Харамсахгүйгээр үхэхийн тулд хийх ёстой 37 зүйл

0

Хүн бүр амьдралынхаа явцад алдаа оноо олныг гаргасаар насны эцэст би ингэх минь яав, тэгэх минь яав гэж харамсах зүйл цөөнгүй байдаг. Олон жишээн дээрээс үүнийг харж, сонсож байгаа бид [tweetable]нас залуу, цус шингэн байгаа дээрээ хожим хойно харамсахгүйгээр амьдрахын тулд юу хийх ёстой юм бол?[/tweetable] Дараах 37 зүйлс бол нас дээр гарсан олон хүний хожим харамсдаг зүйлүүд бөгөөд үүнийг анхааралтай унших дуусгахаар шийдсэн уншигч та бүхэндээ хандаж тэдгээр настайчуудын хэлсэн нэг үгийг дамжуулъя. “Сурахад хэзээ ч оройтохгүй”. Эндээс үзвэл амьдралаа өөрчлөхөд оройтно гэж байдаггүй, тиймээс яг одоо эхлэх хэрэгтэй юм байна. Хожим харамсахгүйн төлөөнөө яг одоо эхэлцгээе!

1. Боломж байсан ч аялаагүй. [tweetable]Нас ахих тусам аялах гэдэг улам л хэцүү болох бөгөөд таниас хамааралтай хүмүүсийн тоо ч олон болсон байх болно[/tweetable].
2. Өөр хэл сураагүй. [tweetable]Ахлах сургуульд л гадаад хэл суралцаад түүнээс цааш орхих нь буруу юм[/tweetable].
3. Таарамжгүй харилцааг хадгалсаар байсан. Таарамжгүй харилцаанаас сална гэдэг хэцүү мэт санагдаж байж болох ч үүнтэй зууралдсаар өөрийнхөө ч, өрөөлийн ч цаг хугацааг үрэхээс илүү муу зүйл гэж үгүй.
4. Нарны хамгаалалтгүй явах. Энэ нь тийм их мэт санагдахгүй байж болох он жил өнгөрөх тусам үрчлээс нэмэх, арьсны өнгө гундаах, гэмтээх шинж чанартай.
5. Өөрийн хайртай уран бүтээлчийн тоглолтыг үзэх боломжийг алдах. Наад зах нь хайртай хамтлаг чинь тарчихаж мэднэ.
6. [tweetable]Ямар нэгэн зүйлийг хийхээс айх. Айдас биднийг хүлж, хөдөлгөөнгүй болгодог.[/tweetable] 7. Биеийн дасгал хөдөлгөөн хийх эхлэх үедээ бүтэлгүйтэх. [tweetable]Нас ахих тусмаа биеэ арчилж тордох ямар чухал болохыг та ухаарна.[/tweetable] 8. Ижил хүйсний хүмүүст өөрийг тань тодорхойлох боломж олгох. [tweetable]Та өөрөө өөрийгөө л тодорхойл, харин бусдад ийм боломж бүү олго.[/tweetable] 9. Аймшигтай ажлыг орхихгүй байх. [tweetable]Түрээс төлөх, гэр бүлээ тэжээх нь чухал байж болох ч өдөр өдрөөр өөрийгөө өрөвдмөөр амьтан болж хувирахыг бүү хүчил[/tweetable].
10. Шамдан суралцахгүй байх. [tweetable]Дүн чухал боловч сурсан зүйлээ хэрхэн үр ашигтайгаар ашиглах нь хамгаас чухал.[/tweetable] 11. Өөрийгөө ямар үзэсгэлэнтэй нэгэн гэдгээ ухаарахгүй байх. [tweetable]Гоо сайхны тухай хэдэн арван тодорхойлолтууд байдаг ч өөрийгөө хэн нэгний татах хувьгүй гэж бодох ёсгүй[/tweetable].
12. Би чамд хайртай гэж хэлэхээс айх. [tweetable]Хэн нэгнийг хайрлаж, хэн нэгнээр хайрлуулна гэдэг бол үнэтэй бэлэг.[/tweetable] 13. Эцэг эхийнхээ зөвлөгөөг сонсохгүй байх. Тэд амьдралын баялаг туршлагатай.
14. Залуу насыг өөрийнхөө тухай бодолд автаж өнгөрүүлэх. [tweetable]Энэ хорвоо дээр ганцхан чи байдаггүй, чамаас гадна маш олон зүйл бий.[/tweetable] 15. Бусдыг юу гэж бодох бол гэж санаа зовох. [tweetable]Нас ахих тусмаа чи бусдын санаа бодол чиний аз жаргалд нөлөөлөхгүй болохыг ухаарна.[/tweetable] 16. Бусдын хүсэл мөрөөдлийг дэмжих.
17. Хангалттай хурдан хөдлөөгүйдээ. [tweetable]Шийдвэр гаргахдаа эргэлзэх хэрэггүй.[/tweetable] 18. Атаа жөтөөнд автах.
19. Өөрийнхөө төлөө зогсоогүйдээ. [tweetable]Бусад хүмүүс зөвшөөрөхгүй байна гэдэг нь та өөрийн чиг шугамыг хаях ёстой гэсэн үг биш.[/tweetable] 20. Сайн дурын үйлсэд хангалттай хэмжээгээр оролцож байгаагүйдээ. [tweetable]Бусдад туслах тоо тоймшгүй олон шалтгаанууд бий.[/tweetable] 21. Шүдээ дутуу анхаардаг байсандаа. [tweetable]Хожим нэг нэгээр нь алдах үедээ шүдний эрүүл мэнд, асаргаа ямар чухал болохыг ойлгоно.[/tweetable] 22. Эмээ өвөө нарыгаа нас барахаас өмнө тэдэнтэй ярилцах боломжийг алдсандаа.
23. Хэтэрхий их ажиллаж байсандаа. [tweetable]Ажиллах чухал боловч амьдралд өөр олон сайхан зүйлс бий.[/tweetable] 24. Хэрхэн гайхалтай хоол хийхийг сурч амжаагүйдээ.
25. Цаг хугацааны үнэ цэнийг ухаараагүйдээ.
26. Эхэлсэн зүйл чинь бүтэлгүйтсэнд.
27. Ганцхан гайхмаар илбэ сураагүйдээ. Тэнэг санагдаж болох ч үүнийг сурснаар та хичнээн гайхалтай дурсамжуудыг бий болгож чадах байснаа бод доо.
28. Соёлын хүлээлтүүдээр өөрийгөө тодорхойлох боломжийг олгох. Гэр бүл чинь эсвэл улс орон чинь [tweetable]таныг ямар нэгэн зүйл хийх ёстой гэж найдаж байсан ч та үүнийг хүсэхгүй бол өөрийгөө хүчлэх хэрэггүй[/tweetable].
29. Нөхөрлөлөөс татгалзах. Гэхдээ [tweetable]хүчилсэн холбоо сайнаасаа муу нөлөөтэйг санаарай.[/tweetable] 30. Хүүхдүүдтэйгээ хангалттай тоглоогүйдээ. [tweetable]Хүүхдүүд хөгжилтэй, цайлган. Тэдэнтэй байхаас зайлсхийхийн оронд тэдний баяр хөөрийг мэдрэхийг илүүд үзээрэй[/tweetable].
31. Том сорилтоос зугтсандаа.
32. Харилцаа холбоог хөгжүүлэх цагийг бий болгоогүйдээ.
33. Хэтэрхий их санаа зовдог байсандаа. [tweetable]Хэзээ ч болохгүй, үр ашиггүй зүйлд бүү санаа зов.[/tweetable] 34. Үр ашиггүй драм кинонд автаж байсандаа.
35. Хайртай хүндээ илүү их цагийг зарцуулж байгаагүйдээ.
36. Бусдын өмнө ямар нэгэн зүйл үзүүлж, тоглож байгаагүйдээ.
37. Талархаж чаддаггүй байсандаа.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. hetsu

    2014/05/05 at 12:52

    eoe ihenh n minii bgaa bdaltai taarch bh ym, bi ch ih haramsaj uheh n dee hehe

    chadah chineegeeree hiihiig husej baivch amidraliin shaardlaga, bolomj ih nolooloh yumaa.

  2. кк

    2014/05/05 at 13:08

    за идэвхтэйхэн шиг амьдарч цоглог, зоригтой шийдвэртэй байхгүй бол ер нь яваандаа харамслаар дүүрэн бачка болохоор байна шүү хүүе, энэ жагсаалтыг уншсан чинь

  3. CJ

    2014/05/07 at 23:00

    BI 23 tai. Gehdee ihenhiin hiichihej odoo uhej bolno ha ha

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *