Ганцхан шөнийн дотор хүчтэй ханиалгыг дарж, хоолойд хуримтлагдсан цэрийг гадагшлуулна: энэ бол ханиалга дарах зөгийн балтай бигнүүр

2

Намар болон өвлийн цагт хүмүүс ханиад, томуугаар амархан өвчилдөг. Ханиалга хуурай эсвэл нойтон уу огт хамаагүй, ямар ч тохиолдолд эмчлэх л хэрэгтэй, яагаад гэвэл ханиад томууг тоохгүй яваад байвал архаг бронхит болох аюултай.

Эмийн сангаар зарагддаг ханиадны эсрэг сиропны амтанд дуртай хүн байхгүй л болов уу, тэгээд ч хүсэн хүлээсэн үр дүнгээ өгдөггүй. Танд ханиадны эсрэг хамгийн үр дүнтэй жорыг танилцуулахаар бэлдлээ. Танд гуравхан орц л хэрэгтэй, тэр нь ч таны гэрт бэлэн байгаа болов уу.

Ханиалга дарах зөгийн балтай бигнүүр

Орц:

  • 1 ц.х зөгийн бал
  • 1 ц.х гурил
  • 1 ц.х кокосын тос
  • Даавуун салфетк
  • Бинт эсвэл өргөн шархны лент

Бэлдэх арга:

Зөгийн бал, гурил болон бүлээсгэсэн (хэт халааж болохгүй, түлэгдэх аюултай) кокосын тосыг холино. Шүдний оо шиг өтгөн зүйл гарна. Салфетк дээрээ түрхээд цээжний гол хэсэгт тавиарай, гэхдээ зүрхэн дээр огт тавьж болохгүйг анхаар! Бигнүүрийг бинт эсвэл өргөн шархны лентээр бэхэлж наана. Мөн уг бигнүүрийг хоолой дээрээ тавьж болно.

Уг бигнүүр арьсыг цочроохгүй харин ч тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг.

 

Хэрэглэх заалт:

1. Хэрвээ хүүхэд өвдсөн бол бигнүүрийг 2-3 цаг наана. Хүүхдэд хоолойтой дулаахан цамц өмсгөөрэй эсвэл хөнжилд нь оруул. Тайван, дулаан хэвтэж чадвал эмчилгээний үр дүн нэмэгдэнэ.

 

2. Томчуудын хувьд бигнүүрийг шөнөдөө хонуулж болно. Заавал дулаахан байх ёстойг анхаар.

Анхны хэрэглээний дараанаас эхлээд л бие сайжирч байгааг мэдрэх болно. Эмчилгээг хэд хэдэн удаа дараалан хийгээрэй. Уг бигнүүр халуун илчээр хангана, хоолойны өвчинг дарна, цэрийг гадагшлуулж ханиалга дардаг. Мөн уг эмчилгээний хажуугаар зөгийн бал идэх нь ханиад томууны эдгэрэлтийг хурдасгадаг.

АНХААР: Ямар нэгэн эмчилгээ эхлүүлэхээс өмнө мэргэжлийн эмчийн зөвлөгөө зайлшгүй авсан байх ёстой!

Танд эрүүл энхийг хүсье! Бигнүүрийн жорыг найз нөхөдтэйгөө хуваалцаарай.

6
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *