Гэр бүлийн амьдралд тохиох сэтгэл хөдөлгөм 19 мөч – ямар ч үгнээс илүү хайрыг мэдрүүлнэ

4

Гэр – эргэн тойрон хайр халамж, халуун дулаан уур амьсгал, ойр дотнын хүмүүсийн ойлголцлыг мэдрэх цорын ганц газар. Гэр бүл болгонд өөрийн давтагдашгүй, дурсамжит мөч бий, энэ мөч болгоныг гэр бүлийн гишүүд үнэлж хайрлана. Унадаг дугуйны хамгаалалтын малгай өмсөх гэр бүл байхад, үзэмж муутай ч үнэ цэнэ агуулсан бялуу хийх гэр бүл ч байна.

Энэ удаагийн бидний түүвэрт багтсан баатрууд ойр дотнын хүмүүстээ хайр, аз жаргалж бэлэглэж чадсан нь дамжиггүй – энэ бол тийм ч хэцүү ажил биш шүү дээ.

1. Аав өглөө болгон байрныхаа гадаа шувуунд хоол цацаж өгдөг. Өглөө болгон ээж минь сэрээд ийм л дүр зураг хардаг юм.

© ZeroPolicies / reddit

 

2. Миний нөхөр ажил дээрээ сонссон дуу нь надад таалагдахаар санагдвал цаасны булан дээр нэрийг бичээд аваад ирдэг юм. Гэртээ ирээд цаасаа надад үзүүлнэ.

© spicypineappleface / reddit

 

3. Бид нар эмээдээ задгай мөнгөө байнга өгдөг, тэр залуу байхдаа мөнгө цуглуулах дуртай байсан гэдэг. 98 насныхаа ой дээр тэр цаасан мөнгө цуглуулгадаа аваад их баярлаж билээ.

© LittlestGypsy / reddit

 

4. Хүүхдийн чин сэтгэлээсээ хүссэн уучлалт

© fleksey1 / pikabu

“Аавд: Аава, зайрмагийгчин эдсэнд учлараа”

 

5. Аав минь цагдаа хүн байсан юм. Энэ гэрэл зураг дардаг өдөр аав аймаар осол аваар болсон газар өдөржингөө ажиллаад иржээ, хүүхэд нас барсан гэдэг. Энэ зурагны түүхийг би өнөөдөр л мэдэж авсан юм.

© taylee / imgur

 

6. Тэд хоорондоо учир зүйгээ олж чадаж байгаад би үнэхээр их баяртай байна

© clapperj / imgur

 

7. Ганц бие ээж хүний хувьд ам бүлийнхээ тоог яагаад гурав болгож болохгүй гэж бодсон юм. Энэ муужгай манай гэр бүлийг дүүргэнэ гэдэгт би анхнаасаа л итгэж байлаа.

© Justanexcitablegirl / imgur

 

8. Хайртай бяцхан Чувийг гэртээ авчирсан тэр өдрийн манай гэр бүлийн зураг – миний хамгийн дуртай зураг болжээ.

© learkat / imgur

 

9. Эхнэр минь 1976 онд төрсөн буюу эмээгээ өөд болсноос яг 3 жилийн дараа мэндэлсэн юм. Зул сарын баяраар 1973 оны бичлэг бэлгэнд авсан – эмээгийнхээ дуу хоолойг анх удаа сонсож байгаа юм.

© ITDoctor / imgur

 

10. 6 сартай ихэр охидын минь нэг гараараа даллаж сураад. Одоо байнга л гараа даллана.

© TheGrahams / reddit

 

11. Lego тоглоомноосоо аавынхаа хуулбарыг олоод ямар их баярласан гэж санана

© krayolajo / reddit

 

12. “Эдгээр муужгайнуудыг үрчилж авсанд баярлалаа – эд нар хамгийн шилдгүүд нь шүү” гэж тэр хэлсэн

© GrowliePants / imgur

 

13. Эхнэр минь надад гэнэтийн бэлэг барих санаатай. Тэр намайг хараагүй л гэж бодож байгаа. Тэр эмнэлэг дээрээ 12 цагийн ээлжнээсээ бууж ирээд миний машины цасыг цэвэрлэх ажээ. Би ч азтай залуу шүү.

© The_Mongoose / reddit

 

14. Эмээ минь өнгөрөөд удаагүй байгаа, ээж гэрээ цэвэрлэж байгаад энэ ил захидлыг олжээ. Би 2 настай байхдаа эмээгийнхээ төрсөн өдрөөр 10 цент бэлэглэж, эмээ минь бүх л амьдралынхаа турш хадгалсан байна.

© WalterDwight / reddit

 

15. Хэдэн сарын өмнө өвөө минь өөд болсон юм. Өнөөдөр тэдний гэрт очлоо. Эмээтэй гэрлэж байх үедээ өмсөж байсан хувцас нь ингээд өлгөөтэй үлджээ.

© iSquirt6 / reddit

 

16. Энэ залуугийн бага хүүхэд тусгай хамгаалалтын малгай өмсөх ёстой болсон тул тэд гэр бүлээрээ бүгд өмсөхөөр шийджээ.

© GallowBoob / reddit

 

17. Өвөө ба түүний үнэнч анд Уинтон цугтаа хүйтэнд салхилахаар шийдсэн нь

© zoom1208 / reddit

 

18. Аав бид хоёр 34 жилийн тэртээх гэрэл зургаа дахин авахуулж байгаа нь

© deltaphoenix08 / reddit

 

19. 44 жилийн турш ээж минь миний төрсөн өдрөөр бялуу хийж өгчээ. 2 сарын өмнө ээж өөд болсон учраас аав маш их хичээж байгаад төрсөн өдрийн бялуу хийлээ.

© Pupsikan4ik / pikabu

Гэр бүлийн ямар мөч таныг гэр рүүгээ яарахад хүргэдэг вэ?

55
ХөөрхөнХөөрхөн
13
ГоёГоё
11
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Hurban mori restarts

  2. Chuluuntsetseg Chultem

    Chuluuntsetseg Chultem

    2019/02/18 at 12:29

    Zalhuu amitan be

  3. Adiya Adiya

    Adiya Adiya

    2019/02/18 at 13:20

  4. Ayurzana Damdinsuren

    Ayurzana Damdinsuren

    2019/02/18 at 15:56

    Чи өөрөө цэвэрчилхээд суулгаад явахгүй яасан юм бэ Тэгвэл чамд олон эмэгтэйчүүд баярлана шүү

  5. Монгол Хүн

    Монгол Хүн

    2019/02/18 at 17:49

    Нөхөр цас орсон өглөө сэрээд цонхоороо хартал шөнийн ээлжээ тараад ирсэн эхнэр нь гэртээ орохоосоо өмнө нөхрөө баярлуулахаар шийдэж машиных нь цасыг арилгаж байгааг олж хараад сэтгэл нь ихэд хөдлөн зургийг нь авч сэтгэгдлээ бичжээ. Нөхөр залхуудаа биш эхнэрийн хайр халамжиндаа энэ зургийн утга байгаа биш үү? Хайрлуулж, хайрлах сэтгэл ингэж л бий болдог. Зурагныхаа утга учрыг ойлгоочээ???

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *