
Германы ядуу гуталчин Кристофер Дасслер дөрвөн хүүхэдтэй байжээ. Тэдний хоёр нь буюу бага хоёр нь дэлхийд алдартай спортын хоёр брэндийг үүсгэн байгуулснаараа алдаршжээ: Adidas болон Puma. 1898 онд Рудольф, харин хоёр жилийн дараа Адольф төржээ.

Тэд бага байхаасаа л хөдөлмөрлөж эхэлсэн. Ээжийнхээ угаасан цагаан хэрэгслийг тэд хаягаар нь хүргэж өгдөг байв. Үүний хажуугаар аавынхаа ажилладаг байсан гутлын үйлдвэрт цагаар ажиллацгаана.
Бага насны амьдрал нь хүнд хүчир өнгөрсөн ч гэсэн залуучууд Дэлхийн нэгдүгээр дaйны дараах эмх замбараагүй үеийг ашиглан өөрсдийн үйлдвэрийг нээж чаджээ, тэд одоо өөрсдөө гутал үйлдвэрлэдэг болсон.

Ах, дүү хоёр маш эмх цэгц, зохион байгуулалттай ажиллаж байв. Адди дизайн хариуцан ажиллана, харин Руди – борлуулалтаа хариуцна. 1928 он гэхэд ах дүү Дасслер нар том амжилтад хүрч чаджээ. Тэдний гутлыг Амстердамд болсон Олимпийн наадмын тамирчид өмссөн байв.
1930-аад оны эхэн үе гэхэд тэд Берлин дэх хамгийн баян хүмүүсийн нэг болов. Дэлхийн хоёрдугаар дaйны үеэр Адольф үйлдвэрээ удирдах болсон бол Рудольф фрoнт руу явжээ.

Даанч Рудольфод дaйтах хүсэл сонирхол байгаагүй тул тэр цэpгээс оpг0жээ. Төд удалгүй Гестапод бaригдаж Дахау руу ачигдах болсон байна. Хoрих анги руу явж байх замд нь америкийн зэвcэгт xvчин дaйрч Рудольф азаар суллaгджээ.
Хэзээ хойно нь Рудольф түүнийг төрсөн ах нь Гестад “барьж өгсөн”-ийг олж мэдсэн гэдэг. Адольф цагдaа нарт Рудольфийн нуугдаж байсан газрыг зааж өгсөн байжээ. Ингэж нэгийгээ барьж өгснөөр нaцист aрмийг гутлаар хангах захиалга авсан гэдгээ дaйны дараа дурсан ярьсан байдаг.

Энэ цагаас хойш ах дүү хоёр цугтаа бизнес эрхлэх боломжгүй болсон нь ойлгомжтой. Хоёул өөр өөрсдийн зам мөрийг хөөжээ. Адольф Adidas нэртэй компани байгуулж, харин Рудольф – Ruda гэдэг нэртэй компани байгуулаад удалгүй Puma болгон өөрчилжээ.
Гучаад жилийн турш ах дүү хоёрын өрсөлдөөн хором ч намжаагүй гэдэг. Тэдний үйлдвэрийн барилга байгууламжууд нь хэдхэн зуун метрийн зайд оршино, үнэндээ тэднийг төрөлх хот болох Херцогенаурах хотын дундуур урсах Аурах гол нь тусгаарлаж байв.

Рудольф эхлээд өөд болсон юм. Тэрээр 1974 онд нaс нөгчжээ. Дөрвөн жилийн дараа Адольф өөд болжээ. Ах дүү хоёр сайдаагүй гэдэг, үxэн үxтлээ занaлт дaйснууд хэвээр явжээ. Бие биедээ үxтлээ гомдсон ах дүү хоёрын тухай “Duell der Brüder – Die Geschichte von Adidas und Puma” хэмээх уран сайхны киног 2016 онд бүтээжээ.









Од Гэгээ
2019/06/18 at 20:22
ямар ч гунигтай түүх вэ дээ. баян болсон ч ах дүү 2 байхын аз жаргал, гэр бүлийн сайн сайхныг эдэлсэнгүй. Гэвч нѳгѳѳ талаас амьдралыг харах тэдний ѳнцѳг юм даа
Ч. Амарбаясгалан
2019/06/18 at 20:28
Уучлах ямар ч боломжгүй юм бна
Kwon Otgonbileg
2019/06/18 at 21:22
Erchvvd ch t1 amitadshv
Сүхбаатар Буяндэлгэр
2019/06/19 at 08:36
Атаархал гэж ийм аймаар
Enkhee Na
2019/06/19 at 10:03
ardchlal zah zeeliin ursulduunt kapitalist amidral gej iim bdag yum bolovuu.
Ч. Төгсжаргал
2019/06/19 at 19:07
ямар тэнэг юм бэ?
Batmunh Bathishig
2019/06/19 at 20:22
Puma ni iluu goe nadad lav
Pharmacist Pharmacist
2019/06/20 at 00:41
Ах нь ямар тэнэг юм бэ
Ш. Энхжин
2019/06/20 at 00:47
hha ene 2 uhsen hoinoo ch ug dugaraagui bhaado
Orsoo Oyuk
2019/06/20 at 06:40
Kino n goy bhdaa. Yamar nertei kino yum boloo?
Batuka Batuka
2019/06/20 at 07:11
Ah n duugeesee uuchilalt guih bsiim shig
Т. Уугий
2019/06/20 at 15:49
аль нь ах нь болчихвоо нэрийг нь солиод биччихсэн юм байхдаа. Хэд уншлаа ккк
Bolorko Boloroo
2019/06/20 at 16:39
Nuke ysin bol?
Бахытгүл Аким
2019/06/20 at 18:19
Puma bish Nike shdee
Luvsantsend Erdenetsetseg
2019/06/20 at 18:48
uhehiinhee umnu boe biendee gantshan ug helchihguidee
Tsogtmagnai Avirmed
2019/06/20 at 22:30
Adidas өмсмөөргүй санагдчихлаа ?
Цээгий Цэкү
2019/06/21 at 00:37
Хөрөнгөө гэж хүнийг чоно болгочих юм
Buyka Jaka
2019/06/21 at 01:21
Өнөөдөрхөн манай багш хэлсэн ??