Энхтайвны гүүрэн дээр зам тээврийн ноцтой осол гарчээ

0

Энхтайвны гүүрэн дээр зам тээврийн ноцтой осол гарчээУрьд шөнийн 00.00 цагийн орчимд 120 мянгатаас Энхтайвны гүүр өөд өгсөх зам дээр явсан Тоёота Гранд маркын автомашин хурд хэтрүүлсний улмаас гэрлийн шон мөргөсөн ноцтой осол болжээ. Мөргүүлсэн гэрлийн шон машин дээр унаснаар машин хоёр хуваагдсан байв. Ослын газарт ажиллаж байсан цагдаагийн ажилтнаас тодруулга авахад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, хурд хэтрүүлсний улмаас осол гарсан гэсэн тайлбарыг хийсэн байна. Тухайн үед машинд гурван хүн явсан бөгөөд азаар хүний амь нас эрсдээгүй аж. Машинд байсан гурван хүнийг түргэн тусламжийн машинаар эмнэлэгт хүргэсэн ба тэдний биеийн байдлын талаар ямар нэгэн мэдээлэл одоогоор байхгүй байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *