Мөнгө, эд баялагийг өөртөө дуудахын тулд эдгээр чулууг биедээ авч яваарай

6

Бид бүгд л яаж эд баялгаа нэмэгдүүлэх вэ гэсэн асуултыг өөртөө тавьдаг. Зарим нэг чулуу нь мөнгө татах чадалтай байдаг ажээ. Эдгээр чулуу эсвэл үнэт чулуу нь тухайн хүнийг аз жаргалтай болгохоос гадна богино хугацаанд хөрөнгөтэй болгоно гэж үздэг байна.

 

Наран чулуу

Энэ чулуу нь эерэг энергиэр тэтгэж санхүүгийн байдлыг сайжруулна. Айдсаас салгаж сэтгэл санаа тайвшруулах үйлчилгээ үзүүлнэ. Таны хийх зүйл гэвэл энэ чулууг биедээ ойрхон авч яваарай – амжилт, эд баялаг ирэх болно.

 

Авантюрин/маргад

Ногоон маргад нь “тоглогчийн чулуу” гэдгээрээ алдартай. Боломж, амжилт дуудахаас гадна санхүүгийн байдлыг сайжруулах энергийг татна.

 

Шар болор/Цитрин

Заримдаа “худалдаачны чулуу” хэмээгддэг. Гүн алтан шар өнгөтэй, кварцын дүрстэй. Худалдаа наймаа хийдэг хүмүүст ажлын амжилт авчирна. Энэ чулууг хадгалж явахад эд баялаг нэмэгдэнэ гэж үздэг байна.

 

Төмөр пирит

“Тэнэгийн алт” ч гэж бас нэрлэдэг. Ид шидийн гэмээр нөлөөтэй, эзнээ хууртагдахаас хамгаална.

 

Хаш/нефрит

Амжилт, хөгжил цэцэглэлтийг илэрхийлнэ. Энэ чулууг хадгалж явахад эерэг энергиэр байнга цэнэглэгдэж байдаг. Эд баялаг дуудаж, сэтгэл санааны тэнцвэрт байдлыг хангах ажээ.

 

Содалит

“Яруу найрагчийн чулуу” хэмээгддэг, маш их хүч агуулдаг чулуу. Сэтгэл санаагаа ариусгахад туслаад зогсохгүй эд баялгаар дүүрэн амьдралыг дуудна.

18
ХөөрхөнХөөрхөн
8
ГоёГоё
6
ГайхмаарГайхмаар
4
Ха ХаХа Ха
2
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Erdenechimeg Jambal

    Erdenechimeg Jambal

    2018/03/17 at 21:29

    Aventurin uy gej margad bdgiin be. Margad chin smagrade gedegshdee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *