Жүжигчин Патрик Стюарт болон түүний гэргий хоёр 38 насны зөрүүг үл тоон, зөвхөн сэтгэл зүрхээ даган хамтын амьдралаа эхлүүлсэн гайхамшигт түүх

0

Патрик Стюартын энэ амьдралаас хүртсэн хамгийн том бэлэг нь эргэлзээгүй түүний үзэсгэлэнт эхнэр Sunny Ozell биз ээ. Хэдийгээр тэдний хооронд 38 насны зөрүү байсан ч гэргий нь эр нөхрийнхөө сайхан хоолой, хээнцэр байдалд анх татагдаж байсан гэдэг. Манай сайт уншигч танд тэдний хайрын гайхалтай түүхээс хуваалцаж байна.

Патрик Стюарт ирээдүйн эхнэртэйгээ болзохын тулд өөртөө өгсөн амлалтаасаа няцаж байв

© 0000584/Reporter/East News

Тэд 2008 онд анх Брүүклиний нэгэн хоолны газарт танилцаж байсн бөгөөд тухайн үед Sunny Ozell 30 настай, тус газрын зөөгчөөр ажиллаж байжээ. Sunny Ozell нэрт жүжигчин эрийн харцыг шууд л татсан бөгөөд, түүнийг дуудаад, “Чи намайг үнэхээр их өөртөө татаж байна, Энэ миний утасны дугаар” хэмээн дугаараа үлдээснээр тэдний харилцаа анх эхэлж байжээ. Тэрээр хожим дурсан ярихдаа, “Би амьдралдаа анх удаа л ийм зүйл хийсэн маань тэр байсан юм. Танихгүй хүнд дугаараа өгч болохгүй гэж миний амьдралын нэг дүрэм байсныг би тэр үед л нэг удаа зөрчсөн” гэжээ.

© madameozell / Instagram

Тэрээр тухайн үед гэргийнхээ тухай тухай мэдэрч байснаа хуваалцахдаа, “Үнэхээр гайхалтай, ухаалаг, сонирхолтой, сайхан бүсгүйтэй ярилцаж байгаагаа би мэдэрч байсан. Энэ бүх мэдрэмжүүд нэгэн зэрэг мэдрэгдэнэ гэдэг ховор зүйл шүү” хэмээн ярьжээ.

 

Тэдний хүсэл сонирхол ч хоорондоо нэгэн цул мэт байв

© AXELLE/BAUER-GRIFFIN / MEGA/Mega Agency/East News, © AXELLE/BAUER-GRIFFIN / MEGA/Mega Agency/East News

Тэднийг анх уулздаг үдэш Sunny Ozell Patrick Stewart-аас Broadway-д тоглогдох Уиллиам Шекспирийн Макбет жүжгийг үзэхийг санал болгож байжээ. Тэдний хэн хэн нь уг жүжигт туйлын дуртай байсан төдийгүй, нэгнээ хараад тун гайхаж байсан гэдэг.

© madameozell / Instagram

Мөн Patrick Stewart-ыг гайхшруулсан бас нэгэн зүйл нь Sunny Ozell-ын жазз хөгжмийн мэдрэмж, авьяас байв. Энэ тухайд тэрээр хэлэхдээ, “Авьяас гэдэг дурлахгүй байхын аргагүй зүйл. Бусад хүмүүс юу гэх нь хамаагүй. Гайхалтай хөгжим сонсох үед сэтгэл зүйгээ барина гэдэг боломжгүй хэрэг” хэмээн гэргийгээ үнэлжээ.

 

Тэдний хурим нам гүм бөгөөд тун чамин болж өнгөрч байв

© sirpatstew / Instagram

Patrick Stewart-ын найз санваартан Ian McKellen тэднийг хоёр ч удаа адислаж байжээ. Нэрт жүжигчин хуримынхаа тухайд, “Ian-ыг бид Невада мужид хуримын ёслол үйлдэж, адислал үйлдэж болохгүй гэдгийг мэдэж байсан тул бид түүнийг өөр хоёр найзын хамт Лос Анжелес хотын нэгэн Мексик хоолны газарт урьсан юм. Тэд ч юу болох гэж буйг огт таамаглалгүй ирцгээсэн. Бид тэнд л тун нам гүм орчинд гэрлэсэн юм даа” хэмээн ярьжээ.

 

Хос хоёрын ар гэрийнхэн тэднийг тааламжтай угтаж байв

© madameozell / Instagram

Хос хоёрын харилцаа гэр бүлийн түвшинд яригдаж эхлэх үед Sunny Ozell ааваас нь 5 насаар дүү Patrick Stewart-ыг аавтайгаа танилцуулах үед аав нь огтхон ч гайхаж балмагдаагүй гэдэг. Жүжигчин эр хожим тэр тухайд, “Тэр надад бөгж өгөөд, хүү минь аавдаа ир” гэсэн шүү хэмээн хошигносон байдаг.

© madameozell / Instagram

Харин Sunny Ozell Stewart-ын гэр бүлтэй танилцсан тухайд, “Би шууд л ээж, бүр эмээ болчихсон. Эхэндээ жаахан эвгүй мэдрэмж төрж байлаа. Бодоод үз л дээ, би шууд л 42, 47 настай хүүхдүүдтэй болчихсон. Гэхдээ тэд бүгд намайг гэр бүлдээ таатайгаар хүлээн авсан. Stewart-ын 12 настай ач охин намайг эмээ гэж дуудахад үнэхээр хөгжилтэй санагдаж байсан” хэмээжээ.

 

Олон насны зөрүү жинхэнэ дурлалд саад болдоггүй

© madameozell / Instagram

Хэдийгээр тэдний хооронд 38 насны зөрүү буй боловч Sunny Ozell-ын хувьд хүмүүсийн бодож байгаа шиг насны зөрүүтэй мэдрэмж огтхон төрдөггүй гэжээ. Тэрээр хэлэхдээ, “Тэр үнэхээр залуу сэтгэлгээтэй. Харин би бага зэрэг хуучинсаг хүн. Иймээс бидний хооронд ямар нэгэн насны зөрүүнээс үүдэлтэй асуудал үүсдэггүй. Тэр надаас 38 ах боловч бие галбирын хувьд надаас эрүүл сайхан биетэй болохоор заримдаа миний дургүй хүрдэг гээч!” хэмээжээ. Харин Stewart-ын хувьд насны зөрүүг асуудал болгон ярьдаг хүмүүст төдийлөн таатай ханддаггүй гэдгээ, “Настай холбоотой асуудал үүсгээд байгаа хүмүүсийг би сайн ойлгодоггүй. Насыг хайрлаж дурлах хэмжүүр болгож болохгүй санагдаж байна” хэмээн ярьжээ.

Тэд нэгэндээ зүгээр ч нэг дурласан бус хүсэл сонирхол хүртэл нэгдсэн төгс хосууд биш гэж үү? Таны хувьд аливаа харилцаанд нас хамааралтай юу? Та өөрөөсөө олон насаар ахмад эсвэл дүү хэн нэгэнтэй үерхэж байсан уу?

8
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Taliin Mongol

    Taliin Mongol

    2020/12/23 at 22:19

    Bak Baterdene

  2. Oyunbileg Oyuka

    Oyunbileg Oyuka

    2020/12/24 at 08:59

    🤗

  3. Khatanbaatar Tumurchudur

    Khatanbaatar Tumurchudur

    2020/12/24 at 11:55

    hooh

  4. Baatar Bat Saihan

    Baatar Bat Saihan

    2020/12/25 at 01:18

    Гомо биш юмуу энэ өвгөн чинь

  5. Zaya Baagii

    Zaya Baagii

    2020/12/25 at 02:45

    Ijil xvisten biz de ene chin

  6. Их Үүсгэл

    Их Үүсгэл

    2020/12/25 at 11:29

    Xair durlald tsarai ogt hamaagvi gj enedeeee

  7. Элдэвочир Амараа

    Элдэвочир Амараа

    2020/12/25 at 13:19

    Gomo bush yumuu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *