25 дахь жилдээ ажиллаж байгаа Hubble Space Telescope-ын тухай тоо баримтууд

0

1990 оны 4-р сарын 24-ний өдөр Америкийн Флорида мужид орших Кеннедигийн сансар судлалын төвөөс задгай сансарт илгээгдсэн сансрын Hubble дуран авайн тухай зарим нэгэн тоо баримтуудыг та бүхэнтэй хуваалцъя. Саяхан 24 жилийнхээ ойг задгай сансарт тэмдэглэсэн энэ алдарт дуран авай 24 жил 20 хоногийн хугацаанд сансарт ажиллаж байна. Сансар ертөнцийн тухай бидний ойлголтыг тэлж, физикийн хуулийн дагуу явагдаж буй олон зүйлийг бидний нүдэнд харуулсан Hubble дуран авай бидний урьд өмнө нь хэзээ ч харж байгаагүй сансар огторгуйн гайхамшгуудыг нээж илрүүлэх агуу үүргээ гүйцэтгэсээр байгаа билээ. 1990 онд Hubble-ыг хөөргөсний дараахан телескопын эхний зургуудаас ажиглалтын гол толин дээр гэмтэл гарсан нь илэрсэн бөгөөд 1993 оны 12-р сард сансрын нисгэгчид засварласан байна. 12-р сарын 2-13-ны өдрүүдэд үргэлжилсэн энэхүү аялалд 5 сансрын нисгэгч оролцжээ. Түүнээс хойш 1997 оны 2-р сар, 1999 оны 12-р сар, 2009 оны 5-р саруудад тус тус нэмэлт засварууд хийгдсэн байна.

25 дахь жилдээ ажиллаж байгаа Hubble Space Telescope-ын тухай тоо баримтууд 2

25 дахь жилдээ ажиллаж байгаа Hubble Space Telescope-ын тухай тоо баримтууд 3
25 дахь жилдээ задгай сансарт хүн төрөлхтний төлөө ажиллаж буй Hubble дуран авайн тухай тоо баримтуудыг жагсаавал:
1. Hubble дэлхийг тойрон 7,500 м/секундын хурдтайгаар тойрог замаар хөдлөхдөө одод, гариг эрхэс, галактикын зургуудыг авдаг.
2. Hubble 1990 онд даалгавраа эхлүүлснээс хойш 1 сая гаруй ажиглалт хийсэн.
3. Hubble 38.000 огторгуйн байг ажиглаад байна.
4. Hubble 563 км-ийн өндөр бүхий дэлхийн хамгийн доод цэгийн орбитын дагуу 3 тэрбум гаруй миль замыг туулаад байна.
5. 2014 оны 4-р сарын 24-нд тохиосон 24 жилийн ойн байдлаар Hubble-ын ажигласан мэдээллийн хэмжээ 100 терабайт орчим болжээ.
6. Одоогоор Hubble сар бүр 844 гигабайт мэдээлэл боловсруулдаг.
7. Ертөнцийг ажиглах телескопыг дэлхийн улс орнуудын 4000 орчим сансрын нисгэгчид ашиглаж байна.
8. Одоогоор бүтээгдээд байгаа хамгийн үр ашигтай шинжлэх ухааны зэмсгүүдийн нэг болгон ашиглаж буй Hubble дуран авайг ашиглан сансрын нисгэгчид 11,000 гаруй шинжлэх ухааны баримт бичиг хэвлүүлжээ.
9. Hubble дуран авай нь 11,110 кг жинтэй. Энэ нь нас бие гүйцсэн 2 заантай тэнцэх хэмжээ юм.
10. Hubble-ын гол толь 2,4 м хэмжээтэй.
11. Hubble нь 13,2 м буюу томоохон сургулийн автобусны урттай адил хэмжээтэй.

Hubble сансрын телескоп нь НАСА болон Европын сансрын агентлагийн хоорондын олон улсын хамтын ажиллагааны төсөл бөгөөд Америкийн Мэрилэнд мужийн Гринбелт хотод байрладаг НАСА-гийн Годдард сансрын нислэгийн төв телескопыг удирддаг байна.

Дараах зурагнууд нь Hubble-ын дуранд буусан хамгийн сүүлийн үеийн зурагнууд юм.

Hubble-ын дуранд буусан ертөнцийн хэмжээг харуулсан зураг
25 дахь жилдээ ажиллаж байгаа Hubble Space Telescope-ын тухай тоо баримтууд 4
Галактикын гэрэл цацран харагдаж байгаа нь
25 дахь жилдээ ажиллаж байгаа Hubble Space Telescope-ын тухай тоо баримтууд 5
Сансрын үзэсгэлэнт гэрэл
25 дахь жилдээ ажиллаж байгаа Hubble Space Telescope-ын тухай тоо баримтууд 6

1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. ulana

    2014/05/14 at 17:44

    sansar ogtorgui galaktik gej bidnii tusuululd ch buuhgui asar tom hyazgargui oron zai. ene hyazgaarguid mash olon amid biet bgaa daa bidnees uur

  2. altansukh

    2014/05/15 at 07:05

    zaan 5000 kg hurdegiimuu gaihaltai

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *