ЖИГМЭЭДЭЭ ЖИГҮҮР БЭЛЭГЛЭЕ – Хандивын аян

0

Амьдралд бууж өгөх шалтгаан олон байдаг ч түүнийг сөрж тэмцэх нь хүн төрөлхтөн бидний төрөлх чанар юм. Энэхүү сорилт бидэнд тулгарч анд нөхөд, хамт олон элэг нэгт түмний минь нэгдэн нийлэх шаардлага зүй ёсоор тулгарлаа.

Бид бүхний эрхэм дотны анд хоёр бяцхан үрийн эцэг, халамжит гэргийн хань Батжаргалын Жигмэддоржийн маань нурууны нугасны хүнд өвчин нь гэнэтийн ослын улмаас сэдэрч, насан туршдаа суумгай болох хүнд аюул тулгарч, түүнээс урьдчилан сэргийлэх нарийн мэргэжлийн мэс засалд гадаад улс руу яаралтай явах болсон тул “ЖИГМЭЭДЭЭ ЖИГҮҮР БЭЛЭГЛЭЕ” хандивын аяныг анд нөхдийн зүгээс санаачлан эхлүүлж байна. Тус мэс заслын зардал нь ойролцоогоор 400 гаруй сая төгрөгийн өртөгтэй тул та бүхнээсээ итгэлийн гал, сэтгэлийн дэмээ хайрлаж найзыг минь 2 хөл дээрээ зогсох итгэл найдварын хандивт нэгдэхийг чин сэтгэлээсээ хүсэн уриалж байна.

Хандивын данс:

  • Хаан банк: 5168336422
  • Голомт банк: 3635179969
  • Данс эзэмшигч: Б.Урангэрэл /эхнэр/

Б.Жигмэддорж нь олон талт үйл ажиллагаанд сэтгэл зүрхээ зориулдаг залуучуудын манлайлал болсон нэгэн бөгөөд маркетингийн салбарт ажиллаж, хүмүүнлэгийн үйлс, авто мото спортод чөлөөт цаг, хүч хөдөлмөрөө зарцуулан ид хийж бүтээх насандаа яваа залуу юм.

Эх орныхоо гэрэлт ирээдүй болсон хүүхдүүдэд, хотоо цэвэрхэн байлгахын төлөө хүнд бэрх ажлыг хийдэг ТҮК-н ажилтнууддаа туслах, Туул голын ай савыг жил бүр цэвэрлэх, хилийн застав, захын хорооллын сургууль цэцэрлэг, эмнэлгүүдийг тохижуулах гэх мэт дэмжлэг туслалцаа шаардлагатай бүхэнд өөрийн санаачлага болон төрийн бус байгууллага, хамт олон, анд найз нартайгаа нэгдэн сэтгэлийн гараа сунган итгэлийн дэм өгдөг хүмүүнлэгийн үйлстэн юм. Дрифт гэх зүйлийг хобби байхаас нь спорт хүртэл 10 гаран жилийн хугацаанд хөгжүүлэх үйлсэд бодитой хувь нэмрээ оруулж, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх аянууд, спорт машиныг хотын хөдөлгөөн соёлтой оролцуулах уриалгыг сурталчилан таниулж байгаа нь Спортын мастер, Монголын Мэргэжлийн Спорт Автомашины Холбооны Ерөнхийлөгч Б.Жигмэддоржийн хүсэл зорилго, аливаад тууштай үнэнч байдлын нэгэн илэрхийлэл билээ.

Буян буцаж ирэхдээ бороо шиг асгардаг юм… Итгэлийн галаа битгий гээгээрэй.

ЖИГМЭЭДЭЭ ЖИГҮҮР БЭЛЭГЛЭЕ…

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Endonsambuu Batjargal

    Endonsambuu Batjargal

    2023/02/07 at 16:05

    ✔ 🇲🇳Би хэрэгцээтэй хүмүүст 3% -ийн зээл олгодог: 2 сая төгрөгөөс 6 тэрбум төгрөг✔ 🇲🇳
    Дэлгэрэнгүй мэдээллийг :
    мессенжерээр холбогдоно уу,

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *