Үс уналтыг богино хугацаанд зогсоох 8 төрлийн хүнсний бүтээгдэхүүн

3

Өдөрт ойролцоогоор 100 үс унах нь ихэнх хүмүүсийн хувьд жирийн үзэгдэл. Ямар нэгэн өөрчлөлт мэдэгдэхгүй, унахын зэрэгцээ ургаж л байдаг. Гэхдээ хэрвээ толгой дээр халцрах шинж тэмдэг илэртэл унаж байгаа бол таны үсний ургалтын хэвийн үйл ажиллагаа алдагдсантай холбоотой юм.

Үс унах нь маш олон хүчин зүйлээс шалтгаална, эдгээрээс дурдвал:

  • Гормоны өөрчлөлт
  • Хавдар, депресс болон өндөр даралтны эсрэг эм ууж байгаа үед
  • Гэр бүлийн түх
  • Төрөл бүрийн өвчлөлүүд

Үс уналтыг таслан зогсоох 8 хүнсний бүтээгдэхүүн

Чихэр өвсний үндэс

Чихэр өвсний үндэс нь үсний угийн нүхийг нээж хуйхны цочирсон арьсыг тайвшруулна. Мөн хаг зэргийг арилгах үйлчилгээтэй.

Үс уналт, халцралт болон хагны эсрэг чихэр өвсийг дараах аргаар ашиглана:

1 хоолны халбага чихэр өвсний үндсийг 1 аяга сүүнд хийж дээрээс нь ¼ ц.х шафран нэмнэ. Сайтар хутгаад зуурмаг бэлдэнэ. Зуурмагийг унтахаасаа өмнө халцарсан газраа түрхээрэй. Долоо хоногтоо нэг удаа уг арчилгааг хийнэ.

Энэтхэгийн тошлой

Уг жимс С амин дэмээр баялаг, антиоксидант бөгөөд гуужуулах үйлчилгээ үзүүлнэ. Энэ бүх зүйл үсний ургалтанд нөлөөлөхөөс гадна хуйхны эрүүл байдлыг хангаж өгдөг ажээ.

Нэг хоолны халбага энэтхэг тошлойг нэг хоолны халбага нимбэгийн шүүстэй холино.

Зуурмагаар хуйхандаа иллэг хийж түрхээд шүршүүрийн малгай өмсөөрэй.

Зуун наст

Зуун настад агуулагдах энзимам нь үсний ургалтыг эрчимжүүлдэг, мөн рН-ийн түвшинг тэнцвэржүүлж үрэвслийг дарах, хагийг эмчилнэ.

Зуун настын гель эсвэл шүүсийг нь хуйхандаа түрхэнэ. Хэдэн цаг байлгаж байгаад бүлээн усаар угаана. Энэ арчилгааг долоо хоногтоо хэд хэдэн удаа хийгээрэй.

Хятад сарнай

Уг ургамлыг хагнаас салах, үсний ургалтыг эрчимжүүлэх, салаалсан үзүүрийг эдгээх, эрт бууралтах зэргийн эсрэг зоригтой хэрэглэж болно.

Хятад сарнайн хатаасан 10 дэлбээг хоёр аяга далдуу модны самрын тосонд хийж хутгана.

Уусмалыг бүлээсгээд шүүгээд тосыг нь аваарай.

Тосыг унтахаасаа өмнө толгойдоо түрхэнэ.

Энэ арчилгаа долоо хоногт хэд хэдэн удаа хийх хэрэгтэй.

Гоньд

Үсний уутанцрыг сэргээх үйлчилгээгээрээ гоньд маш үр дүнтэй ургамал, мөн үсний уналтыг зогсооно.

Гоньдны үрийг аяганд хийж дэвтээж хонуулна.

Зуурмагийг үсэндээ түрхээд 40 минут байлгасны дараа бүлээн усаар угаана.

Сарын турш өглөө болгон энэ аргаар арчлаарай.

Далдуу модны сүү

Далдуу модны сүү нь уураг, өөх тос агуулдаг бөгөөд эдгээр нь үсний ургалтанд сайнаар нөлөөлдөг. Үс уналтыг таслан зогсооно.

Хүрэн манжин

Хүрэн манжингийн шүүс – уураг, кали болон кальци, мөн В болон С амин дэмийн баялаг эх сурвалж – үсний ургалтанд нэн шаардлагатай бодисууд болно.

Хүрэн манжингийн шинэхэн шүүс тогтмол хэрэглэж заншихаас гадна лууван, бууцай зэргийн шинэ шүүс ууж байгаарай.

Маалингын үр

Эдгээр үрнүүд нь тосны хүчил болох омега-3-аар баялаг. Үсний эрүүл ургалтанд шууд нөлөөлөх бөгөөд үс унахаас хамгаална.

3
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Bilegt Tumurbaatar

    Bilegt Tumurbaatar

    2018/05/14 at 11:52

    Zolboo Ganbold Temuulen Ganbaatar

  2. Khandsuren Paulenz

    Khandsuren Paulenz

    2018/05/14 at 13:43

    Odko Odko

  3. Bymba Tsetseg

    Bymba Tsetseg

    2018/05/14 at 19:26

    Mungunuu MenDy

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *