Зүрхний үйл ажиллагаа хэвийн эсэхийг шалгахын тулд алгаа хүйтэн усанд 30 секунд дүрээрэй

3

Өнөөдөр бид зүрхний үйл ажиллагаагаа шалгана. Энгийн, бие даасан шалгалтаар та эрүүл мэндийнхээ талаар олон зүйлийг мэдэх боломжтой.

Мэргэжлийн эмчид үзүүлж төрөл бүрийн шинжилгээ өгөхөөс өмнө өөрийгөө хялбар аргаар оношлохыг хичээгээрэй. Магадгүй шинжилгээний явцад таны ямар эд эрхтэнд асуудал үүсээд байгааг ойлгоход тусална.

 

Зүрхний үйл ажиллагааг тогтворжуулах

Зүрх – маш хэцүү эрхтэн. Өөрийгөө болохгүй байгаа гэдгээ тэр болгон мэдэгдээд байдаггүй, жигд тайван цохилсоор л… Гэнэт л нэг өдөр – цээжээр базалж зүрхний шигдээс болсон хүмүүс цөөнгүй.

Дараах аргаар зүрхнийхээ үйл ажиллагааг шалгахыг зөвлөж байна. Дунд зэргийн саванд цэв хүйтэн ус хийнэ, бүр мөстэй ус байсан ч болно. Дараа нь алгаа усанд 30 секунд дүрнэ. Үр дүнг үзэцгээе: хэрвээ хурууны үзүүр цонхийсон эсвэл хөхөрсөн бол цусны эргэлтэнд асуудал байгааг илтгэж байна.

Хүний зүрхний үйл ажиллагаа олон хүчин зүйлээс шалтгаална: удамшил, жин, биеийн ачалаал авч буй байдал, ууж байгаа эмийн эмчилгээний гаж нөлөө, стресс зэрэг.

Зүрхний асуудал үүсэхэд судас хариу үйлдэл үзүүлж хурууны үзүүр, хамар, тэр ч бүү хэл чихээр дамжуулж шинж тэмдэг илэрдэг. Муу цусан хангамжаасаа болж суларна, мэдээ алдана, үрэвсэнэ.

Цусны эргэлт муудлаа гээд санаагаар унах хэрэггүй, хоолны дэглэмээр сэргээх бүрэн боломжтой. Ардын уламжлалт анагаах ухаанд энэ үед юу ууж хэрэглэж байв?

 

Зүрхний үйл ажиллагааг дэмжих хоол хүнс

Сармис нь судасны хатуурал буюу атеросклерозийн хөгжлийг саармагжуулна, цусны даралт бууруулна, судасны хананд үүссэн холестерины хуримтлалыг устгадаг байна.

Загасны тос холестериныг гадагшлуулна.

Эфирийн тос бие махбодийг тайвшруулж цусны эргэлтийг эрчимжүүлдэг.

Кайен чинжүүнд агуулагдах их хэмжээний капсаицин нь судасны хана бэхжүүлнэ.

Цагаан гаанд агуулагдах жинжерол болон зингерон нь цус өтгөрөхөөс урьдчилан сэргийлдэг.

Гинкго билоба-гийн навчны эксракт нь тархины цусан хангамжийг сайжруулж ой санамжийг сэргээдэг.

Туулайн бөөрөнд агуулагдах эсцин нь хялгасан судсыг бэхжүүлж судас бүдүүүрэх өвчнөөс хамгаална.

Маалингын үр ширхэглэг, тосны хүчил болон лигнанаар баялаг тул цусны өндөр даралттай тэмцдэг.

Хүйтэн усанд алгаа дүрэх энэ “шинжилгээ” нь цусан хангамжийн системийн эрүүл мэндийн ерөнхий мэдээллийг л өгнө. Өвчнийг эрт зөв онош тавьж чадвал өөртөө эрт тусалж чадна л гэсэн үг юм. Гэхдээ зүрхтэй холбоотой аливаа нэг таагүй мэдрэмжийг тоолгүй орхиж огт болохгүй, зааал мэргэжлийн эмчид үзүүлэх ёстойг анхаараарай.

13
ГайхмаарГайхмаар
8
ГоёГоё
5
ХарамсалтайХарамсалтай
5
БахархмаарБахархмаар
4
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *