Олон залуусын харцыг булаасан, өхөөрдөм хөөрхөн мотоцикльчин бүсгүй яг үнэндээ 50 настай хөгшин эр байж таарчээ

0
  • Твиттер сүлжээнд өөрийн бичлэгүүдээрээ алдартай, олон эрчүүдийн сэтгэлийг гижигдсэн мотоцикльчин бүсгүй 50 настай хөгшин эр байжээ.
  • Түүнийг үзэгчид толины тусгалаас нь хараад эрэгтэй хүн гэдгийг нь олж мэджээ.
  • Тэрээр цахим сүлжээнд олны анхаарлыг татахын тулд нүүр царай хувиргагч аппликейшн ашиглаж байсан нь энэ аж.

Твиттер сүлжээнд @azusagakuyuki нэртэй мянга мянган дагагчидтай, олон залуусын харцыг булаасан мотоцикльчин бүсгүй саяхан өөрийнхөө жинхэнэ дүр төрхийг олон нийтэд харуулж, шүтэн бишрэгчдээ алмайруулж орхижээ. Учир нь тэрээр 50 настай эрэгтэй хүн байсан аж.

Мото спортод дуртай гэдгийг бид бүгд мэднэ. Харин тэр бидний боддог хүн мөн болов уу?

Тэрээр өөрийнхөө тухай ийн бичжээ.

Нас: 1926-1989 оны хооронд төрсөн

Өндөр: 166 см

Амьдардаг газар: Ибараки

Дуртай зүйл: Мотоциклоор аялах

Хэлэх дуртай үг: Ганц л амьдрах амьдралдаа хүссэн бүхнээ хий

Харин гярхай үзэгчид толины тусгалд харагдсан хөгшин эрийн дүр төрхийг томруулж харснаар бүх зүйл тодорхой болсон байна.

Үүний дараа үзэгчид түүний гарыг тийм ч залуу хүний гар шиг харагддаггүй байсан талаар бичиж эхэлжээ. Тухайлбал, нэгэн үзэгч “Хүмүүс түүний юунд нь тэгж их дурлаж байсан юм бол? Түүний царай угаасаа л хуурамч харагдаж байсан. Бас хэтэрхий үсэрхэг гартай” хэмээсэн бол өөр нэгэн хүн, “Ийм л учраас цахим сүлжээнд итгэх хэрэггүй байдаг юм” хэмээжээ.

Харин саяхан тэрээр нэгэн телевизийн шоунд оролцож өөрийн жинхэнэ төрхөө илчилжээ.

Түүний жинхэнэ дүр төрхийг хүлээн авна уу:

Ийнхүү дүр төрхөө хувиргах болсон шалтгаанаа тэрээр, “Хэн ч над шиг хөгшин эрийг цахим орчинд харж, дагахгүй шүү дээ” хэмээн тайлбарлажээ. Түүний энэхүү арга ч маш сайн хэрэгжиж Твиттер сүлжээнд 17,000 дагагчидтай болжээ.

Түүний хэрэглэсэн царай төрх өөрчлөгч аппликейшн нь хүний царайг төдийгүй хүйсийг өөрчлөх ид шидтэй байсан ажээ.

180
Ха ХаХа Ха
22
ТэнэглэлТэнэглэл
18
ГайхмаарГайхмаар
15
БахархмаарБахархмаар
14
БурууБуруу
5
ГоёГоё
3
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *