Дэлхийн хамгийн хол зайн гүйлтийн тэмцээнд Монгол хүн бариандаа орлоо

0

Хэт холын зайн шилдэг тамирчин Б.Буджаргал дэлхийн хамгийн хол 5000 км-ын гүйлтийн тэмцээнд оролцож, зайгаа 48 хоног, 12 цаг,  44 минут гүйж бариандаа амжилттаа орлоо. 1997 оноос хойш 28 дахь удаагаа зохион байгуулагдаж буй уг тэмцээнд ердөө 55 хүн энэхүү зайг 52 хоногийн дотор амжилттай гүйж дуусгасан байна.

Энэ жилийн тэмцээнд нийт 10 орны 12 тамирчин оролцсон бөгөөд Б.Буджаргал нь 7 дугаар байрт оржээ. Түүнийг барианд ороход нь Монголоос НҮБ-д суугаа суурин төлөөлөгчийн орлогч Ч.Бат-Эрдэнэ өөрийн биеэр хүрэлцэн очиж баяр хүргэжээ.

Нийт 52 хоногийн турш үргэлжилсэн тус гүйлт нь өнөөдөр буюу 10 сарын 20 ны өдрийн 12.00 цагт гүйлт өндөрлөлөө. 3100 майлын гүйлтийн тэмцээнийг нэрт соён гэгээрүүлэгч Шри Чинмой анх санаачилжээ.

5
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *