлд харилцан адил эрх тэгш байж л дурлалт хос, найз нөхөд байж чадна. Өөрөөр хэлбэл зөвхөн материаллаг салбарт биш бүх л зүйлд адилхан хэмжээгээр өгч, авч байх ёстой. Харин ярианы үед таны нөгөө тал чинь зогсоо зайгүй ярьж та хааяа амжиж ганц нэг толгой дохихоос өөр аргагүй байдалд байдаг бол энэ нь зөвхөн ганцхан тохиолдолд л зөв хэрэг юм. Тэр тохиолдол нь: таны хаалган дээр “сэтгэл зүйч” гэсэн бичиг байж, харилцан ярьж байгаа хүн чинь найз биш харин үйлчлүүлэгч чинь байх явдал юм.

 

5. Зөвхөн муу мэдээ хуваалцах

Найзлаж нөхөрлөнө гэдэг нь гэр бүл болохтой адил цугтаа зовж, жаргалаа хуваалцахыг хэлдэг. Хэн нэг нь ямар нэг сайн сайхан зүйлийг үл тоон зөвхөн муу муухай, сөрөг зүйл бүхий мэдээ, мэдээллээр л булж байвал үүнийг хэвийн явдал гэж хэлж болохгүй байх. Магадгүй та ямар нэг жаргалтай сайхан юмныхаа тухай ярихаасаа айдаг байж болох ба тийм яриаг тань шүүмжлэх, үнэгүйдүүлэх, өөр бусад зүйлстэй харьцуулж уралдуулдаг байж болох юм. Хэрвээ ийм байвал найзлаж нөхөрлөх тухай яриагаа зогсоох цаг болжээ.

 

6. Найз чинь хов жив их ярих

Өөрсдийн танилын тухай ярих, танилын тухай шүүмжлэн, дүгнэн ярилцах гэдэг хоёр өөр зүйл. Хэрвээ найз тань хэн нэгнийг муулан, тухайн хүний ямар нэг эвгүй нууцыг дэлгэн, ямар нэг дутагдал хайж байвал тэр хүнд итгэж болох уу, үгүй юу гэдгээ эргэн нэг харах хэрэгтэй. Таны нууц ч гэсэн нилээд давсалсан байдлаар тарж байх магадлал маш өндөр шүү.

 

7. Уулзалдах болохоороо баярлах биш төвөгшөөдөг, айдаг бол

Та найз нөхөдтэйгөө цуг сууж ярьж хөөрөх төлөвлөгөө гаргах биш харин уулзалдахаасаа төвөгшөөж, айж байвал энэ нь түгшүүрийн дохио төдий биш харин энэ нөхөрлөл нэртэй жүжиг байдлаасаа бушуухан салахыг шаардаж байгаа хэрэг. Мөн хоёулханаа байхаас зугтаж хэн нэг гурав дахь хүнээр дундын бамбай хийх сонирхолтой болсон бол мөн адил.

 

8. Найз нөхөр тань танд хохиролтой ямар нэг юм хийхийг шаардаж байвал

Найз нөхөд тань нөхөр биш харин паразит болон хувирч, зөвхөн таны туслалцаа, дэмжлэгийг сорж байх гэсэн санаатай болсныг таниулах хэд хэдэн нөхцөл бий.

Жишээ нь: найз тань таныг өглөө эрт босч машинаа холбож асааж өгөхийг гуйх нь хэвийн үзэгдэл бол харин таныг чухал уулзалт, ажилтай үед ийм тусламж гуйгаад, дараа нь тусалсангүй гэж уурлаж, гомдоллож байвал танд бодох юм байна л гэсэн үг.

 

9. Найз тань зөвхөн өөрийнхөө эрх ашгийг боддог байх

Та бүхний дунд нийтлэг сонирхол байдаг нь тодорхой бөгөөд тус тусын хувийн сонирхол ч гэс бас бий. Жишээ нь та солонгос хоолонд дуртай бол найз чинь япон хоолонд гэх мэт. Ингээд ээлжлэн япон, солонгос ресторанаар явахын оронд үргэлж л япон хоолны газраар найзыгаа даган дуртай дургүй явах эсвэл та рок хөгжимд дуртай боловч бас л найзыгаа даган жаз сонсдог гэх мэт нэг л хаалганд тоглох тоглоомоос татгалзах нь зөв билээ.

 

10. Та найз нарынхаа хажууд эмзэг, мэдрэг байх

Та бүхэн нэг нэгнийгээ удаан хугацаагаар мэддэг болсон, хамтдаа инээдтэй байдалд нэг бус удаа орж байсан боловч одоо цуг байхад тухгүй мэт байж магадгүй. Нэгэн цагт найз тань таныг дэмжээгүй эсвэл таниар доог тохуу хийсэн зэрэг байж болох юм. Ямар ч бай одоо найз нөхөр тань ямар ч асуудалгүй байхад та тэр хүнтэй нарийн нандин нууцаа дэлгэх сонирхолгүй байвал та бүхний зам салж эхэлж байгаагийн нэг дохио нь энэ билээ.

 

11. Уулзалтын дараа урам зориг орох биш харин дотор тань хоосорсон мэт санагдаж байвал

Харилцаа холбоотой үед олон юм тохиолддог. Гэхдээ уулзалт нь нэг нэгнийгээ дэмжиж, урам зоригоор жигүүрлүүлэх ёстой юм. Хэрвээ уулзалт нь тэвчээр шаардсан, та зөвхөн хуучин харилцаагаа бодон хүчээр эелдэг байдалд байвал салах цаг болжээ.

48
ХарамсалтайХарамсалтай
11
ГайхмаарГайхмаар
8
ТэнэглэлТэнэглэл
8
ГоёГоё
7
Ха ХаХа Ха
4
БахархмаарБахархмаар
4
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Азжаргал Хүсье

    Азжаргал Хүсье

    2018/01/26 at 17:36

    Яриад яриа нийлэхгүй яваад явдал таарахгүй болсон бол больсон нь дээр

  2. Азжаргал Хүсье

    Азжаргал Хүсье

    2018/01/26 at 17:36

    Яриад яриа нийлэхгүй яваад явдал таарахгүй болсон бол больсон нь дээр

  3. Зочин

    2018/01/26 at 21:21

    zail gej hel

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *