Би эхэндээ өөрийгөө жирийн л нэг ханиад хүрчихсэн байна гэж бодсон. Гэтэл би уушгины хорт хавдар туссан байсан – Үүнийг хүн бүр уншаасай

2

Олон эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд биднийг өөрөө өөртөө дур мэдэн онош тавих явдлаа зогсоох хэрэгтэйг анхааруулж хэлдэг. Ихэнхдээ нөхцөл байдал ямар байгааг сайн мэдэлгүй, өөрийн дураар онош тавьснаас болж өвчин цааш тархах, улам даамжрах эрсдэл бий болдог тул тэр даруйд нь эмчид очиж үзүүлэх нь хамгийн зөв шийдвэр юм.

57 настай Tony Walsh хэдэн 7 хоногийн турш ханиалгажээ. Тэр өөрийгөө ханиад хүрсэн гэж бодсон учир, удахгүй хэвийн болчихно гэж найдсан байна.

Independent.ie / Facebook

Гэсэн хэдий ч удалгүй тэр өөрийгөө уушгины хорт хавдар туссан гэдгээ олж мэджээ. Энэ явдлаас үүдэж, тэрээр олон өдөр дараалан ханиалгавал, хугацаа алдалгүй эмчид хандах хэрэгтэй гэж бусдад уриалсан байна.

Олон өдөр дараалан ханиалгаж байсан шинж тэмдэг нь хэвийн болоогүй тул тэр эмчид үзүүлэхээр шийджээ. Тэр шинжилгээний хариуг сонсоод шоконд орсон – баруун уушгины доод хэсэгт хавдар үүссэн байжээ.

Ljupco Smokovski / Shutterstockc.com

“Би өөрийгөө ханиад хүрсэн л гэж бодсон. Би тэр болгон эмч дээр очоод байдаггүй л дээ.”

Тэр өөрийгөө уушгины хорт хавдар туссан гэж огтхон ч бодоогүй гэдгээ хэлжээ. Аз болоход, тэр цаг алдалгүй эмчид үзүүлсэн учраас түүний амь нас аврагдсан байна. Эмч нар түүний уушгины баруун хэсгийг тайрч авсан ба насаараа барилгын ажил хийсэн түүний уушги нь ийнхүү өвчлөхөд хүрчээ.

Үүнээс хойш тэрээр эрч хүчээ нөхөх болон уушгины багтаамжаа тэлэх зорилгоор тогтмол алхаж явах шаардлагатай болсон байна. Эхэндээ энэ нь түүнд хэцүү санагддаг байсан ч Tony одоо хамаагүй дээрджээ.

“Бие организм хэрхэн ажилладаг болохыг мэдэх инээдтэй санагдсан. Миний зүүн уушги өргөссөн. Би эргээд хөлбөмбөг тоглож чаддаг болсондоо баяртай байгаа, гэхдээ мэдээж би хуучных шигээ тоглох боломжгүй. Хэт их ачаалал авах эсвэл стресс, бухимдалтай ойр байж болохгүй.”

Илрэх шинж тэмдгүүд

Ирландын хорт хавдар судлалын нийгэмлэгийн ажилтан Kevin O’Hagan уушгины хорт хавдрын үед илрэх, хэзээ ч тоолгүй өнгөрч болохгүй шинж тэмдгүүдийг дурьджээ:

  • Амьсгалахад хүндрэлтэй байх, хэржигнэх эсвэл ханиалга зогсохгүй байх
  • Антиобиотик уусан ч гэсэн цээжний үрэвсэл намдахгүй байх
  • Ханиалгах үед цус гарах, хоолой сөөнгөтөх, цээж өвдөх, зажлахад хөндүүрлэх болон нүүр хэсгээр хавагнах

Дээрх шинж тэмдгүүд давхар өөр өвчний үед илрэх боломжтойг анхаараарай. Уушгины хорт хавдар мөн эсэхийг мэдэх хамгийн найдвартай арга бол эмчид үзүүлэх гэдгийг санаарай. Эрт оношлуулж чадах юм бол амь насаа аврах боломж нэмэгдэнэ.

7
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. 88929361

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *