
Гадны хэн нэгэн гэрт зочлон ирэх үед ноход маш мэдрэмтгий аашилдаг. Гэсэн ч ноход хүн бүрт ижил тэгш ханддаг уу гэвэл үгүй. Догшин зан авир, төрөлхийн биеэ хамгаалах зөн совин, түгшүүрээс үүдэлтэй хариу үйлдэл зэргүүдээс үүдэлтэйгээр ноход зарим хүн рүү дайрах боловч, өөр бусад руу нь хуцах ч үгүй байх нь бий.
1. Тэд танихгүй хүмүүсээс айдаг
Хүмүүс рүү ноход дайрдаг нь нийгэмшээгүй, олон хүмүүсийн хүрээлэлд орж байгаагүйтэй холбоотой байдаг ажээ. Иймээс тэд өөрт танил биш дүр төрх, үнэр, үйл хөдлөл мэдрэх үедээ дайрдаг байна. Түүнчлэн ноход олон хүний дунд нийгэмшсэн байсан ч түгшүүрээс үүдэлтэйгээр үл таних хүн рүү дайрах явдал гардаг аж.
2. Ноход зарим нэгэн шинж байдлыг аюултайд тооцдог
Хүмүүсийн олон янзын дүр төрх, үнэр, үйл хөдлөл зэргээс зарим нэгэн шинж чанаруудыг ноход аюултайд тооцдог ажээ. Тухайлбал нохдод таалагддаггүй шинж байдлуудад:
- Малгай, нарны шил зэргийг зүүсэн байх
- Сахал тавьсан байх
- Өндөр байх
- Баргил хоолойтой байх
- Нохой руу эгцэлж ширтэх
- Тамхи, шампунь, үнэртэн, хоол зэргийн хурц үнэр ордог байна.
Дээрх зүйлс нь нохдын нүдэнд аюултай харагддаг бөгөөд ялангуяа орчин цагийн залуусын хэв маяг тэдэнд тун этгээд харагддаг учраас дайрах нь их байдаг байна.
3. Таагүй дурсамж сэдрэх
Ноход өөрт тохиолдсон таагүй үйл явдлуудыг эргэн санах чадвартай байдаг бөгөөд зарим хүмүүсээс ялгарах үнэр, үйл хөдлөл тэрхүү дурсамжийг нь сэдрээсэн тохиолдолд, айх мэдрэмж төрж, өөрийгөө хамгаалах байдалд шилждэг ажээ. Ийнхүү таагүй мэдрэмж төрүүлсэн хүмүүс рүү ноход хуцах, дайрах явдал их гардаг байна.
4. Шаардлагагүй тохиолдолд ч эзнээ хамгаалахыг оролддог
Ноход, ялангуяа хоточ, анч болон мастиф үүлдрийн ноход өөрийн эзнээ болон газар орноо хамгаалах төрөлхийн араншинтай байдаг ажээ. Иймээс тэд өөрийн гэр бүл, гэр оронд нь нэвтэрсэн гадны хүн рүү дайрч, хуцах явдал их гаргадаг байна. Түүнчлэн гадны хүн зохисгүй үйл хөдлөл, гэнэтийн дуу чимээ гаргах, малгай өмсөх, шүхэр барьсан байх зэргээс шалтгаалж ноход дайрах нь ч бий. Мөн ноход өөрийн эзэнтэй нь дотно харьцаж буй гадны хүнийг эзнээсээ харамлаж дайрдаг гэх таамаглал ч бас байдаг.
5. Ноход хүний бодит мөн чанарыг мэдэрдэг
Ноход хүний зан чанарыг өөрийнхөөрөө тодорхойлж, итгэл дааж болох эсэхийг нь шүүдэг гэдгийг хэд хэдэн судалгаагаар тогтоосон байдаг. Тэд цаг ямагт бусдын үйл хөдлөлийг харж, эзэнтэй нь ямар байдлаар харилцаж байгааг ажиглаж байдаг ажээ. Улмаар өөрт итгэл дааж чадахгүй мэт сэтгэгдэл төрүүлсэн хэн нэгэн рүү хуцах, дайрах үйлдэл гаргадаг байна. Түүнчлэн дээр дурьдсанчлан айдас түгшүүртэй нь холбогдох үнэр үнэртэх үед ч бас хуцаж, дайрах магадлалтай байдгийг санах нь зүйтэй болов уу.
Бонус: Нохой дайрахаас хэрхэн сэргийлэх вэ?
Нохой дайрахаас сэргийлэх хамгийн хялбар арга бол гөлөг байхаас нь өөрийгөө аюулгүй нэгэн гэдгийг харуулж, өөрийн үнэр, хоолой, үйл хөдлөлийг таниулах явдал юм. Ингэснээр нохой насанд хүрэх үедээ оюун санааны турш илүү тогтвортой болж өсдөг байна.
Хэрэв нохой тань гадны бүх хүн рүү хуцах, дайрах хандлагатай байдаг бол тэдэнд хүр бүр аюултай биш гэдгийг ойлгуулж тайвшруулах, доошоо суух дасгал хийлгэж, зөв хийсэн тохиолдолд тэднийг урамшуулж байх нь зүйтэй. Улмаар энэхүү дасгал нь дадал болж хувирах үед нохой өөрийн мэдэлгүй бусад руу хуцаж, дайрахаа больсон байх болно.
Гэрийн тэжээвэр амьтныхаа энэ зан авирыг та хэрхэн дардаг вэ? Ноход хүний зан чанарыг тодорхойлж чаддаг гэдэгт та итгэдэг үү?








Enkhee Enkhee
2021/02/03 at 23:20
И
Munhjargal Dashtseren
2021/02/04 at 06:48
Нохой ердөө гайтай хүнийг анддаггүй
Tsogtoo Huslen
2021/02/04 at 11:37
Yoog unen
Долгор Долгор
2021/02/04 at 12:01
Үнэр танар болсон траншейны хүнрүү дайрах .Гудамжинд явж байсан чинь хуванцар сав үүрсэн траншейны хүнрүү нь хуцаад жирийн хүнрүү хуцахгүй байна лээ 👅 .Нүдэнд муухай харагддаг бололтой .
Б.Мөнх Очир
2021/02/04 at 15:44
Гандулам Д.
Davaajargal Zorigtbaatar
2021/02/04 at 18:05
Архи уусан согтуу хүнрүү хуцдаг
Б. Дашка
2021/02/04 at 23:00
Hurelbaatar Erdeneshoo
Sainzaya Narangerel
2021/02/04 at 23:01
Өөрөө битгий цуч
Б. Дашка
2021/02/04 at 23:01
Долгор Долгор nohoi mah iddeg huniig andahgui
Бадрах Б.
2021/02/04 at 23:43
Mandakh
Tüv Shùû
2021/02/04 at 23:44
Enkh Lenn
Enkh Lenn
2021/02/04 at 23:46
aahahahh
Anguuch Sanga
2021/02/05 at 00:24
А. Дөлгөөн
Nasanbayar Narantuya
2021/02/05 at 02:01
Bolj molohgvi hvn bolool hutsdag bgvi
Boldbaatar Zangan
2021/02/05 at 03:01
Энэ маш нууцаа надад нэг бодол байдаг юм Би урдаг нохойн дээр туршалт хийж үзээд гайхаж байсан шүү !Өөрийн санаа өөртөө зөвдөө
Lhagvasuren Altantsugts
2021/02/05 at 09:34
чөтгөр дагуулсан хүнлүү хуцаж дайрдаг юм билээ.
А. Дөлгөөн
2021/02/05 at 10:19
Anguuch Sanga yee
Baatar Khuyag
2021/02/05 at 21:04
Lhagvasuren Altantsugts чамруу дайрнаа
Lhagvasuren Altantsugts
2021/02/05 at 22:31
Baatar Khuyag би архичин байдаа холоос хуцаад байдаг нохой хараад гайхдаг байж билээ. одоо бодохноо найз дагуулаад явдаг байсан юм билээ
Tsatsaa Huvhuu
2021/02/06 at 00:05
Нохой далд муу юмыг маш сайн мэдэрдэг юм гэдэг шүү