Амьтдын ертөнцийн Рапунзел болох “Шуурга”-тай танилц! Түүний дэлийг харсан ямар ч эмэгтэй хүний атаархал төрнө

2

Шуурга бол сэтгэл татам Хафлингер үүлдрийн адуу бөгөөд өөрийн эзэн Naomi Beckers-ийн хамтаар Голланд улсад амьдардаг. Гайхалтай шаргал дэлтэй энэ амьтан хүмүүсийг ихээр гайхшруулдаг. Хэрэв Шуурга хүүхэлдэйн киноны баатар байсан бол, тэр яах аргагүй Рапунзел байх байсан нь ойлгомжтой. Шуурга болон Naomi хоёр хоёулаа буржгар шар үстэй бөгөөд тэдний хамтдаа авахуулсан гэрэл зургууд моринд дурлагсдын зүрх сэтгэлийг булаах болжээ.

Та түүний гэрэл зургуудыг үзээд өөрийн эрхгүй уулга алдах болно. Та бүхэнтэйгээ дэлхийн хамгийн сэтгэл татам морины гэрэл зургуудыг хуваалцаж байгаадаа туйлын баяртай байна.

© Sanne Wiering

Шуурга бол цорын ганц долгиолсон дэлтэй Хафлингер үүлдрийн адуу биш бөгөөд ихэнх нөхцөлд, долгионтсон дэл нь шулуун болж ургахаас гадна, дэл нь бүр ч илүү урт болдог байна. Шуурга бол бусад мориноос тэс өөр, тэр одоог хүртэл өөрийнхөө дэлийг буржгар байлгаж байгаа бөгөөд хэдийнээ 10 нас хүрчээ.

Шуургын эзэн Naomi, эхлээд түүний цөөн хэдхэн зургийг Инстаграмд постлохоор төлөвлөж байсан боловч, хүмүүс энэ гайхалтай амьтанд хайртай, дуртай болж, илүү их зургийг нь үзэхийг хүсэх болсон гэнэ. Өнөөдөр Шуурга болон Naomi хоёр Инстаграм дээр ойролцоогоор 48,000 дагагчтай болсон байна. Ингээд хамтдаа тэдний гайхалтай гэрэл зургуудыг үзэж сонирхоцгооё. Танд таалагдана гэдэгт итгэлтэй байна!

1.

© Priscilla Gijsberts

 

2.

haflinger_storm_naomi / Instagram

 

3.

haflinger_storm_naomi / Instagram

 

4.

haflinger_storm_naomi / Instagram

 

5.

haflinger_storm_naomi / Instagram

 

6.

haflinger_storm_naomi / Instagram

 

7.

haflinger_storm_naomi / Instagram

 

8.

haflinger_storm_naomi / Instagram

 

9.

haflinger_storm_naomi / Instagram

 

10.

haflinger_storm_naomi / Instagram

 

11.

haflinger_storm_naomi / Instagram

 

12.

haflinger_storm_naomi / Instagram

Та моринд дуртай юу? Storm болон түүний сэтгэл татам дэл нь таны зүрх сэтгэлийг булааж чадсан уу?

19
ГоёГоё
5
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *