Судасны бүдүүрлийг эмчлэхэд ач тустай 10 хоол хүнс. Эдгээрийг өдөр тутамдаа тогтмол хэрэглэхэд л бүх зүйл хэвийн болно

2

Судасны бүдүүрэл нь арьсны гадаргуутай ойр байдаг судаснуудын хэмжээ хэт их томорсноос болж үүсдэг. Ихэнх хүмүүсийн гуя болон шилбэний арын хэсэгт илэрдэг. Эрэгтэй хүнээс илүү эмэгтэй хүнд түгээмэл тохиолддог ба тав тухгүй мэдрэмжийг төрүүлдэг байна.

Өвдөх, ядрах, халуу шатаж буй мэдрэмж төрөх, мэдээ алдах эсвэл хөл орчмоор хөндүүрлэх гэх зэрэг шинж тэмдгүүд илрэх бөгөөд судас цүлхгэр болж, харахад үзэмжгүй санагдана.

Solarisys / Shutterstock.com

Судас бүдүүрэхэд хийх хэд хэдэн төрлийн эмчилгээ байдаг боловч өндөр үнэтэй. Гэхдээ үнэтэй биш, гэрийн нөхцөлд хэрэглэх боломжтой аргууд байдаг ба эдгээр нь тав тухгүй мэдрэмжийг байхгүй болгох, бүдүүрсэн судсыг нарийсгах ач тустай.

1. Алимны цуу

Энэ бол судасны бүдүүрэлд маш сайн нөлөөтэй арга. Найрлагандаа цусны урсгалыг сайжруулах болон хөл хүнд санагдах/хавагнахаас сэргийлэх бодисуудыг агуулдаг.

Судас нь бүдүүрсэн хэсгийн арьсан дээр алимны цуунаас түрхэж, зөөлөн иллэг хийнэ. Энэ аргыг орой орондоо орохын өмнө болон өглөө сэрээд туршиж үзээрэй.

ThamKC / Shutterstock.com

 

2. Буурцагт чинжүү

Цусны эргэлтийг сайжруулна. Нэг цайны халбага буурцагт чинжүүг халуун устай аяганд хийнэ. Орцуудыг сайтар хольж, өдөрт 3 удаа ууна.

id-art / Shutterstock.com

 

3. Оливын тос

Ижилхэн хэмжээтэй оливын тос болон витамин Е төрлийн тосыг бүлээсгэж, хооронд нь холино. Бэлэн болсон бэлдмэлээс бүдүүрсэн судас дээр түрхэж, хэдэн минутын турш иллэг хийнэ. Өдөр 2 удаа энэ аргыг хэрэглээрэй.

 

4. Сармис

Сармисны 6 ширхэг хумсыг хэрчиж, цэвэрлэсэн шилэн саванд хийнэ. Дээр нь 3 ширхэг жүржийн шүүс болон 2 цайны халбага оливын тосыг нэмнэ. Энэ хольцыг 12 цаг байлгасны дараа шилэн савыг сайтар сэгсэрнэ. Судас дээрээ цөөн дуслыг дусааж, ойролцоогоор 15 минут иллэг хийнэ. Илүү үр дүнд хүрэхийг хүсвэл гадуур нь алчуураар боож хонуулаад, маргааш өглөө нь авна.

nafterphoto / Shutterstock.com

 

5. Лили

Энэ ургамал үрэвслээс сэргийлж, арьсны торгомсог байдлыг сайжруулна. Та энэ цэцгийн бэлдмэлээс өдөр бүр 100 мг хэмжээтэйг хэрэглээрэй. Өндөр цусны даралт эсвэл түрүү булчирхайн гиперплазитай бол энэ ургамлыг хэрэглэхийн өмнө эмчид хандаж, зөвлөгөө аваарай.

Gulsen Ozcan / Shutterstock.com

 

6. Гамамелион

Энэ бол судасны бүдүүрэлд үр ашигтай өөр нэг ургамал юм. Норгож, чийглэсэн алчууранд энэ ургамлаас шингээж, бүдүүрсэн судас дээрээ тавина. Энэ аргыг өдөрт 2-3 удаа хэрэглэнэ.

James53145 / Shutterstock.com

 

7. Балт туулайн бөөр

Энэ ургамлын тусламжтай судасны бүдүүрлийг богино хугацаанд эмчилж болно. Та балт туулайн бөөрийн гель (өдөрт 2 удаа бүдүүрсэн судас дээрээ түрхэнэ) эсвэл нэмэлт бүтээгдэхүүнийг (өдөрт 2 удаа 300 мг) хэрэглэнэ. Түүхий балт туулайн бөөрийг хэрэглэж болохгүй. Мөн жирэмсэн болон сувилуулж буй эмэгтэйчүүд хэрэглэхийг хориглоно.

Nataliia Melnychuk / Shutterstock.com

 

8. Яншуй

Атга яншуйг устай саванд хийж 5 минут буцалгана. Дараа нь шингэнийг хөргөнө. Дээр нь нэг дусал сарнай болон бяцхан хумсны тосноос дусаана. Үүнийхээ дараа хөргөгчинд хийж, цөөн хэдэн минут байлгана. Тэгээд хөвөнд шингээж, бүдүүрсэн судас дээрээ иллэг хийнэ. Энэ аргыг өдөр бүр хэрэглэнэ.

MarcoFood / Shutterstock.com

 

9. Усан үзмийн ороонгын навч

4 аяга усыг саванд хийж, дээр нь усан үзмийн ороонгын навчнуудыг хийгээд 10-15 минут буцалгана. Хэдэн минутын турш хөргөнө. Хольцыг төмпөнд хийж, хөлөө цөөн хэдэн минут дүрнэ.

Дараа нь хөлөө хүйтэн устай төмпөнд хэдхэн секундын турш дүрнэ. Энэ мэтчилэн 3-4 удаа энэ аргыг хэрэглээрэй.

Хамгийн сүүлд нь хөлдөө касторын тос түрхэж, хэдэн минут иллэг хийгээрэй.

Jamie Farrant / Shutterstock.com

 

10. Бяцхан хумс

Энэ цэцэгнээс хэдэн аягыг 4 аяга устай саванд хийж, 5 минут буцалгана. Даавуунд шингээж авч, асуудалтай хэсэг дээрээ тавина. Алчуурыг хаттал нь байлгана. Өдөрт энэ аргыг хэдэн ч удаа ашиглаж болно.

Real Moment / Shutterstock

Эдгээр аргууд дээр нэмж хэлэхэд, явган алхах, дугуй унах эсвэл усанд сэлэх зэргээр судас бүдүүрэхээс сэргийлэх бүрэн боломжтойг хэлэх нь зүйтэй байх.

3
ГоёГоё
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Bhagavad gita

    2019/10/04 at 14:49

    Deeshee harj hevteed dugui una gedeg

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *