Жингээ хасахаар төлөвлөж байгаа хүмүүст зориулсан 8 чухал зөвлөгөө. Эдгээрийг хэрэгжүүлэх юм бол та асуудалгүй турж чадна!

2

Хооллолт болон хоол идэх дуршлын талаар судалгаанд хамрагдсан хүмүүс 12 долоо хоногийн дараа ойролцоогоор 3.1 кг жин хаяж чаджээ. Юу чухал вэ гэхээр тэд чихрийн шижин өвчин болон зүрхний өвчин тусах эрсдэлийг багасгаж байгаа гэдгээрээ эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийж байгаа юм. Бид бүгд идэх дадал зуршил болон эрүүл хооллолтын хэв маягийг хэвшүүлэх хэрэгтэй. Гэхдээ ингэхдээ олон төрлийн хоол хүнсийг заавал хязгаарлах шаардлагагүй.

Бид уншигчиддаа стресстэй нүүр тулалгүй жингээ хянахад хэрэг болох зөвлөгөөнүүдийг хүргэхээр бэлтгэлээ. Ингэснээр та биедээ жинхэнэ хувьсал хийж чадах юм!

1. Өдөр бүр 9 стакан ус уух

Хамгийн эхэнд, та хоол идэхээсээ 30 минутын өмнө нэг стакан ус уух ёстой. Нэгэн судалгаагаар 3 сарын турш ингэснээр жин хаях боломжийг 44% нэмэгдүүлдэг болохыг баталжээ.

Хоёрдугаарт, эрчүүд өдөр бүр 12-13 стакан, харин эмэгтэйчүүд 9 стакан ус уух хэрэгтэй. Үүнийг зуршил болгосноор та шингэний дутагдалд орохгүй бөгөөд бие дэх хорт бодисоосоо сална – жин хасахад саад учруулдаг дайснууд гэж хэлж болно. Түүгээр зогсохгүй танд өлсөж байгаа мэдрэмжийг бага төрүүлнэ.

 

2. Авокадоноос айх хэрэггүй

Хар шош, брюссель байцаа, авокадо, брокколи, алим болон лууван зэрэгт онцгой орц болох уусдаг ширхэглэг агуулагддаг. Энэ нь биеийн зөв галбиртай байхад туслаад зогсохгүй, давхар эрүүл мэндэд ач тустай. Чихрийн шижин болон зүрхний өвчин тусах эрсдэлийг бууруулна.

Судалгаагаар ширхэглэгийн хэмжээг 10 гр тутамд нэмэхэд, таны биеийн өөх 3.7%-иар буурдаг болохыг олж тогтоосон байна. Өдөрт 25-38 гр ширхэглэг идэж байх хэрэгтэй.

 

3. Зоогийн газраар үйлчлүүлэхдээ хоол руу нүүрээ харуулж суухгүй байх

Энгийн санагдах боловч, олон хүн үүнийг туршиж үздэггүй. Хэрэв та сайхан амттай бялуу руу удаан хугацаагаар харж суувал, таны идэх хүсэл чинь улам нэмэгдэнэ.

Зоогийн газар эсвэл кафед хоол хүнс, бүтээгдэхүүнийг нүдэнд харагдахаар ил тавьсан байвал, нүүрээ биш, нуруугаа харуулж суугаарай.

 

4. Хангалттай витамин Д авах

Нарны туяанд бидний жин хасалтанд эерэг нөлөө үзүүлэх ач тус бий. Яагаад гэвэл энэ нь витамин Д амин дэмтэй холбоотой бөгөөд судалгаагаар 4 өдрийн турш, уг витамины хэмжээгээ ихэсгэсэн 4659 эмэгтэйн жин удалгүй хасагдаж байгаа нь ажиглагджээ.

Энэ нөхцөлд та нарны туяанд удаан хугацаагаар байх шаардлагагүй. Оронд нь нэмэлт бүтээгдэхүүн хэрэглээрэй. Гэхдээ өглөө бүр нарны туяанд 10-15 минут суух нь үр дүнтэй байх болно.

 

5. Олон янзын хоол хүнс хэрэглэх

Бид тодорхой нэг амтнаас удалгүй залхах хандлагатай байдаг. Тийм ч учраас их порцтой хоол идсэнийхээ дараа ч гэсэн бидний ходоодонд амттан идэх зай үлдсэн юм шиг санагддаг.

Илүү их идэхээс сэргийлэхийн тулд, бага порц бүхий олон янзын хоол идээрэй. Ингэснээр та олон төрлийн амтыг мэдрэх боловч, бүрэн цадахгүй. Мөн үргэлж бага хэмжээтэй тавганд хооллож байх нь зөв юм. Хамгийн ойлгомжтой жишээ бол Туркын өглөөний цай байна. Үүнд жижиг тавагнуудад олон янзын хоол хүнс тавьсан байдаг.

 

6. Шөнө сүүтэй цай уух хэрэггүй

Бид оройн хоолоо идсэн ч гэсэн, орондоо орохын өмнө дахиад юм идмээр санагдаж өлсөх хандлагатай байдаг. Бидний зарим нь шөнө босож юм идэхээс сэргийлж, оронд нь сүүтэй цай уудаг зуршилтай болсон байдаг. Гэвч шинжлэх ухааны зүгээс тайлбарлахад, энэ нь зөв санаа биш юм.

Судлаачид цай нь найрлагандаа тос ялгаруулахад хүргэдэг их хэмжээний бодисууд агуулдаг болохыг олж тогтоожээ. Үнээний сүүнд агуулагддаг уураг тостой тэмцэх биеийн чадварыг үгүй хийдэг ажээ. Иймд хэрэв та шөнө юм идмээр санагдаад байгаа мэдрэмжээсээ салмаар байвал, зүгээр л энгийн цай уугаарай гэж зөвлөе.

 

7. Хоолоо амандаа хийх бүртээ дунд нь сэрээгээ тавих

Таны бие тэр дорхноо цатгалан гэсэн мэдрэмжийг авах болно. Гэхдээ энэ мэдээлэл тархинд очих гэж 20 гаруй минут зарцуулна. Тэгэхээр аль болох удаан идэж сурах хэрэгтэй юм.

Ам руугаа хоол хийх бүрдээ дунд нь сэрээгээ ширээн дээр тавь. Ингэснээр хоол идэх хугацааг уртасгаж, илүү их идэхээс сэргийлнэ.

 

8. Үндсэн хоолоо хэн нэгэнтэй хувааж идэх

Үндсэн хоолоо сайн найз эсвэл хайртай хүнтэйгээ хувааж идэх нь таныг бага идэж сурахад ач тустай заль мэх юм. Та хоёр дундаа зүгээр л нэг хоол захиалж, 2 тавганд хувааж идэхэд хангалттай. Хоолоо хувааж идсэний дараа харин амттан идэцгээж болно.

 

© shutterstock.com

Та урьд өмнө жингээ хасахын тулд ямар нэгэн байдлаар хичээж байсан уу? Эдгээр зөвлөгөөнүүдээс танд тус болж байсан удаа бий юу? Та өөр жин хасахад ач тустай ямар зөвлөгөө мэдэх вэ? Бидэнтэй өөрийн мэдлэг туршлагаасаа сэтгэгдэл үлдээх хэсгээр дамжуулан хуваалцаарай.

18
БахархмаарБахархмаар
5
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Melody Uyanga

    Melody Uyanga

    2020/01/07 at 22:03

    Zolzaya jingee hasna gd bail uu guu biluu😂

  2. Б. Дарьхиа

    Б. Дарьхиа

    2020/01/07 at 23:47

    Соёлмаа Энхтайван

  3. Erka Utd

    Erka Utd

    2020/01/08 at 00:28

    Инээмтгий Хүн

  4. Хандмаа Д.

    Хандмаа Д.

    2020/01/08 at 03:17

    Отгоншүр Шүрээ 😊🙆‍♀️

  5. Дэмбэрэл Энхчимэг

    Дэмбэрэл Энхчимэг

    2020/01/08 at 19:11

    Жин нэмэх хэрэгтэй бна юу хэрэглэх вэ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *