
Алдартай, гоо үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдийг хором бүрт хэдэн зуун паппараци нүд, хэдэн мянган шүтэн бишрэгчид нь ажиглаж суудаг. Тухайн одыг жирэмсэн гэсэн мэдээ сонсогдонгуут л түүний хувийн амьдралд хандуулах бусдын анхаарал хэд дахин өснө. Түүний үр удам генетикийн сугалаа сугалж чадсан уу эсвэл байгаль эх өөрөө мэдэг гээд зөнд нь орхиж уу гэдгийг бүгд сонирхох ажээ.
Хэрвээ та бидний адил оддын намтрыг сонирхож явдаг бол гоо үзэсгэлэнгээрээ гайхагдах оддын хүүхдүүдийг танилцуулж байна.
1. Хизер Локлир болон түүний охин Ава

“Dynasty” олон ангит киноны од Хизер Локлир олон жил Bon Jovi хамтлагийн гитарчин Ричи Самборотой ханилж суусан. Тэдний дундаас Ава охин төрсөн юм. Охин ээжийнхээ ажлыг өвлөн авчээ: хэд хэдэн олон ангит кинонд дүр бүтээгээд зогсохгүй загварын ертөнцөд өөрийгөө сорьж байна.
2. Лив Тайлер болон түүний гурван хүүхэд

Лив Тайлер – амжилттай яваа жүжигчин, загвар өмсөгч төдийгүй мөн олон хүүхдийн эх хүн. Тэрээр хоёр ч удаа нөхөрт гарсан. Хөгжимчин Ройстон Лэнгдонотой сууж байхдаа хүү Майлог гаргажээ. Дараагийн гэрлэлт спортын агент Дейвом Гарднертэй суусан бөгөөд хосууд хоёр хүүхэдтэй болсон байна: хүү Сейлор болон охин Лулу.
3. Сара Мишель Геллар болон түүний охин Шарлотта

© Byron Purvis / AdMedia / East News © sarahmgellar / instagram
“Цус сорогчдыг устгагч” нэрээрээ алдаршсан Сара Мишель Геллар 2002 онд 90-ээд оны үеийн секс бэлгэ тэмдэг болох бага Фредди Принцтэй гэрлэж байсан юм. Хосууд одоо 2 хүүхдээ өсгөн хүмүүжүүлж байна: охин Шарлотта Грейс болон хүү Рокки Жеймс.
4. Энн Хэтэуэй болон түүний хүү Жонатан

Энн Хэтэуэй “The Princess Diaries” киноны дараа алдаршсан нэгэн. 2013 онд “Les Misérables” киноны Фантинагийн дүрээрээ Оскар авсан жүжигчин юм.
Тэрээр гоёл чимэглэлийн дизайнер Адам Шульмантой олон жил үерхэж байгаад 2012 онд гэрлэлтээ батлуулжээ. 6 жилийн дараа хүү Жонатан мэндэлсэн гэдэг. Өнгөрсөн жилийн сүүлээр Энн төрж гэр бүлийнхээ тоог нэгээр нэмжээ.
5. Оливия Уайлдын хүүхдүүд

Оливия Уайлд “House, M.D.” олон ангит киноны гуравдугаар цувралаас хойш алдартай болсон. Жүжигчин бүсгүй хамтран зүтгэгч Жейсон Судейкситой гэр бүл болсон юм. Тэд одоо хоёр хүүхдээ өсгөн хүмүүлж байна: хүү Отис болон охин Дейзи. Жүжигчин бүсгүй гэр бүлийнхээ зургуудыг инстаграмдаа тавьж шүтэн бишрэгчидтэйгээ хуваалцдаг бөгөөд шүтэн бишрэгчид ч гэсэн лайк харамгүй дарна.
6. Алисса Миланогийн хүү, охин хоёр

“Charmed” олон ангит киноны од Алисса Милано хоёр удаа гэр бүл зохиож байсан. Хоёр дахь гэрлэлт нь спортын агент Дэвид Баглиара Малинотой, тэд одоо хүү Майло болон охин Эзабеллаг өсгөж байна.
7. Эми Адамс болон охин Авиана

Жүжигчин бүсгүй Эми Адамс хувийн амьдралаа аль болох нууцлахыг хичээдэг. 14 жилийн турш жүжигчин, зураач Даррен Ле Галлотой үерхэж байгаа. 2015 оны 5 дугаар сарын 2-нд тэд сүй тавьцгаасан. Хосууд 10 настай охин Авианагаа өсгөж байна.
8. Алисия Сильверстоуны хүү

90-ээд оны үеийн од Алисия Сильверстоун 8 жилийн турш S.T.U.N хамтлагийн гоцлол дуучин Кристофер Жаректэй үерхсэн. 2005 онд хосууд гэрлэж хүү Беар төржээ. 13 жилийн дараа салцгаасан ч халуун дулаан харилцаагаа таслаагүй бөгөөд цугтаа хүүгийнхээ хүмүүжилд анхаарч байна.
9. Олон хүүхдийн эх Кэтрин Хейгл, түүний хүү Жошуа

Манай жагсаалтад багтсан бас нэгэн олон хүүхдийн эх – жүжигчин Кэтрин Хейгл. Нөхөр Жошийн хамтаар тэд гурван хүүхэд өсгөн халамжилж байна. 2009 онд тэд Өмнөд Солонгосоос охин Ненси Ли-ийг үрчилж авчээ, 2012 онд АНУ-аас хоёр дахь охин Аделаид Мари Хоуп, харин 2016 онд тэдний дундаас хүү Жошуа нь төрсөн гэдэг.
10. Марион Котийяр болон түүний хүү Марсел

Оскарын шагналт Марион Котийяр – кино ертөнцийн нэгэн гоо бүсгүй төдийгүй байгаль орчныг хамгаалах үйл хэрэгт идэвхтэй оролцдог тэмцэгч. 2007 оноос хамтран зүтгэгч Гийом Канетэй гэр бүл болж хоёр хүүхэдтэй болжээ: хүү Марсель, охин Луиз.
11. Рэйчел Вайс болон түүний том хүү

“The Mummy” болон “Constantine” киногоороо алдаршсан Рэйчел Вайс хоёр ч удаа нөхөрт гарч байсан удаатай. 2005 онд найруулагч, продюссер Даррен Аронофскитэй сүй тавьж байжээ. Жилийн дараа тэдний дундаас Хенри хүү нь төрсөн юм. 2010 оны 10 дугаар сард Вайс, Аронофски салж байгаагаа албан ёсоор зарласан.
Сарын дараа Вайсыг жүжигчин Дэниел Крэйгтэй цуг явааг шүтэн бишрэгчид нь ажигласан бөгөөд жилийн дараа жүжигчид нууцаар гэрлэсэн юм. Хосууд ой гарантай охиноо өсгөж байна.
12. Гвен Стефанийн гурван хүү

90-ээд он болон 2000-аад оны үеийн залуучуудын мөрөөдөл болсон дуучин Гвен Стефани 20 жилийн турш гитарчин Гэвин Россдейлтой харилцаатай явж байгаад 2016 онд салцгаажээ. Тэдний дундаас гурван хүү төрсөн юм: Кингстон, Зума болон Аполло.
13. Мелани Гриффит болон бага охин Стелла

Мелани Гриффит хоёр ч удаа жүжигчин Дон Жонсонтой гэрлэж байсан. Түүнтэй хоёр дахь удаагаа гэрлэж байхдаа охин Дакотаг төрүүлжээ. Дакота “Fifty Shades of Grey” киноны Анастейша Стилийн дүрийг бүтээж байсан юм. Куба гаралтай Стивен Бауэртэй гэр бүл болоод удаагүй ч гэлээ Гриффит хүү Александрыг төрүүлжээ.
1995 онд тэрээр Антонио Бандерастой танилцсан бөгөөд жилийн дараа хосуудаас Стелла охин төрсөн. Бага охин нь амьдралаа кино урлагтай холбохыг төдийлөн хүсдэггүй хэдий ч кино зохиол бичих дуртай ажээ.
14. Жулиана Мур болон түүний охин Лив

Шаргал үст бүсгүй найруулагч Барт Фрейндлехийн хоёр ч хүүхдийг төрүүлсэн – хүү Калеб, охин Лив. Чөлөөт цагаа аль болох гэр бүл, хүүхдүүдтэйгээ өнгөрөөхийг хичээдэг гэж жүжигчин бүсгүй нэгэнтээ хэлж байжээ.
Оддын хүүхдүүд ээж нарынхаа “гоо үзэсгэлэнгийн ген”-ийг өвлөж авч чадсан байна уу? Та юу гэж бодож байна.







