
“Долир нүдэт Олив” муур – нүднийх нь харын онцгой байрлалаас болоод түүнийг ингэж нэрлэжээ!
Нүдний хөдөлгөөнийг жижиг булчингууд хянадаг бөгөөд ингэснээр хажуу тийш, дээш доош хөдөлгөөн хийдэг байна. Хэрэв эдгээр булчингуудын аль нэг нь сунасан эсвэл хэтэрхий хүчтэй, нэг бол булчинг хянадаг мэдрэл гэмтсэн нөхцөлд нүд ямар нэгэн зүйл рүү харахдаа хоорондоо зөв зэрэгцэж чадахгүйд хүрдэг. Үүнийг долир нүд гэж нэрлэдэг.
Хэдийгээр түүний харагдах байдал хэвийн бус ч гэлээ, “Долир нүдэт Олив” энэ нөхцөл байдалтайгаа дасан зохицож, амьдрахад суралцсан бөгөөд хорвоо ертөнцийг хэвийн харж чаддаг байна.
Хүмүүсийг хоорондын зайгаа барихгүй байгааг харсан Олив муур

Оливийн одоогийн эзэн Мишельтэй уулзахад тэр, “Олив гудамжинд хоол тэжээлийн дутагдалд орж, модонд хучигдсан байдалтай байж байсан.” гэж хэлжээ. Тухайн үед амьтан асран хамгаалах газрын сайн дурын ажилтнууд болон аврагчид Мишельтэй хамт явж байсан бөгөөд тэдний нэг болох Барбара Оливийг гэр рүүгээ авч явж, түүнийг эрүүл болгохын тулд тэжээж, асрахаар болсон байна. Мишель цааш үргэлжлүүлэн, “Би Барбарагийнд очих үедээ Оливийг тэр дор нь өөрийн болгохыг хүсэж байгаагаа мэдсэн. Би Оливийг бүрэн эрүүл болж, надтай цуг манайх руу явах хүртэл нь 7 хоногт хэд хэдэн удаа тэднийд очсон. Би Барбара болон амьтан асран хамгаалах газрын аврагчдад түүний амь насыг аварсанд маш их талархаж явдаг!” гэжээ.
Оливийн хувьд бусад муурнуудаас бага зэрэг даруухан гэнэ. Мишель Оливийг маш ичимхий бөгөөд түүнийг долир гэдгийг нь мэдсэн л бол, нүдээ нээхийг нь хараад хайр чинь хүрэх болно хэмээн хэлсэн байна. “Хөнжил дотор удаан хугацаагаар хэвтэх нь түүнд таалагддаг бөгөөд тоглох дуртай тоглоом нь хар өнгийн ороосон зангиа.”
Энэ бяцхан хөвсгөр үстэй шижир алт таны хажууд суугаад байхад, түүн рүү анхаарлаа төвлөрүүлэх нь ямар хэцүү болох талаар танд ямар нэгэн санаа байна уу?

Оливийг гудамжнаас олсон болохоор түүнийг төрөхдөө долир байсан уу, эсвэл жаахандаа ийм болсон уу гэдгийг хэн ч тодорхой мэдэх аргагүй юм. Гэсэн хэдий ч тэр жаахандаа ийм нүдтэй болсон байх магадлалтай. Мишель түүнийг энэ нүдэндээ дасан зохицож, ямар ч асуудалгүй байгаад нь маш аз жаргалтай байдаг байна. “Хэдийгээр бага зэрэг өөр харагддаг ч, тэр энгийн муур шиг л тоглож, гүйж харайдаг.”
“Харамсалтай нь Оливт зарим нэг мэдрэлийн асуудлууд бий. Түүнд заримдаа таталт өгдөг. Гэхдээ үүнд зориулсан эм байгаад талархаад ханашгүй нь, эмийн ачаар түүнийг хяналтад байлгах боломжтой. Энэ тийм ч амар биш л дээ, гэвч тэр үнэхээр чанга охин.” гэж Мишель хэлжээ.
Нэг цаг алдах = Хүмүүстэй учраа ололцохын тулд бүх тэвчээрээ алдах

Оливийг Инстаграмд 160,000 гаруй хүн дагадаг бөгөөд сэтгэгдэл бичих хэсэгт үргэлж түүгээр бахархаж байгаагаа илэрхийлсэн болон магтаалын үгс үлдээдэг байна. “Түүн шиг гэр бүлтэй болсноороо амьдрал нь өөрчлөгдөх олон амьтад бий. Тиймээс орон нутгийнхаа амьтан асран хамгаалах газрыг дэмжиж, амьтдыг худалдаж биш үрчилж аваарай!” хэмээн Мишель хүмүүсийг уриалсан байна.
Тусгаарлалтын өдөр 18: Байшинд уйдаж байна, бас би уйдсан байшин дотор байна

Энэ бяцхан мяутай 4 жилийн өмнө учирсан юм


Энэ 7 хоногт ажиллахад 6.8 кг илүү хүнд байгаа учраас орноосоо өнхөрч бууж байна

Шалан дээр хуванцар байсан болохоор дүрэм ёсоор би хөлөө дотор нь хийж, пүл пал гэх дуу гаргав

Энэ бол Оливийн шар шувууны талаарх ойлголт

10-р сарын сүүлээр дулаахан цаг агаарыг таалах гэж хичээж байна, гэхдээ үүнийг дэлхийн дулаарлаас болж ингэж байгааг сэтгэл зовнилтойгоор мэдэж байгаа л даа

Миний бяцхан мандаж буй нарны туяа

Өнөөдөр яагаад гэрт хүн байдаг билээ гэдгийн учрыг олох гэж хичээж байна

Уулзалтыг дуусгахыг хүссэн ч, хэн нэг нь үргэлжлүүлэн асуулт асуусаар байх үед

Тэд: Чиний краш чинь ирж байна, өөрийнхөөрөө л бай! Би:

Өнөөдөр пүрэв гариг гэж бодож сэрсэн хэн нэгний царай


Оффисын бүх цэцэгнүүд vхсэнийг мэдээд:

Найтаах гэсэн ч, найтаахгүй байх үед

Намайг үз, ТВ-ийг биш!

Хэн нэгэн нь “Хаадын тоглоом” цувралд дургүй гэж хэлэхэд

4 дэх баяр ёслолдоо оюун санааны хувьд бэлдэж байна

Би 3 хөлөөрөө тагнадаг!


Даваа гариг аа? Дахиад л уу?

Зорилгодоо хүрэхээр хичээж буй 2 дахь өдрөө үгүй хийх үед чи энэ шүүмжлэнгүй харцыг олж харна









А. Намуун
2021/02/03 at 01:10
Mischka Mausi