Бельги улсын өвөрмөц содон амьдралыг харуулсан 19 гэрэл зураг. Үүнийг үзээд та нэг бол энэ улсад дурлана, нэг бол холхон байхыг хичээнэ

0

Бельги улс өөрийн вафли, шоколад, өнөөг хүртэл хэдэн зуунаар сайхнаараа хадгалагдан үлдсэн уран барилгаараа алдартай. Гэхдээ заримдаа энэ улсын тухай илүү ихийг мэдэхийг хүсдэг.

Бид Бельгийн ард иргэдийн амьдралыг бодитоор харахыг хүссэн юм. Ингээд тус улсаар аялах завшаан тохиосон жуулчдын авсан гэрэл зургуудыг сонордуулж байна.

“Замын тэмдэглэгээ” нь урлагийн нэг төрөл мэт

© Saprofit / Pikabu

 

Манай байрны өмнө л иймэрхүү урлал байдаг гэж бодож байсан юм. Тэгсэн энд олж хардаг байна шүү. Бүр Брюсселийн төвд. Машины дугуйгаар урласан хун!

© BillieJean82 / Pikabu

 

Энэ унадаг дугуй нэгэн зэрэг хоёр өөр улсад зогсож байна: Нидерланд болон Бельгид. Цаана нь Герман улс байгаа шүү дээ

© anti1869 / Pikabu

 

7 жилийн өмнө Бельгийн өвөл иймэрхүү болж байсан юм. Нэг ийм дүнсгэр. Гэрийнхээ цонхоор харахаар Кингийн ном өөрийн эрхгүй бодогддог байж билээ

© pepel_klaasa / Twitter

 

Америк түншүүдтэйгээ онлайн хурлаа дуусгаад дараа нь арын зургуудыг сонирхоцгоосон юм. Тэд надаас: “Чиний арын зураг чинь “Харри Поттер”-ийнх юм уу?” гэж асуусан

© pepel_klaasa / Twitter

Энэ “Харри Поттер”-ийнх биш ээ. Миний хот, би энд амьдардаг юм.

 

Энэ царсны боргоцой яг л Бельгийн нэрийн өмнөөс дараагийн “Eurovision”-д оролцох гэж байгаа юм шиг

© pepel_klaasa / Twitter

 

Амьд цэцэгсээр урласан хивс, Брюссюль

 

Нарийн сэтгэхүй

© Mixez_Twit / Twitter

Бельгид гэрийнхээ гадаа өөрт хэрэггүй болсон, гэхдээ бусад хүн ашиглаж болохоор эд хогшлоо хэрэгтэй нь аваг гээд гаргаж тавьдаг. Тус улсад саяхан ирсэн хүмүүс энэ тухай мэддэггүй байсан бололтой. Чемоданаа алга болгоод ийм зурвас үлдээжээ: “Манай цүнхийг авсан хүн буцааж өгнө үү. Үнэгүй тараасан зүйл биш байсан шүү”

 

Нөхөрлөлд зориулсан сэтгэл хөдөлгөм хөшөө

© umtiago / Instagram

 

Бельгийн тодорхой бус зарим нэг зүйл

© Blinnieblin / Twitter

Хоёр тэмдэглэгээ хоёулаа “Тойрох” гэсэн утгатай.

 

Бельгид л ийм зүйл харж болно. Явах уу, болих уу – асуултын гол утга учир үүнд оршино

© michbsk / Twitter

 

Фермерийн шинэхэн гүзээлзгэнэтэй худалдааны автомат машин. Бас ногоо, талх ингэж шинээр нь зардаг юм

© mixez_twit / Twitter

 

Бельгийн хамгийн алдартай бэлгэ тэмдэг болох “Шээж буй хүү”-д зориулсан хувцасны үзэсгэлэн. Арабын шейхээс авахуулаад майягийн индиан ч бий

© watermelonONK / Twitter

 

Брюесселийн нэгэн цэцэрлэгт хүрээлэн. Гол анхааруулах тэмдэг эелдэг гэгч нь нэгийг сануулна…

© AlexandreDuym / Twitter

 

Улсын нэгэн байгууллага ажилтнууддаа мөн анхаарал хандуулдаг юм

© BirdingBrussels / Twitter

“Таны ажлын өдөр ямаршуухан өнгөрөв?”

 

“Та вафлиа идэхдээ шилэн хоргоны өмнө битгий зогсоорой” – Бельгийн дэлгүүр үүнээс илүү яаж эелдгээр гуйх вэ дээ?

© ChocolatInterference / Reddit

 

Хашааны өндрийг нарийн тооцоолоогүй үед

© twassenberg / Twitter

 

Шүхэр түрээсэлдэг худалдааны автомат машин. 24 цагийн дотор үнэгүй, үүнээс цааш – маш боломжийн үнээр

© tamasivankovacs / Twitter

Та Бельгид очиж үзсэн үү? Та бельгичүүдийн амьдралаас ямар нэгэн этгээд хачин эсвэл сонирхолтой зүйл олж харж байсан уу?

9
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *