Лазарет Вазума Ви8Эф /Lazareth Wazuma V8F/ нэртэй энэхүү дөрвөн дугуйт мотоцикл нь Феррари /Ferrari/-гийн 3,0 литрийн багтаамжтай V8 хөдөлгүүрээр тоноглогдсон бөгөөд Европт 226,800 доллар, Америкт 257,000 доллараар тус тус худалдаалагдах Феррари 458 Спайдер /Ferrari 458 Spyder/ спорт машинаас ч илүү үнэтэй. Дэлхийн хамгийн өндөр үнэтэй дөрвөн дугуйт мотоцикл гэгдэж байгаа Лазарет Вазумаг Францын Аннеси хотноо байрладаг захиалгын машин, мотоцикл үйлдвэрлэгч Лазарет компани бүтээсэн ба Ферраригийн V8 хөдөлгүүрээс гадна BMW-гийн хурдны хайрцаг, Брембо /Brembo/-гийн тоормоз, Момо /Momo/-гийн дугуй зэргээр тоногложээ. Ердөө 650 кг жинтэй, 250 морины хүчин чадалтай энэхүү дөрвөн дугуйт мотоцикл 261,000 долларын үнээр үнэлэгдэж байгаа аж.
Жинхэнэ Ферраригаас илүү үнэтэй дөрвөн дугуйт мотоцикл
0
0
0
0
0
0
0
0
Зочин
2013/09/19 at 12:27
aimar ed ve