Германы их сургуулийн эрдэмтэд явган зорчигчийг зайнаас мэдэрдэг машины технологи бүтээжээ

0

Аюулгүй байдлыг бүрдүүлэх хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи Ko-TAG хэмээх төхөөрөмжийг суурилуулсан машин нь бусад тээврийн хэрэгслүүд болон зарим завсрын обьектуудад халхлагдан харагдахгүй байгаа явган зорчигчийг мэдрэх чадвартай. Өөрөөр хэлбэл машины цахилгааны системд суулгасан дээрх төхөөрөмж явган зорчигчийг зайнаас мэдэрч, жолоочид дохио өгөх юм байна. Түүнчлэн энэхүү төхөөрөмж нь зайлшгүй мөргөлдөөн болж болзошгүй гэж үзсэн тохиолдолд машиныг зогсоох арга хэмжээг ч авдаг аж. Төхөөрөмжийг хөгжүүлэгчдийн баг энэ тал дээр Ko-TAG маш өндөр нарийвчлалтайгаар нөхцөл байдлыг тооцоолох чадвартай гэдэгт бат итгэлтэй байгаа юм байна. Мюнхений технологийн их сургуулийн цахилгааны инженер, мэдээллийн технологийн профессор Biebl хэлэхдээ “Бид төхөөрөмжөө хэдхэн сантиметрийн нарийвчлалыг ч тооцож чадахаар бүтээсэн.” гэжээ. Гэвч харамсалтай нь уг төхөөрөмж зөвхөн хариулагч элементтэй явган зорчигчдыг таних аж. Хариулагч элемент нь цүнхэндээ эсвэл гар утас, хувцсандаа тогтоочихож болох жижигхэн хэмжээтэй зүйл юм байна. Түүнээс гадна хэн нэгэн хариулагч элементээ замын дунд унагаах эсвэл цүнх, гадуур хувцастайгаа хамт машиндаа, нийтийн тээврийн хэрэгсэл дотор үлдээчихвэл Ko-TAG-т түүнийг ялган таних боломж бий юу зэрэг асуудлууд ч байгаа юм. Мюнхений эрдэмтэд энэ талууд дээр анхааран ажиллаж байгаа ба удахгүй Берлин, Лондон, Нью Йорк зэрэг томоохон хотуудад авто замын осол эндэгдэл харьцангуй буурах цаг ирнэ гэдэгт итгэлтэй байгаа аж.

Германы их сургуулийн эрдэмтэд явган зорчигчийг зайнаас мэдэрдэг машины технологи бүтээжээ 2

Германы их сургуулийн эрдэмтэд явган зорчигчийг зайнаас мэдэрдэг машины технологи бүтээжээ 3

Германы их сургуулийн эрдэмтэд явган зорчигчийг зайнаас мэдэрдэг машины технологи бүтээжээ 4
[embedyt]https://www.youtube.com/watch?v=gLB6JuE8I4U[/embedyt]

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Mashin

    2014/05/14 at 17:37

    yaa mashinuud ch ulam tugs bolj bainaa

    avtomataar joloodlogotoi, zam medregchtei, osol medregchtei, buren avtomat gereltei geel hezee neg iim tugs mashin unahiin bol doo

  2. жавхаа

    2014/05/14 at 18:03

    бүх газар л долгион цацагч байрлуулах хэрэгтэй болох юм шиг байна видеог нь үзвэл. машин нь өөрөө хүлээн авагчтай яахав болох л юм

  3. fasdfsda

    2014/05/14 at 18:04

    egneed zogschihson mashinuud neeree ih evgui shuu, dundaas n huuhed garaad guichih ch yum shig ih osoltoi bi lav mash baga hurdtai yavdag

  4. Uher tergeer tuulai guitsdeg naimaachin

    2014/05/14 at 23:38

    Naadhiig chine zarii shu manaid baigaa. Mashaaniihaa zoochihdog delgets bdin
    1’000’000MNT

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *